Элбэгдорж VS Энхбаяр
2015/08/18
Өршөөлийн хууль батлагдаж, МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо хөл тавьсан үйл явдал улстөрчид, тэдний фэнүүд, улс төр сонирхогчдын анхаарлыг хурцаар өдөөж, интернэтийн талбарт жинхэнэ дайн зарлав.
Сүлжээний акулууд болон шакалууд \цөөвөр\ ямар ч баталгаа нотолгоогүй мэдээллээр олон түмний тархийг угааж, ердөө 48 цагийн дотор МАХН-д ногдох сайдын тоо ная хувирч, Н.Энхбаяр төдийгүй, түүний хүүг аль хэдийнээ Шадар сайдаар “томилж” амжив.
Манайхан ер нь ихэнхдээ гэнэн хүмүүс. Интернэт гэдэг бол үндсэндээ мэдээллийн хогийн сав. Гэхдээ тэндээс алт олддог. Гагцхүү түүнийг хогноос ялгаж салгахын тулд уураг тархи хэмээх эрхтэнтэй байх хэрэгтэй. Даарин дээр давс гэгчээр ийм өргөн дэлгэр шавар шалбаагаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яаж хоцрохов.
Мөнөөх л интернэтээр Өршөөлийн хуулийг зад шүүмжилж, хориг тавина хэмээн сүрдүүлэв. Угтаа төрийн уучлал утгаар Өршөөлийн хуульд хориг тавьдаг практик байхгүй.
Түүний улаан фэнүүд “нэг хүнд зориулсан хууль гаргалаа” гэж баахан гомдоллов. Уг нь улайм цайм 3,000 гаруй хүний хувь заяа шийдэгдэх гэж байхад нүдэнд нь гагцхүү Энхбаяр харагдаад, бусад 2,999 иргэн огт хамаагүй аж. Тайвширцгаа. Өршөөлд хамрагдах иргэдийн дунд Н.Энхбаяр багтаж байгаа нь үнэн.
Тэрбээр бусдын адил иргэний эрхтэй. Монгол төрийн хууль тогтоох дээд байгууллага болох УИХ 3,000 гаруй иргэнээ уучлах шийдвэр гаргахад, яагаад ганцхан Энхбаяр эрхээ хасуулаад, сугарч үлдэх ёстой юм? Харин ч нарийн яривал тэр хүн цэвэр хэлмэгдсэн. Одоо ч хэлмэгдэж, хавчигдаж яваа. Үүнийг ч түүх нотлоод, тэрбээр бүрэн цагаадах сайн цаг ирнэ.
Эцсийн дүндээ хууль нь нэг хүнд зориулагдаад байна уу, Элбэгдоржийн хориг ганцхан хүнд зориулагдаад байна уу тавина гэж заналхийлж байна. Энэ нь Элбэгээ ой санамж муутайгийнх үү, эсвэл Ерөнхийлөгч нь УИХ-тай барьцаад байгаа юм уу? Түүний энэ авирлал “Энхбаярыг хэрхэхийг би мэдье” гэсэнтэй яг адил.
Хичнээн шударга ёс, ард түмэн гэж донгодсон ч түүний уран үгийн үнэ цэнийг монгол түмэн хэдийнээ мэдэрсэн. УИХ-тай төдийгүй, өөрөө өөртэйгөө зөрчилддөг оноштой Ерөнхийлөгчтэй гэдгээ түүнийг сонгосон иргэд ч тунгаан бодоорой.
Тэгээд ч хүн амаараа шударга болдоггүй, үйлдлээрээ л нотолдог. Аман шударгын марзан жишээ Уянга гэж хүн байна. 2012 онд МҮАН-д орж, улмаар “Шударга ёс” эвслээс нэр дэвшин сонгогдож, одоо ч эвслийн бүлэгт багтаж байгаа хэрнээ мөнөөх л фэйсбүүкийн хогийн саванд Элбэгдоржийг дэмжсэн мэдэгдэл хийгээд сууж байдаг.
Эхлээд эвслийн бүлгээсээ гарчих. Сул гишүүн болчих. Дараа нь бүлгийн эсрэг кнопоо дар л даа. Батцогт үнэнээ хэлээд гарсан. Энэ бол шударга үйлдэл мөнөөс мөн. Хэн нь ориг шударга, хэн нь аман шударга гэдэг нь харагдаж байгаа биз?
Эцэст нь Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн тухай хэлэхэд, түүний эзлэх орон зай, улс төрийн зиндаа дэндүү тасархай гэдэг нь энэ олон цөөврүүдийн цовхчооноос бэлхнээ харагдаж байна. Түүний үйлс элдэв реклам, пиаргүйгээр чин шударга учир тэр ялна!
Жич: Энэхүү бичвэр маань хүссэн хүсээгүй нөгөө л интернэтээр цацагдах учир комментоор солиорох дуртай интернэтийн цөөврүүдэд нэгэн зүйлийг хэлчихье. Намайг муулах, доромжлох пост болгоныг би өөрийн амжилт хэмээн тооцож, “Ашгүй, би үнэнийг нь хэлчихэж дээ” хэмээн баярлах болно.
Улстөр судлаач Л.Эрдэнэтуул
Зочин · 2015/08/18
Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар алуурчин М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Дарга нарын хулгай луйврыг илрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж чадсан Ардчилсан Нам л Монгол улсыг өөд нь татаж чадна. Шудрага Үндэстэний хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/08/18
ЭНХБАЯРЫН ХЭРГҮҮД МӨН ОЮУТОЛГОЙ, ТАВАНТОЛГОЙГ ГАДААДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД МӨНГИЙГ НЬ АВААД ГАДААДРУУ АЛЬ УЛСАД НУУГДСАН НЬ МЭДЭГДЭХГҮЙ ЭХ ОРОНДОО ИРЭХ Ч НҮҮРГҮЙ БОЛСОН М.А.Н-ЫН ЗОРИГ САЙД , БАЯР САЙД НАРЫН ХЭРГҮҮД Ч БАГА ХЭРЭГ. ХАРИН ЖАНЖИН СҮХБААТАР БОДОО ДАНЗАН НАРЫН ҮҮСГЭН БАЙГУУЛСАН М.А.Н-ЫГ ҮГҮЙ ХИЙЖ М.А.Х.Н ГЭГЧИЙГ БАЙГУУЛАН / ОДООГИЙН М.А.Н / ЯМАР Ч ГЭМГҮЙ 3 ТҮМЭН МОНГОЛЧУУДЫН ТОЛГОЙГ ЗАЛГИСАН ЦААШЛААД АРД ИРГЭДИЙН ХАМАГ МАЛ ХӨРӨНГИЙГ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР ДЭЭРЭМДЭН АВСАН БУЗАР АЛУУРЧИН М.А.Н-ЫН ҮЙЛДСЭН ХЭРЭГ ХАМГИЙН ЖИГШИН ЗЭВҮҮЦМЭЭР МОНГОЛЫН ТҮҮХЭНД ХЭЗЭЭ Ч ГАР Ч БАЙГААГҮЙ НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГ МӨНӨӨС МӨН. ХЭРВЭЭ АРД ИРГЭД ХУВИЙН МАЛ ХӨРӨНГӨТЭЙГЭЭ БАЙСАН БОЛ 1990 ОНД ОРОСООС ХАРААТ БАЙДЛААС ГЭНЭТ ХАГАЦАН САЛАХ ҮЕД МОНГОЛЧУУД ИНГЭТЛЭЭ АМААРАА ШОРОО ҮМХЭХГҮЙ БАЙСАН. АЗ БОЛЖ АРДЧИЛАЛ ЯЛЖ ОЛОН УЛС ОРОНТОЙ САЙН ХАРИЛЦААТАЙ БОЛЖ ХЯМД ГУРИЛ ,БУДАА ХУВЦАС ХУНАРААР ХАНГАГДАЖ МОНГОЛ УЛС АВРАГДАЖ ӨНӨӨГИЙН САЙХАН БҮХЭН БИЙ БОЛСОН..МӨН 2 ХҮН ОРОСУУД ГАР ЗАЙЛ ГЭЭД ОРОСУУД ГАРЧИХСАН ЮМ БИШ.
Зочин · 2015/08/18
Элбэгдорж ерөнхийлөгчийг би дэмжиж явсан хүн. Ийм аймшгийн өс хонзон өвөрлөж явдаг хүн гэж санасангүй. Африкийн цөөвөр чоно лугаа харагдлаа. Харин ч Энхбаярынхаа хаана ч хүрэхгүй жижиг хүн юм байна гэдгийг ойлголоо
иргэн · 2015/08/18
Авилга, албан тушаалаа урвуулсан, бусдыг залилан мэхэлж хөрөнгө мөнгийг нь шамшигдуулсан хүмүүсийг өршөөх дээр хориг тависан байна. Юу нь буруу байгаан? Ядарсан хүн хэзээ ч авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, бусдыг залилан мэхэлдэггүй юм. Энэ гийнаад гаслаад байгаа гөлөгнүүд учираа мэдэж коммент бичмээр юм. Чадвар муутай угаадас долоосон энэ мэтийн улс төр судлаач, сэтгүүлч гэж өөрсдийгөө өргөмжилсөн бааснууд учираа мэдэж хүмүүсийн тархийг угаагаарй.
ariunzaya · 2015/08/18
prokoriin 85 jiliin oi deer helsen ug ni denduu ulangassan chono shig l muuhai baisan da uneheer aimshigtai haragadaj bainlee. bi uul ni huvidaa demjdeg bailaa odo bol oi gudaj bn, os honson bagtaj ydsAN uur hilen zanalhiilel ooriigoo barij chaddahgui teserch uheh gej elbegdorj gedeg huniig haraad iim jijighen orovdmoor amitan baisan gejuu gesen bodol torson naa aimaar bie tavguituilmeer uur hilen os honzongoo ger orondoo l garga, ydarsan ard irged chni hogiin sav tanii uur hilen os honzongiin sav bis 1111111111
erhii · 2015/08/18
Элбэгдоржийн үгнээс харах юм бол 2999 ердөө хүн биш зөвхөн хүн гэж харсан нь Энхбаяр болж байна тэгээд ч энэ 2 хэрүүлээ хэн нэгнийдээ очиод хоорондоо хийнэ биз. Улс даяар болгоод өгсөн эрх мэдлээ ашиглан хэвлэл мэдээлэлээр цацаад байх шаардлагагүй.
zochin · 2015/08/18
yutai ch enhbayar iluu gedgee haruulj l bnda, olon hun demjdgiin ter uruu bas medj baigaadaa.olon hunii erh ashig yarigdj baigaag ch tomchuud maan medj baina shuude.
Зочин · 2015/08/18
Enhbayr a mongol tor mongoliin ard tumeniig buu doromjil buu tohuurah
Зочин · 2015/08/18
uuj idej , ul turiig , mgl iig iiim bolgosondoo l tasarhai baihdaa
зочин · 2015/08/18
солиотой л юм гэхээс өөр юэ хэлэхэв
Иргэн би · 2015/08/18
Хэн нь ч Монголоо авч явж чадахгүй л байна өрхийг тэргүүн гэж үзвэл. Та ч галаа түлж чадахгүй л байна
ХЭ ХЭ · 2015/08/18
ЭНЭ НЭГ ӨЛӨГЧИН ЦӨӨВӨР БАЙНГА Л ГАСАЛЖ БАЙХ ЮМ ДАА. УЯАНЫ ТЭВШИНД НЬ ХЭН УГААДАС ЦАЦНА, ТҮҮНИЙ ТӨЛӨӨ УЛЬДАГ ГИЧИЙ ЮМ ДАА.