Улс төрийн намуудыг бэлгэдэл юу илэрхийлдэг вэ?
2015/08/02
Хар өнгөтэй цэргийн дүрэмт хувцас бүхий ооч сахалтай, баруун гараа дээш өргөсөн Гитлер,цэрэг хүрэм байнга өмсдөг байсан Мао Зедун, энгэртэй одон медалиа зүүсэн мөн л цэргийнхувцастай Сталин нар бол ХХ зууны дэлхийн дарангуйлагчид юм. Яагаад эдгээр авторитар удирдагчид байнга цэрэг хувцас өмсдөг байсан бэ? Олон нийтэд сүр үзүүлэх, тэднийг айлгах, айдсаар нь дамжуулж удирдахын тулд дарангуйлагчид ийм хувцсыг илүүд үздэг байжээ. Хар өнгө айдас түгшүүр төрүүлнэ, мөн дэг журам, хатуу эмх цэгцийг илэрхийлэх бол цэргийн дүрэмт хувцас нь бусдад сүр хүчийг үзүүлдэг. Энэ бол бэлгэ тэмдэг юм.
Харин Монголчууын хувьд эртнээс төрөө дээдэлж ирсэн, “төрийн сүлд минь өршөө” гэж залбирдаг ард түмэн. Монголын улс төрийн амьдралд ч бэлгэ тэмдэг чухал үзүүлэлт болж байдаг.
Монголын улс төрийн намуудын харьцуулалтын тухай цувралынхаа энэ удаагийн дугаарт намуудын бэлгэдлийн тухай онцоллоо.
Ардчилсан нам: АН-ын бэлгэдэл нь нар зөв чиглэлд тасралтгүй сүлжилдэн холбогдсон зөв гурван гурвалжин дээр чандмань байрлаж, эдгээр нь хөх дэвсгэр дээр цагаан өнгөтэй. Дэвсгэр дотуураа цагаан, гадуураа улаан хүрээгээр хүрээлэгдсэн дугуй хэлбэртэй байдаг. Намын нэр уг хөх дэвсгэр дээр цагаан өнгөөр бичигдсэн байна.
МАН: МАН-ын бэлгэдэл нь гол төвдөө үндэсний тусгаар тогтнолын илэрхийлэл алтан соёмбыг хөх дэвсгэр дээр байрлуулсан, нийгмийн ардчиллын бэлгэдэл болсон таван хошуу хэлбэртэй, улаан өнгийн сарнай цэцэг байна.
МАХН: МАХН-ын бэлгэдэл нь уламжлал, шинэчлэлийг тусгасан нь эв нэгдэл, эрх чөлөө, шударга ёс, ирээдүйн хүсэл тэмүүллийн илэрхийлэл гэдэг. МАХН-ын сүлд голдоо арга билэг, эв нэгдлийг илэрхийлсэн соёмбын хос загасыг дүрсэлсэн, ахмад, дунд, залуу гурван үеийг төлөөлсөн гурван давхар бүхий нийтдээ 15 дэлбээтэй, дэлгэрэн цэцэглэж байгаа улаан цэцэг байна.
Хөдөлмөрийн үндэсний нам: ХҮН-ын тухайд хүн төрөлхтөн, хүмүүн заяат иргэд рүү чиглэсэн гэж хэлж болно. Монгол Улсаа харийн дайснаас хамгаалан тэмцэж явсан шударга журамт баатар эрчүүдийн өнөөг хүртэл туг далбаан дээрээ хэрэглэсээр ирсэн Монголын эрх чөлөө, тусгаар тогтнолын тэмдэг , өнгөрсөн одоо ирээдүйд мандан бадрахыг бэлгэ болсон соёмбын тигэнд хүмүүний дүрсийг байрлуулжээ. Энэ нь эрхэм сайн, сайханд Монгол хүний ухаан, зориг, чадлаар хүрэх юм шүү, ийнхүү хүрсүгэй гэснийг илэрхийсэн бэлгэдэлтэй аж.
http://www.24tsag.mn/
Зочин · 2015/08/02
:like
Зочин · 2015/08/02
Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар алуурчин М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Дарга нарын хулгай луйврыг илрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж чадсан Ардчилсан Нам л Монгол улсыг өөд нь татаж чадна. Шудрага Үндэстэний хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/08/02
Энгийн ард бидэнд олддоггүй газрыг албан тушаалаа ашиглан хэдэн га-гаар нь авч хэдэн арван хаус бариулж зарж баяжиж байгаа УИХ-ын бие даагч гишүүд болон 3 түмэн Монгол хүний толгой залгисан бузар алуурчин МАН түүний улаан хамгаалагчид Монгол улсыг хөгжүүлж чадахгүй гэдэгээ бараг 100-аад жил дангаараа засгийн эрх барихдаа харуулсан. Сонгуульд ялж анх дарга нарын идсэн,уусан,хулгай,луйврыг зоригтойгоор илрүүлж чадсан АН л Монгол улсыг өөд нь татна. ШҮ Хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/08/02
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар алуурчин, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/