Дэлхийн улс гүрнүүд хүй нэгдлийн, боолын, феодалын, хөрөнгөтний, социалист гэсэн таван үе шатаар хөгжиж ирсэн гэвэл Монгол Улс хүний нийгмийн хөгжлийн ерөнхий зүй тогтлоос гажууд явж иржээ. Тухайлбал, хүй нэгдлийн нийгмээс боолын нийгмийг алгасч феодалын нийгэмд, феодалын нийгмээс хөрөнгөтний нийгмийг алгасч социалист нийгэмд шилжиж байсныг өнөө үеийнхэн хэрхэн яаж харж байна вэ. Энэ нь зарим талаараа нүүдэлчдийн онцлог байж болох ч хүний нийгмийн үйлдвэрлэл бүрэн сүйрч үйлдвэр хөдөө аж ахуйн орон байсан улс эргээд тархай бутархай мал аж ахуйн орон болтлоо доройтож, нийгмийн баялаг цөөн хэдэн хүний өмч болж, хүн амын бараг гуравны нэг орчим нь ядуу амьдарч, нийгмийн харилцаа нь хар амиа бодсон, хүмүүнлэг бус харилцаагаар солигдлоо. Ингэснээр Үндсэн хуулиараа тунхагласан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулах гэсэн зорилт өнгөрсөн 20 гаруй жилд бүрэн утгаараа хэрэгжсэнгүй. Шинэ нийгмийн шилжилтийн үеийн ололт гэвэл хүний эрх, эрх чөлөөг Үндсэн хуулиараа баталгаажуулсан хэдий ч өмч хөрөнгөөр баталгаажаагүй хүний эрх, эрх чөлөө нийгмийн зарим бүлэгт жинхэнэ утгаараа хэрэгжээгүй ч мал,орон сууц, газар өмчлөх, байнга оршин суух газраа сонгох, үзэл бодлоо илэрхийлэх, гадаадын улс оронд зорчих зэрэг хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн олон шинэ харилцааг хуульчилж өгсөн. Сум суурин газрууд утасгүй холбоо, байнгын эрчим хүчний сүлжээтэй болж олонхи аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбосон зэрэг нь 25 жилд бий болсон дэвшил байлаа. Хүний нийгмийн хөгжлийн зүй тогтлоос гадна улс орнуудын хөгжлийг чиглүүлж өгдөг эдийн засгийн түгээмэл хуулиуд гэж байдаг. Тухайлбал, өнөөгийн бидний зорьж байгаа нийгмийн хөгжлийн чиглүүлэгч эдийн засгийн түгээмэл хууль нь чөлөөт өрсөлдөөний хуулиар зохицуулагддаг эрэлт нийлүүлэлтийн хууль билээ. Энэхүү чөлөөт өрсөлдөөний хуулиар зохицуулагдах ёстой эрэлт нийлүүлэлт нь Үндсэн хуулиар баталгаажсан олон зуун хуулиар хязгаарлуулсан үед дээд зэргийн төрийнзохицуулалттайгэжболохзах зээлийн эдийн засгийн тогтолцоотой капиталист нийгэм тогтдог ажээ. Төрийн зохицуулалттай зах зээлийн эдийн засагтай капиталист нийгэмд шилжсэн 25 жилд үндэсний аж үйлдвэр сэргэсэнгүй харин ч энд тэндгүй үйлдвэр байгуулахаар тавьсан шав нь эзнээ хүлээсээр байна. Үйлдвэржээгүйн бурууг өнөөгийн нийгмийн тогтолцоонд байна гэж хэлэх гээгүй ч эдийн засгийн түгээмэл хуулиудыг төрийн бодлогод ухамсартайгаар авч үзээгүйн үр дагавар гэж үзэх ёстой. Үндэсний үйлдвэрлэл сэргээ- гүйн гол шалтгааныг өмнөх ний- гэмд ажиллаж байсан үйлд- вэрүүдийг хаягдал төмөр болгон ачиж байсан үеэс эхлэн хэм хэмжээ тогтоосон, хориглосон хязгаарласан заалт бүхий олон зуун хууль батлан гаргасан нь эдийн засгийн түгээмэл хуулиудын үйлчилгээг зогсонги байдалд оруулж авлигыг өөгшүүлсэнтэй холбон үзэж болно. Өөрөөр хэлбэл батлан гаргасан хуулийн заалтууд нь үйлдвэр, үйлчилгээ эрхлэхэд дэмжлэг болохоосоо илүү хориг саад болж саадыг давах гол арга нь авлига авах, өгөхөд хүргэсэн төдийгүй капиталын анхны хуримтлал бий болоход болон цаашид өсөн дэвжих байсан олон олон боломжуудыг хааж боодог байна. Хуулийн хориглосон, хязгаарласан заалтууд нь олон арваар тоологдох тусгай зөвшөөрлүүдийн “загалмайлсан эцэг” болж авлигыг хавтгайруулсны ганцхан жишээг дурьдвал барилга барих, түүнийг улсын комиссоор хүлээн авах зөвшөөрлийн ганцхан гарын үсэг 10 сая төгрөгнөөс хэд, хэдэн өрөө байраар үнэлэгдэх хэмжээнд хүрсэн гэх яриа юм. Орон сууцны үнэ буурахгүй байгаагийн нууц үүнд ч байж болох юм. Өмч хувьчлал, капиталын анхны хуримтлал бий болоход гарсан зарим алдааг залруулах, дахин давтагдахаас сэрэмжлүүлэх үүднээс дараах үйл явдлуудыг дурьдах нь зүйтэй юм. Үндэсний үйлдвэрүүдийг хувьчлахдаа хамт олонд нь хувьчлаагүйн улмаас ихэнх үйлдвэрүүд хаягдал төмөр болон ачигдаж ажиллагсад нь ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн. Үүнийг тодруулах жишээ бол шилдэг менежерүүдийг хоморголон халсан өдөр буюу “хар баасан гариг”. Өмнөх нийгмийн хуримтлал болох дөрвөн тонн алт, 200 орчим сая америк доллараа мөрийтэй тоглож алдсан, засгийн газар 20 дугаар тогтоол гаргаж үндэсний мөнгөн тэмдэгтээ үнэгүйдүүлж ард иргэдийнхээ багахан мөнгөн хуримтлалыг үгүй болгов. Энэ нь капиталын анхны хуримтлал бий болох үүд хаалгыг удаан хугацаагаар хаасан төдийгүй урт нэртэй гэгдэх хэт туйлширсан гэмээр хууль гаргаж алтны уурхай- нуудаа хаан, хайгуулын лиценз олголтыг зогсоож гадаадын хөрөнгө оруулагчдыг тодорхойгүй хугацаагаар үргээснээс өнөөдрийн эдийнзасгийнхямралүүссэнгэжүзэх үндэстэй юм. Монгол Улсын эдийн засгийн төв байгууллагуудыг өмнөх нийгмийн үед удирдаж байсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн П.Жасрай агсны санаачилсан “Алт” хөтөлбөр нь алтан дээр дөрөөлж хөгжилд хүрнэ гэсэн томъёолол байсан. Үүнийг бүрэн хэрэгжүүлж чадсансан бол наанадаж өнөөдрийнх шиг гадаад валютын хомсдолд орохгүй байсан. Цаашилбал үндэсний аж үйлдвэрийг сэргээх хуримтлал бий болох байсныг хожуу ч гэсэн ухаарах хэрэгтэй. Алт хөтөлбөрийг цаашид гадаадынхны оролцоогүйгээр үргэлжлүүлэх нь цаад агуулгаараа хуримтлал бий болгох, гадаад валютын хомсдолд орохгүй байх, эдийн засгийн хямралд орохоос сэргийлэх дархлаа тогтооход чухал ач холбогдолтой юм. Улс орны үйлдвэржилтэд гадаадын хөрөнгө оруулагчдыг төрийн бодлогоор татаж чадаагүй шалтгааныг эдийн засгийн түгээмэл хуулийг ухамсартайгаар хэрэг- жүүлээгүйтэй холбон үзэхийн зэрэгцээ манайх шиг жижиг эдийн засагтай оронд гурван толгойтой, хариуцлагын тогтолцоогүй, дан- хайсан том төр нь хөгжлийн хөтөч болохоосоо илүү зарим талаараа хөгжилд дарамт болж байна. Төрийн бүтэц, хариуцлагын тогтолцооны гажуудлыг үндсэн хуулийн аргаар яаралтай засах хэрэгтэй. Тэргүүлэх баян хийгээд уул уурхай, барилга, нефть, архи спирт, газар тариалан, гурил, хүнсний үйлдвэрийн эзэд УИХ-ын гишүүдийн 50 гаруй хувийг эзэлж байгаагаас үзэхэд манай төрийг олигархи хэлбэрийн төр гэж үзэж болох юм. Ийм хэлбэрийн төр нь ард иргэдийн эрх ашиг гэхээсээ илүү өөрсдийн эрх ашгийн төлөө ажиллаж, улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд нь хууль тогтооход ч нөлөөлөх боломжтойн дээр засгийн газрын тогтвортой үйл ажиллагаанд ч сөргөөр нөлөөлж болох юм. Үүнийг намуудын болон сонгуулийн сурталчилгааны санхүүжилтийн тодорхой хэсгийг төрөөс дааж, аж ахуйн нэгж байгууллага хувь хүмүүсээс өгөх хандивт хязгаар тогтоож өгснөөр төрийг мөнгөтэй хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах хэрэгтэй байна. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байсан өмнөх социалист нийгэмд үйлдвэрлэх хүчнийхээ хөгжилд үйлдвэрлэлийн харьцаа тохирч байх тухай эдийн засгийн түгээмэл хууль үйлчилж үйлдвэрлэлийн харилцааг зохицулагч гол хууль болох Үндсэн хуулиа 20 орчим жил болоод шинэчилж байсан нь эдийн засгийн түгээмэл хуулийн үйлчилгээний шаардлагыг хангаж улмаар улс орны хөгжлийг зөв чиглүүлж өгснөөр тархай бутархай мал аж ахуйн орноос үйлдвэр хөдөө аж ахуйн орон болж хөгжсөн явдал бол эргэж харах түүхийн сургамж мөн. Энэ үед аж үйлдвэрийн төвүүд болох Дархан, Эрдэнэт хотууд баригдсан. Өнөөгийн Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур хэвээр байж ирээдүйд хэрэгжих том төслүүдийн үлгэр загвар болсоор байна. Ер нь эдийн засгийн түгээмэл хуулиудын үйлчилгээг ухамсартайгаар залж хэрэгжүүлэхгүй бол улс орны эдийн засаг, аж үйлдвэржүүлэх бодлогод хэрхэн нөлөөлдгийг бидний туулж өнгөрүүлсэн 25 жилийн сургамж бодитойгоор харуулж өглөө. Бид амьдарч буй шинэ нийгмээ танин мэдэж хөгжлийн чиг хандлагаа тодорхойлохоос эхлэх ёстой байжээ. Капиталист нийгмиийн зах зээлийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болдог “үл үзэгдэгч гар”- ын хүлээс буюу хуулийн хориглосон, хязгаарласан заалт, тусгай зөвшөөрлүүдэд хязгаар тавихгүйгээршинэнийгэмхурдацтай хөгжих боломжгүй юм. Монгол Улс эдийн засгийн хөгжил, хүн амд ногдох бодит орлогоороо дэлхийн хөгжингүй орнуудын хөгжлийн төвшнөөс хол хоцорсон болохоор аль нэг хөгжилтэй орны өндөр хөгжилд хүрсэн загварыг өөрийн өвөрмөц байдалд тохируулан авч хэрэглэх буюу ирээдүйн хөгжлийн баримжаагаа болгох хэрэгтэй байна. Тухайлбал, Арабын баян орнуудын хөгжлийн загварыг улс орныхоо хөгжлийн чиг баримжаа, загвар болговол ямар вэ? Үүний тулд хөгжил нь тухайн үед манайхаас дорой байсан Арабын өнөөгийн баян орнуудад баялгийн хараал хүрээгүй хурдан хөгжсөн туршлагыг судлах хэрэгтэй байна. Монгол орон чинь байгалийн баялаг ихтэй, цөөн хүн амтай зэргээрээ Арабын баян оруудтай төстэй учир хөгжлийн зам, хөгжих аргачлал нь ойролцоо байж болох юм. Эдгээр баян орууд газрын тосныхоо ордыг нээгээгүй байхдаа гадаадын хөрөнгө оруулагчдыг урьсан хэдий ч өнөөдрийн байдлаар төр нь, хаан нь баялгийнхаа эзэн болж газрын тосныхоо орлогоор улс орноо хөгжүүлж, иргэдээ баян чинээлэг амьдруулах гэж хойч үедээ хуримтлал үлдээдэг бэлэн туршлага байна. Монголчууд уул уурхайнхаа алт, нүүрс зэрэг баялгаа өөрсдөө ашиглаж сурсан өнөө үед энэ салбарт гадаадын хөрөнгө оруулагчдыг урих нь тийм ч оновчтой бодлого биш гэдгийг Арабын орнуудын туршлагаас суралцах хэрэгтэй байна. 

Эдийн засагч Ц.СҮХДОРЖ

f