Баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжиж ажиллана
2013/06/14
Баянзүрх дүүргийн иргэн Бат Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй гудамжинд таарна чинээ санаагүй явжээ. Нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэлснээс хойш тэдэнтэй холбоотой мэдээллийг өдөрт нь сонины хуудаснаас, оройд нь зурагтаар хааяахан нэг үздэг тэрээр МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэтэй гэрийнхээ ойролцоо уулзсандаа ихэд олзуурхав. Өнгөрсөн долоо хоногт энэ дүүргийн иргэдтэй уулзсан ч гэр хороололд амьдардаг эгэл жирийн иргэдийн санал бодлыг сонсохоор дахин ирсэнд талархах хүн олон байлаа. Дахин уулзсаных дахиад захиж хэлэх зүйл их байна гэсэн хүмүүс ч бишгүй байв. Энэ өдрийн уулзалтын гол баатрууд нь тус дүүргийн гэр хорооллын иргэд, Дарь-Эхийн чиглэлд үйлчилгээ эрхэлдэг таксины жолооч нар, “Цайз”, “Доной” зах, “Асайт” худалдааны төвд хөдөлмөр эрхлэгчид байлаа. TKS_5848 Улс төржилт, намчирхал газар авсан энэ үед эвийг эрхэмлэж чадах түүн шиг хүн үгүйлэгдэж байгааг иргэд хэлж байсан. “Бид таныг гэр бүл, ах дүүсээрээ хамтдаа дэмжиж байгаа. Бид танд итгэж байна. Та заавал сонгогддог юм шүү”, “Амьдрал мэддэг хүн л ард түмний Ерөнхийлөгч болж чадна” гэж захих иргэд ч олон. Иргэдтэй уулзах үеэр Баянзүрх дүүрэгт гэр хорооллыг дахин төлөвлөхтэй холбоотой асуудал яригдлаа. Нэг талаар сайхан мэдээ боловч нөгөө талаар зарим иргэдэд энэ нь тийм ч таатай санагдахгүй байгаа аж. Учир нь төсөл хэрэгжүүлэгчид баянзүрхчүүдийн зөвхөн хашааны газрыг үнэлнэ гэсэн нь хөлс хүчээ урсган хувийн орон сууц барьсан иргэдэд хүндрэл учруулж болзошгүйг иргэд онцолж байлаа. Мөн нэг хашаанд олон айл амьдардаг. TKS_5934 Газар чөлөөлөлтийн дараа хашааны эзнээс бусад нь хаашаа нүүхээ, хаана суурьших вэ гэдэгт одооноос санаа зовниж эхэлсэн байна. Түүнчлэн газар чөлөөлөх, дахин төлөвлөх нэрээр газраа хямд төсөр үнээр худалдахыг иргэд хүсэхгүй байгаа аж. Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулж, иргэдийг орон сууцжуулах нь зөв. Үүнийг 100 хувь дэмжинэ. Хамгийн гол нь иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой юм” гэв. Газар чөлөөлж орон сууц барихыг тухайн бүсийн иргэдийн 75 хувь нь зөвшөөрч байгаа бол үлдсэн 25 хувийнхны санал огт хамаарахгүй байгаа гэнэ. Өмнөх Засгийн газрын үеэс хэрэгжиж эхэлсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг тухайн үед хотын захиргааныхан иргэд, хөндлөнгийн мэргэжлийн байгууллагыг оролцуулан асуудлыг шийддэг байсан учраас ийм хүндрэл, хэл ам гарах нь бага байсан аж. Тиймээс асуудлыг шийдэхдээ иргэдийн эрх ашгийг эн тэргүүнд тавих ёстойг иргэд ч, нэр дэвшигч ч хэлж байлаа. TKS_5969 Ардын намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ УИХ-д гурван удаа сонгогдохдоо хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих, тэдний ажил амьдралыг дээшлүүлэх чиглэлээр санаачилгатай ажилласан билээ. Түүний дараагийн уулзалт нь Баянзүрх дүүргийн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ямар бэрхшээл учирч байгаа талаар санаа бодлыг нь сонссоноор эхэлсэн юм. Энэ дүүрэгт байрладаг “Цайз” захад бизнес эрхлэгчид “Модны захын ажлын нөхцөл хэцүү, зөвшөөрөл авахын тулд олон шат дамжлага дамждаг” хэмээн бизнес эрхлэхэд учирдаг хүндрэл, бэрхшээлээ тоочиж байв. TKS_6022 Зээлийн хүү их байгаа нь ийм бизнес эрхлэгчдэд дарамт учруулдаг. Жишээлбэл, хувь хүнээс нэг сая төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлэх ч үе бий. Энэ нь үр өгөөжийн хувьд тухайн хүнд хүндрэлтэй тусдаг байсныг иргэд ярьсан. Гэвч Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль хэрэгжиж эхэлснээр жижиг, дунд бизнес эрхлэгчдэд учирдаг зовлон бэрхшээл жилээс жилд бас ч гэж багасч байна. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр санаачилсан бүхий л ажлуудаа илүү боловсронгуй болгох заалтыг мөрийн хөтөлбөртөө тодорхой тусгаснаа ард иргэдэд тайлбарлаж явлаа. TKS_6155 Тухайлбал, мөрийн хөтөлбөртөө “Жижиг, дунд үйлдвэр, хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр орлогын хуваарилалт, дахин хуваарилалт, татварын тогтолцоог боловсронгуй болгох бодлого явуулна” гэж оруулсанд иргэд талархаж байв. Үүний зэрэгцээ “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан”-д жил бүр 30 тэрбум төгрөг төвлөрүүлдэг байсан бол өдгөө энэ санд үүнээс хэд дахин их төгрөг төвлөрдөг болжээ. Иймээс төрийн дэмжлэгээр бий болсон энэхүү мөнгөний өгөөж ард иргэдийн амьдралд наалдах нь хамгийн чухал болохыг нэр дэвшигч онцлон хэлж байв. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр амьдралд хэрэгжвэл “Цайз” зах шиг томоохон зах, худалдааны төвд үйл ажиллагаа явуулж амьжиргаагаа залгуулдаг жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн амьдралд тус дэм болох нь дамжиггүй юм. TKS_6163 Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ “Төр хувийн хэвшлийн үйл ажиллагааг хянаж, цагдаж, хааж, хориглож сүрдүүлэхийн оронд үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдээ бүхий л талаар бодитой дэмжин, монгол хүн Монголдоо ажил хөдөлмөрөөрөө сайхан амьдрах боломж олгох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, төр бол баялаг бүтээгчдэдээ дарамт болох бус дэмжигч байх ёстой” гэж хэлснийг иргэд дэмжиж байлаа.