Дарга нарын нэг дутагдал
2015/07/25
Сонгуулийн тогтолцоо, мэдээллийн хэрэгслийн шударга бус байдал, нийт иргэдийн зөв шүүмжлэлт сэтгэлгээ хөгжөөгүй гэх зэрэг олон шалтгаанаас үүдэлтэй ч үндсэндээ улс төрд орж буй хүмүүсийн өөрийнх нь ойрын зайн амбицын хэмжигдэхүүн гэж болох нэр төр хөөцөлдөх тухай дурдаж байна.
Сонгогчиддоо таалагдах гэж нэр төр хөөцөлдөхийг популизм гэж нэршээд бараг хэвшиж байх шиг. Харин салбарынхандаа, дороо ажиллаж байгаа системийнхэндээ таалагдах гэж хичээхийг юу гэж нэрлэх вэ?
Жишээ нь:
1. Урд нь байсан дарга, сайдын хийж бүтээсэн болгоныг зөв ч бай буруу ч бай заавал үгүйсгэх ба, өөрийн хийснээ харин үүрд хэрэгжихээр санаж хийх
2. Өөрийн салбарын бодлогыг бусад салбараас илүү гэж, хэт өргөх ба улс орныхоо төсөв, эдийн засгийн байдлыг огт сэтгэлдээ багтаалгүйгээр зүтгүүлэх
3. Системийн ажилтан албан хаагчдын цалин, орон сууцны хангамжинд хэт их анхаарал хандуулах г.м та бүхэн үргэлжлүүлээд бичээрэй.
гол нь өөрийн нэр хүндээ өсгөхөд хэт их дурласан дарга нарын шийдвэрүүдийн үр дүн нь гагцхүү тогтворгүй байдал юм. Тогтворгүй байдлын шалтгааныг олон талаас нь тайлбарлаж болох ч хүний сэтгэлийн шуналтай адил, давагдашгүй хүчин зүйл билээ. Гагц зөв шүүмжлэлээр, эрүүл ухаанаар даван гарч болно ....
Soongo · 2015/07/26
Товчхондоо бол ер нь ажилдаа хоноцын сэтгэлээр ханддаг. Жинхэнэ ажил хийнэ гэж ердөө боддоггүй, хэсэгхэн байх хугацаандаа захиран зарцуулах эрхээ ашиглаад хэрхэн мөнгө хийх вэ л гэдгээ бодохоос биш үр бүтээлтэй, миний хойч үед хэрэгтэй гэж даанч нэг нь бодохгүй дээ, хэн нь ч гэж тодотгож байна шүү. Яаж энэ байдлыг арилгах вэ л гэдэг нь чухал байна даа