Өчигдөр  15.00 цагийн үеэс эхлэн Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга, МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн тэргүүн Н.Энхбаяр маш хурдан шийд гарган,  гэнэт Солонгосын нийслэл Сөүл хот руу  буцсан тухай улс төрийн хүрээнд ярьж эхлэв. 
 
Тэр бүү хэл өчигдөр шөнө явсан гэх буюу өнөө орой нисэх гэж байгаа гэх мэтчилэн зарим нэг нь  барим тавим өгүүлж байлаа.  Н.Энхбаяр яг хэзээ Монгол улсын хилээр гарсан нь  тодорхойгүй ч Сөүл рүү хэдийн буцсан тухай эх сурвалж өгүүлж байна. Хэрэв тэрээр Сөүл рүүгээ буцсан бол юуны учир уг мэдээллийг ийн нууцалсан нь ойлгомжгүй байгаа юм.  Юутай ч одоогоор Н.Энхбаяр болон түүний  нам, эвсэл доторх ойрынх нь  эх сурвалжуудтай холбогдох боломжгүй байна. Бид мэдээллийг лавлан тодруулж буй бөгөөд  удахгүй  бодит тайлбарыг хүргэх болно.
 
Э.Мягмардорж
http://www.sonin.mn