7+1: Ирэх даваа гарагт ийм томилгоо хийгдэнэ
2015/07/29
АН-ын Гүйцэтгэх зөвлөл бүлэгтээ үүрэг өгснөөр АН наадмын өмнө МАН-тай хийсэн гэрээгээ цуцалсан. Ингэснээр ирэх даваа гарагт МАН-ын зургаан сайдыг хэрхэх асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар шийдвэрлэнэ.
АН-ын зүгээс зургаан сайдыг гаргах байр суурьтаа хатуу зогсож байгаа бөгөөд тэдний суудалд залрах эздийн томилгоог аль хэдийн хийсэн байна. Төрийн ордныхны ярьж буйгаар 7 суудлын дөрөв нь АН, хоёр нь МАХН, нэг нь бие даагчид очих нь. Зургаан сайдын томилгоо хийх ёстой ч Монгол Улсын сайд М.Энхсайхан МАН-ын сайдуудыг огцруулбал өөрөө огцорно гэдгээ намынхандаа мэдэгдсэн тул 7 томилгоо хийхээр төлөвлөсөн байна.
1. Шадар сайд У.Хүрэлсүхийн оронд Э.Батшугар (МАХН)
2. БОАЖНХЯ-ны сайд Д.Оюунхоролын оронд Г.Баярсайхан (АН)
3. Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарын оронд Д.Арвин (АН)
4. Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн оронд С.Ганбаатар (бие даагч)
5. Сангийн сайд Ж.Эрдэнэбатын оронд Б.Гарамгайбаатар (АН)
6. Зам тээврийн сайд Н.Төмөрхүүгийн оронд А.Гансүх (АН)
7. Монгол Улсын сайд М.Энхсайханы оронд Н.Батцэрэг (МАХН) нар суухаар болжээ.
Дээрх долоогоос гадна бас нэгэн суудал солигдох хувилбар яригдаж байна. Хэрвээ МАН-ын сайдуудыг хөөвөл засгийн газрыг огцруулах асуудал яригдаж эхлэх нь ойлгомжтой. Энэхүү хөдөлгөөнд засгийн газрын гадна хоцорсон ИЗНН, Шударга ёс эвсэл хүч хавсрах магадлал өндөр.
Тиймээс хэрвээ засаг огцорвол гэсэн яриа ч Саарал ордонд хөвөрч байна. Хэрвээ 7 сайдын томилгоо хийгдэж, МАН тэргүүтэй хүчнийхэн Шийдлийн засгийн газрыг огцруулбал УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайдад томилогдоно гэсэн яриа байна.
Д.Идэр
www.24tsag.mn
Зочин · 2015/07/30
Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар **************** М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Дарга нарын хулгай луйврыг илрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж чадсан Ардчилсан Нам л Монгол улсыг өөд нь татаж чадна. Шудрага Үндэстэний хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/07/30
Хамгийн шудрага ариун гэж итгүүлээд 70-80 жил хулгайлж Монгол улсыг амаар нь шороо үмхүүлсэн МАН биш , бузар алуурчин коммунистуудад хамаг хувийн мал хөрөнгөө дээрэмдүүлээд турж үхэх гэж байсан Монгол орныг аварч 1990 онд өдий зэрэгтэй болгосон , мэндэлсэн цагаасаа аль муу муухайгаараа дуудуулж гүтгүүлж доромжлуулсан АН-ынхан жаахан мөнгөтэй болоход ч гэмгүй. Бузар алуурчин МАН-ыг дарахад нь хэрэгтэй. ШҮ Хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/07/30
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар алуурчин, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/
Зочин · 2015/07/29
Ингэж тороор тоглож байхаар уих тарах хэрэгтэй эртхэн шинээр сонгууль явуул
Зочин · 2015/07/29
Батсугар залуу хүн байж банкныхаа ажилд гарших хэрэгтэй байсан юм. Энэ тэр лүү үсчээд байвал юу сайн сурах билээ дээ
Зочин · 2015/07/29
Арвин гишүүн сууц өмчлөгчдийн холбооныхоо ажлыг хийж чадахгүй байж бүхэл бүтэн барилгын салбарыг авч явж чадахуу
Батхүү · 2015/07/29
2016 оны сонгуульд АН мөн МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ хоер намыхан идсэн уусан зүйлээрээ холбогдоод олонхи болоод хийх ажилгүй хийж ч чадахгүй болжээ
nergui · 2015/07/29
garamgaibaatart chingis bondnoos ih mongo idej uuchihaad dahiad ideh mongo baigaal yum bna
иргэн · 2015/07/29
Гарамгайбаатар сангийн сайд гэхээр л АН татвар төлөгчдийн мөнгөөр гараа угааж, ганзагаа дүүргэхээр шулуухан шийдэлд хүрч дээ.
Зочин · 2015/07/29
гамингуудыг хайрлаад байдаг
Зочин · 2015/07/29
The end
Хохь нь ээээээ · 2015/07/29
Хайран АН минь ингээд сүйрчээ