Ерөнхий сайдын дараагийн нүүдэл ”Бээжин” гэрээ юү
2015/09/02
Монгол Улс тодорхойгүй байдалд байна. Ээлжит бус чуулган хуралдах эсэх, хуралдвал хэзээ гэдэг нь тодорхойгүй. Өршөөлийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэзээ хэлэлцэх, хэлэлцлээ гэхэд хүлээж авах эс авах нь ч эргэлзээтэй.
Засгийн газар “нөхөөсний” зургаан сайдаа томилж чадах уу, эсвэл бүр бүрэлдэхүүнээрээ тонгорч унах нь уу гэдэг ч тодорхойгүй. Дээдэс суудлаа олохгүй байгаагийн балгаар улсын болон өрхийн эдийн засгийн төлөв байдлыг заасан сум дандаа доош чиглэж байна. Талхны үнийг нэмнэ л гэнэ. Зэсийн үнэ уналаа, хятадын нүүрсний салбарын тэргүүлэгч компаниуд алдагдалтай ажиллаæ áàéíà гэх. Айл өрхийн амьжиргаа өдрөөс өдөрт муудаж байгаа нь илэрхий. Орцны айлуудын хаалган дээр СӨХ, байр, гэрлийн “Ìөнгөө хугацаанд нь төлнө үү” гэсэн шаардах бичгийг өдөр бүр наах болж. Зарим нь сүүлийн хоёр гурван сарын төлбөрөө төлөөгүй байхад, хуримтлагдсаар өр нэлээн зузаарсан нь ч харагдах. “Замбараагүй, хөл толгой нь олдохгүй байдал элдэв янзын ашиг сонирхолтой хүмүүст олз болж байна” гэсэн УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын үг орой руу ороод байх шиг.
Тэрбээр “Гацчихаад байгаа зургаан сайдыг томилох асуудал дээр жишээ авъя. Яагаад ийм байдалд орчихоод байна вэ, зургаан сайдад асуудал байна уу, цаана нь өөр ямар нэг учир шалтгаан байна уу гэдгийг харах ёстой. Зургаан сайдыг томилж чадахгүй байгаа учир шалтгаан нь үндсэндээ Тавантолгой шүү дээ. Тавантолгойн орд газар дээр улс төр, бизнесийн бүлэглэлүүд хоорондоо үзэлцээд байна. Хэрвээ би эзэмшихгүй бол чамайг эзэмшүүлэхгүй гэж нэг нэгийгээ барьцаалаад, хааж боогоод байна. Ердөө л энэ” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүнтэй УИХ-ын бие даагч гишүүд санал нэг байгаа юм. Тэд Р.Амаржаргал гишүүний тодорхойлсон “Янз бүрийн ашиг сонирхолтой хүмүүс”-ийн нэгээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг тодруулаадбайгаа. Тэд даваа гаригт цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө үүнийгээ тодорхой хэлнэ лээ. Бие даагчид Ерөнхий сайдыг “Бээжин гэрээ” гэгчийг байгуулах гэж байна гэж хардаж байгаа. Учир нь Ерөнхий сайд есдүгээр сарын 9-11-ний хооронд БНХАУ-д болох олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох юм. Энэ үеэр Тавантолгойн гэрээг үзэглэчихээд ирнэ гэдэг мэдээллийг Засгийн газрын гишүүдээс авсан гэдгээ ч хэлсэн. Үнэндээ Ч.Сайханбилэг, Ерөнхий сайд болохдоо томоохон ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулна гэж амлаж гарч ирсэн. М.Энхсайханд энэ үүргийг даатгаж Монгол Улсын сайд болгон кабинетдаа оруулсан. УИХ-ын хаврын чуулганы нээлтийн өмнөх өдөр олон нийтийн телевизээр “Тавантолгойн төсөл бэлэн болсон. Удахгүй батална. Эдийн засаг сайжирч, наадмаар дэлхийн оддыг Монголд урьж дуулуулна. Үүнээс хойш муу муухай зүйл биш дандаа сайн сайхан, цагаан мэдээ дуулгах болно” гэж мэдэгдсэн. Даанч маргааш нь хаврын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга З.Энхболд түүний “амыг нь алгадаж” Тавантолгойн гэрээг байгуулбал сайдаас огцруулахаа зарлаж байв.
Өдгөө Л.Эрдэнэчимэг гишүүн Тавантолгойн гэрээг “гацаасныхаа” шагналд Зам тээврийн салбарыг авах гэж байна. Тавантолгойг “алдсан” Ерөнхий сайд Арабын нэгдсэн Эмират улсад айлчлах үеэрээ урьдчилан мэдэгдэлгүйгээр Оюутолгойн далд уурхайг ашиглах төлөвлөгөөг баталгаажуулаад ирсэн. Эх орондоо ирсэн даруйдаа “Чингис хаан” олон улсын нисэх буудалд сэтгүүлчдийг цуглуулан “Өнөөдрөөс эхлээд Оюутолгой Засгийн газрын ч, улс төрийн ч асуудал биш болсон. Харин эдийн засгийн, компани хоорондын асуудал боллоо. Улс эх орноо боддог юм бол улстөрчид Оюутолгойн асуудалд хутгалдаад хэрэггүй. Одоо Оюутолгойг зүгээр орхи” гэж мэдэгдэв. Үүнээс харахад Ерөнхий сайдыг томоохон ордоо хөдөлгөхийн тулд “уургийн морь” шиг зүтгэж байгаа. Нөгөө талаас улс төрийн бүлэглэлүүдийн савраас Оюутолгой, Тавантолгойг аврах гэж оролдож байна гэж дүгнэмээр. Тэгэхээр “Бээжин гэрээ” байгуулах төлөвлөгөөтэй байгааг үгүйсгэх аргагүй. Төлөвлөгөө ажил хэрэг болж “Бээжин” гэрээг үзэглэчихээд ирвэл тэрбээр “супермэн” болох уу. Эсвэл...
Зочин · 2015/09/03
Энэ нэг ергүүтсэн гадныханы гар хөл болсон ерөнхий сайд огцорвол таарна.
Зочин · 2015/09/03
М.А.Н ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН НЬ БАГАДААД 3 САЯ ХҮНИЙГ СҮЙРҮҮЛЭХ ГЭЖ ТАВАН ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД, ОЮУ ТОЛГОЙГ ГАДНЫ ЛУЙВАРЧИНД ЗАРЖ МӨНГИЙГ АВААД БУРУУГ НЬ БАЯРЦОТРУУ ЧИХЭЖ ГЭМГҮЙ ЦАРАЙЛААД ХААНА Ч БАЙГАА МЭДЭГДЭХГҮЙ ГАДААДРУУ ГАР Ч ЗУГТААСАНЫГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ? ТЭГЭЭД ЗОГСОХГҮЙ ӨӨРСДӨӨ АРД ТҮМНИЙГ АМААР НЬ ШОРОО ҮМХҮҮЛЧИХЭЭД АРД ТҮМЭНДЭЭ ХАЙРТАЙ НАМ БОЛЖ АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ХЭЦҮҮ БАЙНА, ӨРӨНД БАРИГДЛАА А.Н-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ МУУ БАЙНА ГЭЖ ХУДЛАА ГОНГИНОЖ БАЙНА. М.А.Н ТАВАН ТОЛГОЙГ ХУЖААГИЙН ЛОМБАРДАНД ТАВИАГҮЙ БОЛ ИНГЭТЛЭЭ ӨРӨНД ОРЖ ХЭЦҮҮДЭХГҮЙ Л БАЙСАН .А.Н-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ГАДААДААС МӨНГӨ БОСГОЖ ЧАДААГҮЙ БОЛ БИДНИЙ АМЬДРАЛ БҮР ХЭЦҮҮДЭХ БАЙСАН. БИД ХАРИН ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАРТ БАЯРЛАХ ЁСТОЙ. ТЭГЭХЭЭР ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ НЬ А.Н-ЫНХАН БИШ ЭХ ОРОНДОО ИРЭХ НҮҮРГҮЙ ХУЛГАЙ ХИЙГЭЭД ГАДАГШАА ГАРЧ ЗУГТААСАНААРАА М.А.Н-ЫНХАН БОЛЖ ТААРНА БИЗ ДЭЭ. А.Н Л УЛС ОРНЫГӨӨД НЬ ТАТНА. 88583399 Ш.Ү.Х
Зочин · 2015/09/02
buun ergelzee chadahgui bol naad suudaldaa suuh hereg bna uu bagaasa hoshnogonii tolgoi sain id buiraach olj chadahgui ym bj