Ж.Мөнхбат: АН авлигачдын нурууг тэнийлгэж, ард түмний нурууг атийлгалаа
2015/08/13
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар өнөөдөр Төрийн ордонд Өршөөлийн хуулийн талаар мэдээлэл хийлээ. Тэд Өршөөлийн хуулийн талаар ийм байр суурь илэрхийллээ.
С.Бямбацогт: Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх комисст МАН-ын гишүүд оролцохгүй
-Өмнө нь зургаан удаа Өршөөлийн тухай хуулийг баталж байсан. Энэ хуулиудад насанд хүрээгүй, бага насны хүүхэдтэй, өндөр настай, бие мах бодийн хувьд ял эдлэх чадваргүй болсон, хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн хүмүүс өршөөл үзүүлдэг байсан. Засгийн газрын өргөн барьсан төсөл яг энэ дагуу орж ирсэн. Алдаж эндэж анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүмүүс, хүүхдүүдэд өршөөл үзүүлэхийг дэмжиж байсан.Харамсалтай нь, хэлэлцүүлгийн явцад АН, Шударга ёс эвслийн бүлгийн саналаар албан тушаал, авлига хээл хахууль авсан хүмүүсийг хамруулж өршөөхөөр болж байгаа нь буруу гэж үзээд анхны хэлэлцүүлгийн үед чуулганы хуралдаан дээр саналаа хэлж байсан. Эцсийн хэлэлцүүлэгт бид оролцоогүй. Ээлжит бус чуулган анхнаасаа хууль бус хуралдсан иймд бид оролцоогүй. Үүгээр хэлэлцэж байгаа хуулийн төслүүдэд өөр байр суурьтай байгаагаа илэрхийлж, завсарлага авч байсан. Хуулийг хэлэлцэх процесс хаалттай явдаг. Энэ хуулийг хэрэгжүүлэх комисс байгуулагдаж байгаа. Энэ комисст МАН-ын бүлгээс гишүүдээ оролцуулж ажиллах боломжгүй гэдгээ хэлье.
Ж.Мөнхбат:МАН Өршөөлийн хуулийг анхнаасаа дэмжээгүй
-Хэдхэн жилийн өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөр дээрээ авлигачдын нурууг атийлгаж, ард түмний нурууг тэнийлгэнэ гэсэн уриатай орж байсан улс төрийн хүчин жинхэнээсээ авлигачдын нурууг тэнийлгэж, ард түмний нурууг атийлгасан үйлдэл хийж байгаа нь туйлын харамсалтай байна. Сая бүлгийн дарга хэллээ. Ахмад, эмэгтэйчүүд, анх удаагаа хэрэг хийж, алдсан оносон нэгнийг өршөөх Өршөөлийн хуулийн хажаагуур гуя дагаж, хүзүү гэдэг шиг албан тушаалтнуудыг өршөөхөөр боллоо. Авлигатай дайн зарласан, тэднийг цээрлүүлэхээр уриалж байсан улс төрийн хүчин ийм алхам хийсэн нь Монголын улс төр дэх эмгэнэл болж байна. Яг энэ үйлдлийнх нь төлөө АН-д эмгэнэл илэрхийлж байна. Цэвэр агаар сан, нүүрс хөтөлбөр, татварын хэрэг, Дэнзэн, халамж, төмөр замын хэрэг гээд үнийн дүнг нь ярьбал 10 тэрбумаас дээш ийм хэргүүд Өршөөлийн хуульд хамрагдаад явж байгаа. Төрд шургалсан авлигачдыг төрөөс төрсөн тэрбумтнуудыг хөхиүлэн дэмжсэн хуулийг хууль зөрчсөн ээлжит бус чуулганаараа хүч түрэн баталлаа. Улс орны өмнө тулгамдсан асуудал бол авлигачдыг өршөөх биш. Гэтэл ээлжит бус чуулганы эцсийн зорилго нь албан тушаалтныг өршөөсөн хууль батлах байж гэдэг нь харагдаж байна. УИХ-ын гишүүн Ж.Батзандан авлигын гэмт хэрэгт буруугаа хүлээж уучлал гуйсан бол, төрд учруулсан хохирлоо барагдуулна гэж хэлсэн бол энэ Өршөөлийн хуульд хамрагдаж байгаа гэсэн. Монголын төрийн хууль ингэж гардаг болсон нь үнэхээр эмгэнэлтэй. Авлигын индекс гаргадаг олон улсын байгууллагаас 2012 онд Монгол Улс авлигаар дэлхийн улс орнуудаас 87 дугаар байранд явж байсан бол 2014 онд 107 байранд орсон. Өршөөлийн хууль баталснаар Монгол Улс авлигын үзүүлэлтээр адагт орох нөхцөл байдал бүрдлээ. Зарим хэвлэл мэдээллээр МАН-ынхан энэ хуульд хамрагдах гэж далдуур дэмжлээ гэж шүүмжилж байгаа. Бид эхнээсээ дэмжээгүй. Завсарлага аваад явж байсан. Харамсалтай нь, ээлжит бус чуулганаар оруулж ирлээ. 2012 оноос хойш “Чингис”, “Самурай” бонд, хөгжлийн банк, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн мөнгө гээд энэ олон асуудал дээр мөнгө төгрөг завшсан бүх хүн энэ хуулиар өршөөгдөж байна. МАН-ынхан шалгуулдаг нь шалгуулж, тэр байтугай шоронд алтан амиа алдсан харамсалтай тохиолдол ч гарсан. МАН Өршөөлийн тухай хуулийг дэмжихгүй байгаа.
Ц.Нямдорж: Албан тушаалтантай хариуцлага тооцдог заалтууд бүгд Өршөөлийн хуульд хамаарч байна
-Өршөөлийн хуулийг батлахдаа төрд шургалсан албан тушаалтнуудад хариуцлага тооцдог Эрүүгийн хуулийн бүх заалт өршөөлд бүрэн хэмжээгээр хамрагдах улс төрийн алхамыг энэ улстөрчид хийлээ. Монгол Улсын одоо мөрдөж байгаа Эрүүгийн хууль 305 зүйлтэй байдаг. Үүний 75 зүйл нь ерөнхий хэрэгт, 227 нь тусгайд хамаардаг. Энэ 227 зүйлээс авлигач, албан тушаалтнуудтай хариуцлага тооцох 10 зүйл байдаг. 10 зүйлийг Өршөөлийн хуулиар бүхэлд нь өршөөх шийдвэр гаргалаа. Үүнд ямар зүйл багтаж байгааг хэлж өгөх нь зүйтэй болов уу. Залилан мэхлэх замаар өмч завшдаг148 дүгээр зүйл, улсын хөрөнгийг завшиж үрэгдүүлэх 150 дугаар , банкны хууль тогтоомж зөрчиж асар их хэмжээний луйвар хийх хэргийг зохицуулдаг 156 дугаар зүйл, шинэ төрлийн гэмт хэрэгт тооцогддог мөнгө угаах, албан тушаал урвуулах, албан тушаал хэтрүүлэх, хээл хахууль авах, хээл хахууль өгөх, хууль бусаар хөрөнгөжих, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулах асуудлыг зохицуулдаг зүйл заалтыг бүрэн хэмжээгээр Өршөөлийн хуульд хамруулж байна. Өршөөлийн хуулийн дөрөвдүгээр зүйлд хугацааг бол харгалзана. Эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ гэсэн үг орсныг хэлмээр байна. Ийм хэргийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн шийдвэрлэх үйл ажиллагааг хэрэгсэхгүй болгоно гэсэн заалт байна. Эцэст нь хэлэхэд АН авлигатай тэмцэнэ гэж 2004 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш 10 жил зарласан. Авлигатай ингэж тэмцдэг юм байна гэдгээ зарлалаа. 2012 оноос хойш шинэ засаг гарч ирээд бүх идсэн уусан хэргийнхээ шүүн таслах үйл ажиллагааг хэрэгсэхгүй болгож байна. Шударга ёс эвслийнхэн таван хувьсгал хийнэ 2012 оны сонгуульд орсон. Үүний нэг нь шударга ёсны хувьсгал байсан. Шударга ёсны хувьсгалыг ингэж л хийдэг юм байна гэдгийг олон түмэн харж байна.
Зочин · 2015/08/17
ЭНХБАЯРЫН ХЭРГҮҮД МӨН ОЮУТОЛГОЙ, ТАВАНТОЛГОЙГ ГАДААДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД МӨНГИЙГ НЬ АВААД ГАДААДРУУ АЛЬ УЛСАД НУУГДСАН НЬ МЭДЭГДЭХГҮЙ ЭХ ОРОНДОО ИРЭХ Ч НҮҮРГҮЙ БОЛСОН М.А.Н-ЫН ЗОРИГ САЙД , БАЯР САЙД НАРЫН ХЭРГҮҮД Ч БАГА ХЭРЭГ. ХАРИН ЖАНЖИН СҮХБААТАР БОДОО ДАНЗАН НАРЫН ҮҮСГЭН БАЙГУУЛСАН М.А.Н-ЫГ ҮГҮЙ ХИЙЖ М.А.Х.Н ГЭГЧИЙГ БАЙГУУЛАН / ОДООГИЙН М.А.Н / ЯМАР Ч ГЭМГҮЙ 3 ТҮМЭН МОНГОЛЧУУДЫН ТОЛГОЙГ ЗАЛГИСАН ЦААШЛААД АРД ИРГЭДИЙН ХАМАГ МАЛ ХӨРӨНГИЙГ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР ДЭЭРЭМДЭН АВСАН БУЗАР АЛУУРЧИН М.А.Н-ЫН ҮЙЛДСЭН ХЭРЭГ ХАМГИЙН ЖИГШИН ЗЭВҮҮЦМЭЭР МОНГОЛЫН ТҮҮХЭНД ХЭЗЭЭ Ч ГАР Ч БАЙГААГҮЙ НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГ МӨНӨӨС МӨН. ХЭРВЭЭ АРД ИРГЭД ХУВИЙН МАЛ ХӨРӨНГӨТЭЙГЭЭ БАЙСАН БОЛ 1990 ОНД ОРОСООС ХАРААТ БАЙДЛААС ГЭНЭТ ХАГАЦАН САЛАХ ҮЕД МОНГОЛЧУУД ИНГЭТЛЭЭ АМААРАА ШОРОО ҮМХЭХГҮЙ БАЙСАН. АЗ БОЛЖ АРДЧИЛАЛ ЯЛЖ ОЛОН УЛС ОРОНТОЙ САЙН ХАРИЛЦААТАЙ БОЛЖ ХЯМД ГУРИЛ ,БУДАА ХУВЦАС ХУНАРААР ХАНГАГДАЖ МОНГОЛ УЛС АВРАГДАЖ ӨНӨӨГИЙН САЙХАН БҮХЭН БИЙ БОЛСОН..МӨН 2 ХҮН ОРОСУУД ГАР ЗАЙЛ ГЭЭД ОРОСУУД ГАРЧИХСАН ЮМ БИШ.
Зочин · 2015/08/17
100 ЖИЛИЙН туршлагатай гээд байгаа МАН дээрх хугацаандаа ямар ч гэмгүй 3 түмэн Монгол хүний толгой залгисан, Монголчуудыг Монгол бичгээ мэдэхгүй, хэл яриандаа Хятад үг их хэрэглэдэг Хятадын эрлийзүүд болгож, хүүхэд багачуудийг нь хоол ундгүй цаг наргүй ажлуулж бүх мал хөрөнгийг дээрэмдэж аваад Оросын угжнаас 1988 онд гэнэт салгаж 1990 онд амаар нь шороо үмхүүлсэн.Монголчууд Ардчиллын буянаар /Е/ паспорттай, хувийн орон сууцтай, малтай, машинтай,газартай Монгол улс 1990 оноос өмнөхтэй харьцуулшгүй өнгөтэй өөдтэй, гял цал болж аврагдсан. Бид далдыг харж чадахгүйгээс хойш УИХ-д хүнээс өөр амьтан сонгохгүйгээс хойш өөрсдийгөө сайн гэж худал ярьж байгаа бие даагчид, бусад хүмүүс биш, өөрсдийгөө 100-гаад жил сайн гэж худал хэлж Монгол улсыг амаар нь шороо үмхүүлсэн цуст алуурчин МАН биш, зөвхөн дарга нарын идсэн уусан хулгай луйврыг сонгуульд ялж байж зоригтойгоор хэргийг нь хүлээлгэж шоронд нь оруулж чадсан АН л өөд нь татна. ШҮХөдөлгөөн 88583399
Зочин · 2015/08/14
Umhii amtai ar-n ene banid yu yariad baina hiree medej hutsaarai sheesee
Зочин · 2015/08/13
дэмжиж байна. АН МАН-ыг хөөж гаргачаад МАХНтай нийлж эх орны мөнгө идэж уусан эргүү гаруудаа хууль гарган өршөөх гэсэн ганцхан зорилготой байжээ. Юун ард түмэн, эх орон, эдийн засаг