ЧИХЭРЛЭГ АМТ ҮҮСГЭГЧИД
2013/07/01
Дэлхийн улс орнууд даяарчлагдаж, мэдээлэл харилцаа холбооны технологи асар хурдтай хөгжиж байгаатай холбоотойгоор хүн бүрт тасралтгүй суралцах хэрэгцээ үүсч, энэ хэрэгцээг хангах үнэн бодит, баталгаатай мэдээ, мэдээллийн эх үүсвэрийг бий болгох шаардлага бидний өмнө гарч байна.
Иймээс Кока-Кола компанийн Монгол дахь албан ёсны савлагч үйлдвэр болох М-Си-Эс Кока-Кола компани “ЭЕРЭГЭЭР АМЬДАРЦГААЯ” хөтөлбөрийн хүрээнд хэрэглэгчдийн хоол, хүнсний зөв, зохистой хэрэглээний талаархи мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор баталгаажсан эх сурвалж бүхий мэдээллийг шат дараалалтайгаар хэрэглэгчиддээ хүргэж байна.
|
Энэ удаад хийжүүлсэн ундааны үндсэн түүхий эдүүдийн нэг болох чихэрлэг амт үүсгэгчдийн талаархи сонирхолтой сэдвийг хөндлөө.
Жич:
Нэг кèëîêàëîðè (êêàë) ãýäýã íü – Нэг грамм усыг 1 хэмээр нэмэгдүүлэхэд шаардлагатай дулааны хэмжээ юм.
“Киложоуль” (КЖ) гэдэг өөр нэг хэмжигдэхүүнийг зарим улс, орнуудад хэрэглэдэг. Гэхдээ энэ хоёр нэр томъёо нь хоёулаа хоол хүнс ба ундаанаас хангагдаж, бие махбодод зарцуулагдаж буй энергийг хэмждэг хэмжигдэхүүн болно.
- 1 килокалори = 4,18 киложоуль
- 1 киложоуль = 0,24 килокалори
Ойлгомжтой, хялбар байлгахын тулд энэхүү нийтлэлийн турш “калори” гэсэн нэр томъёог хэрэглэлээ.
- Илчлэг агуулсан чихэрлэг амт үүсгэгчид
- Сахароз (хүнсний саахар=элсэн чихэр) гэдэг нь чихрийн нишингэ ба чихрийн манжингаас гаргаж авдаг нэг төрлийн нүүрс ус юм. Энэ нь тэнцүү хэмжээний глюкоз ба фруктозоос тогтох ба грам тутмаасаа 4 калори (17 киложоуль) илчлэгийг үүсгэнэ.
- Фруктозын агууламж өндөртэй эрдэнэ шишийн сироп (High fructose corn syrup (HFCS)) нь дээрхитэй адил төрлийн шингэн саахар бөгөөд сахарозтой адил хэмжээний илчлэг буюу грам тутмаасаа 4 калори (17 килжоул) илчлэгийг үүсгэнэ.
- Сахароз ба фруктозын агууламж өндөртэй эрдэнэ шишийн сиропд агуулагдах глюкоз ба фруктоз нь бараг ижил харьцаатай байдаг. Ийм учраас энэ 2 саахар нь ялгарахгүй шахам чихэрлэг амтыг үүсгэх ба бие махбодод ч ижил замаар бодисын солилцоонд орно. Хэрэглэсний дараа сахароз нь фруктозын агууламж өндөртэй эрдэнэ шишийн сиропод байдаг глюкоз ба фруктоз болж задарна. Нэгэнт шимэгдсэний дараа глюкоз болон фруктоз нь сахарозаас үүссэн байна уу, фруктозын агууламж өндөртэй эрдэнэ шишийн сиропоос үүссэн байна уу эсвэл зөгийн бал, жимс зэрэг саахар агуулсан байгалийн бусад эх сурвалжаас үүссэн байна уу гэдэг нь бие мах бодын хувьд ялгаагүй байдаг.
- Илчлэгтэй чихэрлэг амт үүсгэгчдээр амталсан ундаанууд нь бидний биеийг нүүрс усны гаралтай илчлэгээр хангах ба тэр нь бидний өдөр тутмын үйл ажиллагаанд зарцуулагдана. Бүх илчлэгтэй хоол хүнс, ундаа нь илчлэгийн нийлбэр дүнгээрээ хүний биед илүүдэл жинг үүсгэх боломжтой гэдгийг анхаарч өдөрт хоол хүнсээрээ авч буй илчлэгээ тооцож байх нь зайлшгүй юм.
- Илчлэгтэй чихэрлэг амт үүсгэгчдийг агуулсан бүхий л хоол хүнс болон ундаанууд нь зөв хооллолт бүхий байнгын идэвхтэй хөдөлгөөнийг агуулдаг эрүүл, идэвхитэй амьдралын хэв маягийн нэг хэсэг болж чадна. Иймд хоол, хүнс, ундаанаас өдөр тутам авч буй илчлэгээ тооцож сурах нь нэн чухал юм.
- Илчлэг багатай ба илчлэггүй чихэрлэг амт үүсгэгчид
- АцесульфамКали (“Ace-K”), аспартам, сахарин, цикламат, неотам, стивийн ханд, сахралоз зэрэг илчлэг багатай ба илчлэггүй чихэрлэг амт үүсгэгчид ундаанд чихэрлэг амт өгөх боловч бага илчлэгийг өгнө. Ихэнх илчлэг багатай ба илчлэггүй чихэрлэг амт үүсгэгчид нь илчлэгтэй чихэрлэг амт үүсгэгчдийн бодвол хэдэн зуу дахин илүү чихэрлэг амт үүсгэдэг учраас их хэмжээний сахароз, фруктозын агууламж өндөртэй эрдэнэ шишийн сироп болон бусад илчлэгтэй чихэрлэг амт үүсгэгчдийг орлуулахад маш бага хэмжээгээр шаардагдана.
- Кока-Кола компани нь илчлэг багатай ба илчлэггүй чихэрлэг амт үүсгэгчдийг ашиглан үйлдвэрлэсэн 800 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргаж байна. Мөн бүтээгдэхүүний аюулгүй байдал, чанарыг дээд зэргээр хангаж ажилладаг.
- Манай бүтээгдэхүүнүүдэд хэрэглэдэг жор орцын бүх бүрдэл хэсгүүд нь тухайн улсын хууль, дүрэм, стандартад бүрэн нийцдэг.
- Илчлэг багатай ба илчлэггүй чихэрлэг амт үүсгэгчдийг дэлхийн хэдэн зуун мянган хэрэглэгчид хэрэглэсээр ирсэн юм. Ийм чихэрлэг амт үүсгэгчид нь хүнс ба ундаанд чихэрлэг амт үүсгэдэг боловч, илчлэг өгөхгүй, өгсөн ч багахан хэмжээний илчлэгийг өгдөг юм.
- Хүлээн авч буй илчлэгийн хэмжээгээ байнга хянаж байхын тулд биеийн байнгын идэвхтэй хөдөлгөөнийг илчлэг багатай ба илчлэггүй чихэрлэг амт үүсгэгч бүхий бүтээгдэхүүнтэй хослуулан , эрүүл, тэнцвэртэй хооллолтын нэг хэсэг болгон ашиглах нь биеийн жинг хянаж, удирдахад туслана.
БАЙНГА АСУУДАГ АСУУЛТУУД:
ИЛЧЛЭГ АГУУЛСАН ЧИХЭРЛЭГ АМТ ҮҮСГЭГЧИД
А: Хүнс ба ундаанд ямар чихэрлэг амт үүсгэгчдийг хэрэглэдэг вэ?
Х: Хүнс ба ундааны төрлийн бүтээгдэхүүнүүдэд хэд хэдэн төрлийн илчлэгтэй чихэрлэг амт үүсгэгчдийг хэрэглэдэг юм. Хамгийн түгээмэл нь сахароз (элсэн чихэр), фруктозын агууламж өндөртэй эрдэнэ шишийн сироп, фруктоз, глюкоз ба зөгийн бал болно. Эдгээр нь бүгдээрээ энергээр хангах ба түүнийг калориор хэмжинэ.
А: Фруктозын агууламж өндөртэй эрдэнэ шишийн сироп гэж юу вэ?
Х: Англиар HFCS гэж товчлон тэмдэглэж заншсан бөгөөд монголоор бүрэн орчуулбал фруктозын агууламж өндөртэй эрдэнэ шишийн сироп гэж нэрлэнэ. Энэ нь нэгэн төрлийн нүүрс ус бөгөөд сахароз (элсэн чихэр) - той адил хэмжээний илчлэг буюу грам тутмаасаа 4 калори (17 киложоуль) илчлэгийг үүсгэнэ. Түүнийг эрдэнэ шишнээс гарган авдаг ба АНУ ба зарим улс оронд ихэнх илчлэг агуулсан хийжүүлсэн ундааг чихэрлэг амттай болгоход түүнийг ашигладаг юм (Schorin, 2006).
А: Фруктозын агууламж өндөртэй эрдэнэ шишийн сироп сахарозоос ямар ялгаатай вэ?
Х: Фруктозын агууламж өндөртэй эрдэнэ шишийн сироп ба сахароз нь фруктоз ба глюкозыг бараг ижил харьцаагаар агуулдаг учраас тэдгээрийн чихэрлэг амт нь ялгарахгүй шахам адилхан байдаг. Тэдгээрийн найрлага нь бараг ижилхэн учраас нэгэнт хэрэглэсэн бол бие махбод фруктозын агууламж өндөртэй эрдэнэ шишийн сироп, сахароз хоёрыг бараг ялгалгүй хүлээж авна. Нэгэнт хоол идэх дуршлыг хангадаг учраас фруктозын агууламж өндөртэй эрдэнэ шишийн сироп нь сахарозтой адил үр дүнтэй байдаг юм. Сахароз ба фруктозын агууламж өндөртэй эрдэнэ шишийн сиропоор амталсан хийжүүлсэн ундаануудыг харьцуулан үзсэн 2007 оны судалгаанаас харахад цангаа тайлах, богино хугацаанд энергиэр хангах талаараа ялгаагүй байсан байна (Melanson, 2007; Monsivais, 2007).
ИЛЧЛЭГ БАГАТАЙ БОЛОН ИЛЧЛЭГГҮЙ ЧИХЭРЛЭГ АМТ ҮҮСГЭГЧИД
А: Илчлэг багатай ба илчлэггүй чихэрлэг амт үүсгэгчдийг хэрэглэхэд эрүүл мэндэд ямар нэгэн эрсдэл учруулах уу?
Х: Үгүй. Илчлэг багатай ба илчлэггүй чихэрлэг амт үүсгэгчид бол дэлхий дээр хамгийн сайн судлагдсан хүнсний бүрдэл хэсэг бөгөөд хэдэн зуун судалгаагаар түүнийг аюулгүй байдлыг баталжээ. Манай бүтээгдэхүүнүүдэд хэрэглэдэг чихэрлэг амт үүсгэгчдийн аюулгүй байдлыг бүрэн баталгаажуулсан юм. Кока-Кола компани бүтээгдэхүүний аюулгүй байдал, чанарыг дээд зэргээр хангаж ажилладаг. Жор орцын бүх бүрдэл хэсгүүд нь бүтээгдэхүүнийг худалдаалдаг улс орнуудын хууль, дүрэм, стандартад бүрэн нийцсэн байдаг. 2011 онд мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг тодорхой хэмжээгээр татсан 2 судалгааны ажлыг тоймлон үзсэний дараа Европын Хүнсний Аюулгүй Байдлын Газраас (European Food Safety Authority (EFSA)) “энэ хоёр судалгааны ажил нь аспартам болон Европын холбооноос аюулгүй байдлыг нь баталгаажуулсан хүнсний бусад нэмэлтүүдийн аюулгүй байдлын үнэлгээнүүдийг дахин авч үзэх шалтгаан болохгүй” гэж дүгнэсэн юм. Энэ нь хэвийн зүйл бөгөөд Европын Хүнсний Аюулгүй Байдлын Газар энэ чиглэлээр хийж буй шинжлэх ухааны ажлуудыг анхаарч, үнэлж байх болно.
А: Хорт хавдар нь илчлэг багатай ба илчлэггүй чихэрлэг амт үүсгэгчдийн хэрэглээтэй холбоотой гэж би сонссон юм байна. Энэ үнэн үү?
Х: Үгүй. Хэрэглэгчид зуу гаруй жилийн туршид илчлэг багатай ба илчлэггүй чихэрлэг амт үүсгэгчдийг хэрэглэж, таашаал авсаар ирсэн боловч зарим хүмүүс ийм төрлийн нэмэлтүүдийг хорт хавдар ба бусад өвчинтэй холбохыг оролддог юм.
- АНУ – ын Хорт Хавдрын Үндэсний Хүрээлэнгээс илчлэг багатай ба илчлэггүй чихэрлэг амт үүсгэгчид нь хүний биед хорт хавдрын эрсдэл үүсгэдэггүй гэж дүгнэжээ.
- Америкийн Хоол Судлалын Нийгэмлэгээс илчлэгтэй, илчлэг багатай болон илчлэггүй чихэрлэг амт үүсгэгчид нь эрүүл, тэнцвэртэй хооллолтын аюулгүй нэг хэсэг нь байж, хэрэглэгчдэд таашаал өгнө гэсэн байна.
- Дэлхийн олон газарт маш олон тооны мэргэжилтнүүдийн оролцоотойгоор болдог чихэрлэг амт үүсгэгчдийг зохицуулах хурлаас олон улсын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын эрх бүхий байгууллагаас зохицуулж байдаг илчлэг багатай ба илчлэггүй чихэрлэг амт үүсгэгчид нь бүх насны бүлгийнхэнд аюулгүй, хэрэглэгчид чихэрлэг амтыг мэдрэн таашаал авахад сайн сонголт болно гэж зарлан мэдэгдсэн юм.
А: Илчлэг багатай ба илчлэггүй чихэрлэг амт үүсгэгчдийг хэрэглэх хязгаар гэж бий юу?
Х: ДЭМБ / ДХХААБ – ын хамтарсан Хүнсний Нэмэлтийн Хорооны эрдэмтэд илчлэг багатай ба илчлэггүй чихэрлэг амт үүсгэгчдийн хоногт хэрэглэх зөвшөөрөгдөх хэмжээг тогтоожээ. Хоногт хэрэглэх зөвшөөрөгдөх хэмжээ гэдэг нь хүн амьдралынхаа туршид өдөр тутам хэрэглэхэд эрүүл мэндэд нь ямар нэгэн эрсдэл учруулахгүй хэмжээ юм. Хоол хүнс ба ундаанд хэрэглэдэг илчлэг багатай ба илчлэггүй чихэрлэг амт үүсгэгчдийн хэмжээ нь хоногт хэрэглэх зөвшөөрөгдөх хэмжээнээс хамаагүй доогуур байдаг.
А: Хоногт хэрэглэх зөвшөөрөгдөх хэмжээг хэрхэн тодорхойлдог вэ?
Х: Тодорхой нэгэн чихэрлэг амт үүсгэгчийн хувьд хоногт хэрэглэх зөвшөөрөгдөх хэмжээ нь хүн болоод амьтан дээр хийсэн шинжлэх ухааны бүх туршилт, судалгаанууд дээр үндэслэдэг юм. Судалгаанууд нь сөрөг нөлөө үзүүлэхгүй байх тухайн бодисын хоногт авах хамгийн их хэмжээгээр тодорхойлогддог.
А: Хоногт хэрэглэх зөвшөөрөгдөх хэмжээ нь хэрэглээний хортой түвшинг илэрхийлэх үү?
Х: Үгүй. Хоногт хэрэглэх зөвшөөрөгдөх хэмжээ нь өдөр тутам “хэрэглэхийг зөвшөөрсөн” хэмжээ юм. Хоногт хэрэглэх зөвшөөрөгдөх хэмжээ нь аюулгүй байдлын маш өргөн хүрээг хамардаг ба амьдралынхаа туршид өдөр бүр хэрэглэсэн ч ямар нэгэн хор хөнөөл учруулахгүй нь ил тод болсон хэмжээ юм. Хүнсэнд хэрэглэдэг илчлэг багатай ба илчлэггүй чихэрлэг амт үүсгэгчдийн хэмжээ нь хоногт хэрэглэх зөвшөөрөгдөх хэмжээнээс хамаагүй доогуур байдаг.
А: Хийжүүлсэн ундаан дахь илчлэг багатай ба илчлэггүй чихэрлэг амт үүсгэгчдийн хоногт хэрэглэх зөвшөөрөгдөх хэмжээ нь ямар байдаг вэ?
Х: Хийжүүлсэн зарим ундаанд агуулдагддаг зарим илчлэг багатай ба илчлэггүй чихэрлэг амт үүсгэгчдийн хоногт авах зөвлөмж хэмжээг үзүүллээ:
1 кг = 2 фунт 1 фунт = 500 гр
- Ацесульфам кали (Ace-K): Биеийн жингээр тооцоход 15 мг/кг буюу 6 мг/фунт – 150 фунт буюу ойролцоогоор 70 кг жинтэй хүн зөвхөн ацесульфам калигаар амталсан ундааг хоногт 25 лааз уухад авах хэмжээ
- Аспартам: Биеийн жингээр тооцоход 50 мг / кг буюу 22 мг / фунт - 150 фунт буюу ойролцоогоор 70 кг жинтэй хүн 15 лааз ундаа уухад авах хэмжээ
- Сахарин: Биеийн жингээр тооцоход 15 мг / кг буюу 6 мг/ фунт – 150 фунт буюу ойролцоогоор 70 кг жинтэй хүн 15 лааз ундаа уухад авах хэмжээ
- Сахралоз: Биеийн жингээр тооцоход 5 мг / кг буюу 2,2 мг/ фунт - 150 фунт буюу ойролцоогоор 70 кг жинтэй хүн зөвхөн сахралозаар амталсан ундааг хоногт 5 лааз уухад авах хэмжээ
- Стивийн ханд: Биеийн жингээр тооцоход 12 мг / кг буюу 5,5 мг/фунт - 150 фунт буюу ойролцоогоор 70 кг жинтэй хүн зөвхөн стивийн хандаар амталсан ундааг хоногт 5 лааз уухад авах хэмжээ
Ацесульфам кали
А: Ацесульфам кали гэж юу вэ?
Х: Ацесульфам кали буюу “ацесульфам К”, эсвэл “Ace K” – г 1967 онд нээжээ. Энэ нь сахароз (элсэн чихэр)-оос бараг 200 дахин илүү чихэрлэг амттай. Биед нэвтрээд бодисын солилцоонд ордоггүй учраас илчлэг үүсгэхгүй мөн өөрчлөгдөлгүйгээр бие махбодоос ялгарна. Цэвэр чихэрлэг амттай учраас ер нь хөнгөн/зөөлөн ундаанд нэн тохиромжтой.
А: Ацесульфам кали нь аюулгүй юу?
Х: Тиймээ. АНУ – ын Хүнс Хүнс ба Эмийн Захиргаа (FDA – Food and Drug Administration), ДЭМБ / ДХХААБ – ын хамтарсан Хүнсний Нэмэлтийн Хороо, Европын Холбооны Хүнсний Шинжлэх Ухааны Хороо (Scientific Committee for Food of the European Union (SCF)) – ноос ацесульфам К – ийн талаар хийсэн шинжлэх ухааны судалгаануудыг тоймлон үзээд түүнийг хүнс, ундаанд хэрэглэхэд аюулгүй гэж дүгнэжээ.
А: Ацесульфам калийг ямар бүтээгдэхүүнд нэмдэг вэ?
Х: Ацесульфам калигаар чихэрлэг амт оруулсан бүтээгдэхүүнүүд дэлхийн 90 гаруй улс оронд байдаг. Түүнийг цайны саахар, амттан, пудинг, жигнэмэл гурилан бүтээгдэхүүн, зөөлөн ундаа, чихэр, лаазалсан бүтээгдэхүүнүүд зэрэг мянга гаруй төрлийн хүнсний бүтээгдэхүүн ба ундаанд нэмдэг юм.
Аспартам
А: Аспартам гэж юу вэ?
Х: Аспартам нь аспаргиний хүчил, фенилаланин гэсэн 2 амин хүчлээс тогтсон илчлэг багатай чихэрлэг амт үүсгэгч юм. Энэ нь сахароз (элсэн чихэр)-оос бараг 180 - 200 дахин илүү чихэрлэг амттай. Аспартам нь биед шингэхдээ уурагтай адилхан. Аспартам нь дэлхий дээрхи 6000 гаруй бүтээгдэхүүнд хэрэглэгддэг.
А: Аспартам нь аюулгүй юу?
Х: Тийм. Аспартам бол хамгийн сайн судлагдсан хүнсний бүрдэл хэсгүүдийн нэг бөгөөд түүний аюулгүй байдлыг нь баталгаажуулах талаар олон тооны судалгааны ажлууд хийгдсээр байна. Түүнийг 100 гаруй улс оронд хэрэглэхийг зөвшөөрчээ.
- АНУ – ын Хүнс ба Эмийн Захиргаа (FDA – Food and Drug Administration), ДЭМБ / ДХХААБ – ын хамтарсан Хүнсний Нэмэлтийн Хороо, Европын Холбооны Хүнсний Аюулгүй Байдлын Газар (European Food Safety Authority (EFSA)), Францын Хүнсний Аюулгүй Байдлын Агентлаг (Agence Française de Sécurité Sanitaire des Aliments (French Food Safety Agency - AFSSA)) зэрэг байгууллагуудаас аспартамын аюулгүй байдлыг баталгаажуулсан байна.
- Европын Холбооны Хүнсний Аюулгүй Байдлын Газар (European Food Safety Authority (EFSA)) – аас аспартамын аюулгүй байдлыг 2006, 2009 онуудад дахин дахин баталгаажуулжээ. 2010 онд EFSA аспартамын аюулгүй байдлыг ахин хянаж үзэхэд түүний аюулгүй байдлын талаар ямар нэгэн сөрөг баталгааг олоогүй байна.
- 2011 онд EFSA шинэ судалгааны ажлуудыг дахин хянаж үзээд аспартам ба Европын холбоонд баталгаажуулсан бусад хүнсний нэмэлтүүдийн аюулгүй байдлыг дахин баталгаажуулжээ.
А: Хүн бүхэн аспартамыг хэрэглэж болох уу?
Х: Үгүй. Хүүхэд, чихрийн шижинтэй хүмүүс, жирэмсэн ба хөхүүл эмэгтэйчүүд гээд бараг бүх хүн аспартамыг хэрэглэж болно. Зөвхөн фенилаланинийг шингээж чаддаггүй фенилкетонури (PKU) өвчтэй хүмүүс л аспартамыг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Ихэнх улс орнуудын хууль журмаар аспартам агуулсан хүнсний бүтээгдэхүүн, ундааны шошгон дээр фенилкетонури (PKU) өвчтэй хүмүүст зориулан “фенилаланин агуулж” буй тухай мэдээлэл тавихыг шаарддаг юм.
А: Аспартам хорт хавдар үүсгэх үү?
Х: Үгүй. Аспартамын аюулгүй байдлын чиглэлээр олон тооны судалгааны ажлуудыг хийж, түүний аюулгүй байдлыг баталсаар байна. Өнөөдрийн байдлаар аспартам бол хамгийн сайн судлагдсан хүнсний бүрдэл хэсгүүдийн нэг юм. Судалгааны ажлууд нь аспартам хорт хавдар үүсгэдэггүй болохыг харуулжээ (EFSA, 2009; U.S. FDA, 2007).
А: Хүний тархины хавдар аспартамтай холбоотой юу?
Х: Үгүй. Аспартамын хэрэглээ ба хүний тархины хавдрын өвчлөлийн зэрэг нэмэгдэж байгаа хоёрын хооронд ямар нэгэн холбоо байхгүй. АНУ – ын хорт хавдар судлалын төвөөс 2006 онд хагас сая гаруй тэтгэврийн насныхны дунд судалгаа явуулж үзээд “[i] лимфом, лейком, тархины хавдар зэрэг өвчин нь аспартам агуулсан ундааны хэрэглээ өсч байгаатай холбоогүй” гэсэн дүгнэлтийг хийсэн байна (U.S. NCI, 2006).
А: Аспартамыг ямар бүтээгдэхүүнд нэмдэг вэ?
Х: Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд дэлхий нийтээр хийжүүлсэн ундаа, бохь, желатин, чихэр, амттан, иогурт, саахар агуулаагүй ханиадны эм зэрэг 6 000 гаруй хүнсний бүтээгдэхүүн, ундаанд аспартамыг хэрэглэж байна.
Цикламат
А: Цикламат гэж юу вэ?
Х: Анх 1937 онд нээсэн ба сахароз (элсэн чихэр) – оос 30 дахин илүү чихэрлэг амттай, илчлэг багатай чихэрлэг амт үүсгэгч юм. Хүнсний бүтээгдэхүүн, ундааг амтлахад харьцангуй бага хэмжээгээр шаардагддаг ба хүнсний илчлэгийн хэмжээнд нөлөөлөх нөлөө нь ч бага.
А: Цикламат аюулгүй юу?
Х: Тийм. ДЭМБ / ДХХААБ – ын хамтарсан Хүнсний Нэмэлтийн Хорооны эрдэмтэд цикламатыг хүнсний бүтээгдэхүүн, ундаанд чихэрлэг амт үүсгэгч болгон хэрэглэхэд аюулгүй болохыг нь баталсан байна. Канад, Австрали, Мексик зэрэг дэлхийн 50 гаруй улс оронд хүнсний бүтээгдэхүүн ба ундаанд цикламатыг хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг.
А: Яагаад АНУ – д цикламатыг хэрэглэхийг зөвшөөрдөггүй вэ?
Х: Харханд цикламат ба сахаринийг өндөр тунгаар өгч туршсан туршилтаар сөрөг дүн гарсан учир 1969 онд Хүнс Эмийн Захиргаа (FDA) аюулгүй байдлын баталгааг буцаан хүчингүй болгох хүртэл цикламатыг АНУ – д хэрэглэж байсан билээ. Түүнээс хойш цикламатыг судалсан 75 судалгааны ажлаар түүнийг хүнсэнд хэрэглэхэд аюулгүй болохыг нь баталжээ.
- 1984 онд АНУ – ын Хүнс Эмийн Захиргаа (FDA) – аас “маш олон тооны туршилтууд нь ... цикламат хорт хавдар үүсгэдэггүй болохыг харуулж байна” гэж дүгнэсэн байна.
- 1985 онд АНУ – ын Шинжлэх Ухааны Үндэсний Академаас “амьтанд хийсэн судалгааны нийт үр дүнг харахад цикламат болон түүний солилцооны үндсэн бүрдэл болох циклогексиламин нь хорт хавдар үүсгэдэггүй болохыг харуулж байна” гэж мэдээлсэн байна.
- АНУ – ын Шинжлэх Ухааны Үндэсний Академаас “цикламатын хорт хавдар үүсгэх чанарыг дахин шалгаж, нэмэлт мэдээллүүдийг үнэлж, цэгнэж үзсэний дараа эрдэмтэд цикламат нь хорт хавдар үүсгэдэггүй юм байна” гэж мэдээлсэн байна.
А: Кока-Кола компанийн ямар бүтээгдэхүүнүүд цикламатыг агуулдаг вэ?
Х: Хэрэглээг нь баталсан улс орнуудад манай зарим бүтээгдэхүүнд цикламатыг жоронд нь оруулдаг. Энд Coca – Cola Light, Coca – Cola Zero, Diet Coke зэрэг бүтээгдэхүүнүүд хамаарна. Бусад чихэрлэг амт үүсгэгчдийг жагсааж бичдэгтэй адилаар цикламатыг хэрэглэсэн тохиолдолд бүтээгдэхүүний шошгон дээрх жор орцын жагсаалтанд мөн бичнэ.
Эритритол
А: Эритритол гэж юу вэ?
Х: Эритритол бол сахароз (элсэн чихэр) – оос 60 – 70 % илүү чихэрлэг амттай, байгалийн саахар ба илчлэг агуулахгүй. Энэ нь шүд хорхойтоход нөлөө үзүүлдгүй. Мөн цусны глюкоз ба инсулиний түвшинд нөлөөлөхгүй (Calorie Control Council).
А: Эритритол аюулгүй юу?
Х: Тийм. АНУ, Япон, Мексик, Бразил зэрэг улс орнуудад эритритолыг хүнсний бүтээгдэхүүн, ундаанд хэрэглэхийг зөвшөөрсөн ба түүний хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд дэлхий олон оронд засгийн газрын агентлагуудад хэрэглэх зөвшөөрөл хүссэн өргөдлүүд ирээд байгаа юм.
А: Ямар бүтээгдэхүүнд эритритолыг нэмдэг вэ?
Х: Бид өөрийн зарим ундаанд эритритолыг стивийн хандны хамтаар чихэрлэг амт үүсгэгч болгон хэрэглэдэг юм.
Неотам
А: Неотам гэж юу вэ?
Х: Неотам гэдэг нь илчлэг агуулдаггүй чихэрлэг амт үүсгэгч юм. Энэ нь сахароз (элсэн чихэр) – оос 7 000 – 13 000 дахин илүү чихэрлэг амттай учир түүнийг өчүүхэн бага хэмжээгээр хэрэглэнэ. Австрали, Шинэ Зеланд, Америкийн Нэгдсэн Улс зэрэг улсуудад түүний хэрэглээг баталсан байна. Неотамыг 1000 гаруй төрлийн хүнсний бүтээгдэхүүн, ундаанд нэмдэг юм.
А: Неотам аюулгүй юу?
Х: Тийм. Неотамыг хүүхэд, жирэмсэн ба хөхүүл эмэгтэйчүүд, чихрийн шижин өвчтэй хүмүүс зэрэг хүн амын янз бүрийн бүлгийн хүмүүс хэрэглэхэд аюулгүй болохыг нь батлах зорилгоор олон тооны судалгаа шинжилгээний ажлууд хийгджээ.
Сахарин
А: Сахарин гэж юу вэ?
Х: Сахарин гэдэг нь 1879 онд нээсэн, хүнсний бүтээгдэхүүн ба ундаанд 125 гаруй жил хэрэглэж байгаа илчлэггүй чихэрлэг амт үүсгэгч юм. Энэ нь сахароз (элсэн чихэр) – оос 300 дахин илүү чихэрлэг амттай. Дэлхийн II дайны үед саахар ховордох үед сахаринийг илүү өргөн хэрэглэх болсон юм.
А: Сахарин аюулгүй юу?
Х: Тийм. Сахарин бол хамгийн өргөн судлагдсан, ДЭМБ / ДХХААБ – ын хамтарсан Хүнсний Нэмэлтийн Шинжээчдийн Хороо (Joint FAO/WHO Expert Committee on Food Additives (JECFA)) зэрэг хянан зохицуулах үүрэгтэй олон агентлагуудаар хянагдсан чихэрлэг амт үүсгэгч юм. Сахаринийг хүүхэд, жирэмсэн ба хөхүүл эмэгтэйчүүд, чихрийн шижин өвчтэй хүмүүс зэрэг хүн амын янз бүрийн бүлгийн хүмүүс хэрэглэхэд аюулгүй. Түүний хэрэглээг дэлхийн 100 гаруй улсад зөвшөөрдөг.
А: Сахарин хорт хавдар үүсгэдэг гэдэг үнэн үү?
Х: Үгүй. 1970 – аад оны эхэн үеийн судалгаагаар сахаринийг өндөр тунгаар (амьдралынхаа туршид өдөр бүр 100 лааз ундаа уусантай тэнцэх хэмжээний) хэрэглэхэд лабораторийн эр харханд давсагны хавдар үүсгэсэн дүн гарах үед сахариний аюулгүй байдалд нэгэн удаа асуудал гарсан юм. Цаашдын судалгаагаар хархны давсагны хавдар нь түүний шээс ялгаруулах системийн физиологийн онцлогтой холбоотой ба харханд хавдар үүсгэхэд нөлөөлөх хүчин зүйл нь хүнд хамаагүй гэдэг нь тогтоогдсон юм.
Иймээс хүний биед сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Тархвар судлалын судалгаагаар сахариний хэрэглээ ба хүний давсагны хавдрын хооронд мэдэгдэхүйц холбоог илрүүлээгүй байна. Эдгээр хүчин зүйлүүд дээр нэмээд сүүлийн 25 жилд хийсэн судалгаа нь сахарин хүнд хорт хавдар үүсгэдэггүй болохыг харуулсан учраас АНУ – ын Хор Судлалын Хөтөлбөрөөс гаргасан Хавдар үүсгэгчдийн тайлангаас (U.S. National Toxicology Program’s Report on Carcinogens) 2000 онд сахаринийг хасчээ (U.S. NCI, 2009).
Стивийн ханд
А: Стивийн ханд гэж юу вэ?
Х: Стивийн ханд гэдэг нь стивийн навчны хамгийн амт сайтай хэсгээс нь бэлддэг цэвэршилт өндөртэй ханд юм. Энэ нь саахар (элсэн чихэр) – аас бараг 200 дахин илүү чихэрлэг амттай. Кока-Кола компанийн бүтээгдэхүүнүүдэд хэрэглэдэг стивийн хандны шинжлэх ухааны ба үйлдвэрлэлийн нэр нь rebiana,
Rebaudioside A or Reb A юм. Тухайн улс орны хууль дүрмээс хамааран эдгээр нэрнүүдийг харилцан орлуулж хэрэглэдэг. Truvia™ бол манай ундаанд хэрэглэдэг rebiana – ийн брэнд нэр юм. Энэ нь Кока-Кола компанийн чихэрлэг амт үүсгэгчдийн жагсаалтанд орж байгаа шинэ нэмэлт бөгөөд манай шинэчлэлийн стратегийн нэг хэсэг нь болж байна.
А: Стивийн ханд аюулгүй юу?
Х: Тийм. Кока-Кола компанийн бүтээгдэхүүний жор орцын бүх бүрдэл хэсгүүд нь чанар, аюулгүй байдлын стандартыг дээд зэргээр хангасан байдаг ба үйл ажиллагаа явуулж буй тухайн улс орны хууль, тогтоомжинд чанд мөрдөн ажилладаг юм. Энэ нь стивийн хандны хувьд ч мөрдөгдөнө.
АНУ – ын Хүнс, Эмийн Захиргаа (U.S. Food and Drug Administration) – аас хүчин төгөлдөр болгосон хуулиар стивийн ханд нь аюулгүй болохыг хүлээн зөвшөөрсөн (Generally Recognized As Safe (GRAS)) нэмэлт юм. Үүн дээр нэмээд ДЭМБ / ДХХААБ – ын хамтарсан Хүнсний Нэмэлтийн Шинжээчдийн Хороо, Олон Улсын Шинжлэх Ухааны Хороо зэргээс стивийн төрөл бүрийн хандыг хүнсний бүтээгдэхүүн, ундаанд хэрэглэхэд аюулгүй болохыг нь тодорхойлжээ.
Стивийг олон жилийн туршид ашиглаж ирсэн түүх, стивийн навчны чихэрлэг амттай хэсэгт хийсэн 25 жилийн судалгааны дүн, Кока-Кола компани ба Cargill –ийн захиалгаар хийсэн шинжлэх ухааны судалгааны хөтөлбөрүүдийн хэвлэгдсэн үр дүн зэрэг дээр үндэслэн стивийн хандны аюулгүй байдлыг ерөнхий зориулалтын чихэрлэг амт үүсгэгчийн хувьд тогтоосон юм.
Япон, Парагвай зэрэг хэд хэдэн орон стивийг ашиглаж ирсэн урт, удаан түүхтэй. АНУ. Канад, Франц, Мексик, Солонгос, Тайван, Хятад, Орос, Австрали, Аргентин, Шинэ Зеланд, Колумб, Перу, Парагвай, Уругвай, Бразил, Швейцар, Малайз зэрэг олон оронд стив дээр суурилсан чихэрлэг амт үүсгэгчдийг хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг.
А: Стивийн хандыг хэрхэн үйлдвэрлэдэг вэ?
Х: Стивийн навчны чихэрлэг амт дээд цэгтээ хүрэх үед хурааж аваад хатаана. Цайны навчийг хандалдагтай адилаар стивийн навчийг усанд дэвтээж, түүнд агуулагдах чихэрлэг амттай бодисуудыг нь хандалж аваад цэвэршүүлнэ. Ванилл, цагаан гаа, гаа, буйлс, фистакш (pistachio), халуун амттан (cinnamon) зэрэг байгалийн гаралтай бүрдэл хэсгүүд ба хандыг мөн ийм аргаар гаргаж авдаг юм. Эцсийн бүтээгдэхүүн болох цэвэршилт өндөртэй стивийн хандыг сахароз, зөгийн бал, жимсний шүүс зэрэг байгалийн гаралтай чихэрлэг амттануудтай хослуулан амт сайтай, илчлэггүй ба илчлэгийг нь бууруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг.
Сахралоз
А: Сахралоз гэж юу вэ?
Х: Сахралозыг саахараас гаргаж авдаг ба элсэн чихрээс 600 дахин илүү чихэрлэг амттай. Энэ нь хоолны илчлэгийг нэмэгдүүлэхгүй. Сахралозыг маш олон янзын хүнсний бүтээгдэхүүн, ундааны бүрдэл хэсэг болгон хэрэглэдэг ба SPLENDA® гэсэн нэрээр цайнд саахар орлуулагч болгон гаргадаг юм.
А: Сахралоз аюулгүй юу?
Х: Тийм. 20 гаруй жилийн хугацаанд хийсэн шинжлэх ухааны судалгааны ажлууд сахралозыг аюулгүй болохыг нь харуулсан. Эдгээр судалгааны ажлуудыг шинжээчид бие биенээсээ хамааралгүй хянан үзээд сахралоз нь хүүхэд, жирэмсэн ба хөхүүл эмэгтэйчүүд, чихрийн шижинтэй хүмүүс гээд ер нь бүх хүмүүс хэрэглэхэд аюулгүй болохыг зөвшөөрсөн юм.
Мөн ДЭМБ / ДХХААБ – ын хамтарсан Хүнсний Нэмэлтийн Шинжээчдийн Хорооны судлаачдын багууд сахралозыг аюулгүй болохыг нь тодорхойлжээ. 1999 онд АНУ – ын Хүнс, Эмийн Захиргаа (U.S. Food and Drug Administration) – аас сахралозын хэрэглээг өргөжүүлж “ерөнхий зориулалтын чихэрлэг амт үүсгэгч” – ээр баталсан байна. Энэ нь үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлсэн үйлдвэрлэгчийн ямар ч бүтээгдэхүүнд хэрэглэж болно гэсэн үг.
Америкийн Нэгдсэн Улс, Канад, Австрали, Мексик гээд 40 гаруй улс оронд сахралозыг хүнсний бүтээгдэхүүн, ундаанд хэрэглэхийг зөвшөөрдөг юм.
А: Чихрийн шижинтэй хүмүүс сахралозыг хэрэглэхэд аюулгүй юу?
Х: Тийм. Сахралоз нь нүүрс усны солилцоо, цусан дахь глюкозын урт ба богино хугацааны хяналт, инсулиний ялгарал зэрэгт нөлөөлдөггүй болохыг шинжилгээ, судалгааны ажлуудын дүн харуулж байна.
Мөн олон тооны судалгааны ажлууд чихрийн шижинтэй хүмүүс сахралозыг хэрэглэхэд ямар ч аюулгүй болохыг харуулсан билээ. Америкийн Чихрийн Шижингийн Холбооноос (The American Diabetes Association) сахралозыг чихрийн шижинтэй хүмүүс хэрэглэж болох илчлэг багатай чихэрлэг амт үүсгэгч гэдгийг баталсан юм.
# # #
Ашигласан материал:
Америкийн чихрийн шижингийн холбоо, 2004, Америкийн чихрийн шижингийн холбооны байр суурь: Тэжээллэг ба тэжээллэг бус чихэрлэг амт үүсгэгчдийн хэрэглээ, АЧШХ – ны сэтгүүл, 2004 оны 6 сар, 104:255-275.
Америкийн анагаах ухааны холбоо, 2008, Шинжлжх ухаан ба нийгмийн эрүүл мэндийн консулын тайлан 3 (A-08), Фруктоз ихтэй сиропын эрүүл мэндийн нөлөө,
http://www.ama-assn.org/ama1/pub/upload/mm/443/csaph3a08-summary.pdf
Илчлэгийн хяналтын хороо, 2010, Эритритол, http://www.caloriecontrol.org/sweeteners-and-lite/polyols/erythritol (сүүлд оруулсан нь 2010 оны 11 сарын 10)
Илчлэгийн хяналтын хороо, Саахар орлуулагчид, 2010, http://www.caloriecontrol.org/sweeteners-and-lite/sugar-substitutes (сүүлд оруулсан нь 2010 оны 11 сарын 10)
Европын хүнсний аюулгүй байдлын газар, Аспартам, http://www.efsa.europa.eu/en/anstopics/topic/aspartame.htm
Европын хүнсний аюулгүй байдлын газар, Зохиомол чихэрлэг амт үүсгэгчдийн аюулгүй байдалтай холбоотой 2 судалгааны ажлын шинжлэх ухааны үнэлэлт дүгнэлтийн талаарх ЕХАБГ – ын мэдэгдэл, http://www.efsa.europa.eu/en/efsajournal/pub/2089.htm
Fulgoni VL III. 2008, Фруктозын агууламж өндөртэй эрдэнэ шишийн сироп: Мэдэхийг хүсдэг боловч, асуухаасаа айдаг бүх зүйл, Вашингтон DC хотод болсон Нийгмийн хооллолтын мэдээллийн хорооны Америкийн нийгэмлэгийн хорооны бүтээл, 2007 оны 4 сарын 30, Америкийн клиникийн шим судлалын сэтгүүл, 88(6S):1709S-1744S., http://www.ajcn.org/cgi/content/abstract/88/6/1715S
Melanson KJ, ба бусад. 2007. Ердийн жинтэй эмэгтэй хүний глюкоз, инсулин, лептин, грелиний солилцоо ба хоол идэх дуршилд Фруктозын агууламж өндөртэй эрдэнэ шишийн сироп ба сахарозын үзүүлэх нөлөө, Nutrition; 23(2):103-112. http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/17234503
Monsivais P, ба бусад. 2007, Саахарууд ба сэтгэл ханамж: янз бүрийн чихэрлэг амт үүсэгчдийн ялгаатай юу, Америкийн клиник шим судлалын сэтгүүл; 86:116-23
Murphy SP. 2009. Фруктоз агуулсан сувиллын чихэрлэг амт үүсгэгчдийн талаарх шинжлэх ухааны байр суурь: Шийдвэрлэвэл зохих асуудлууд ба тойм, Шим судлалын сэтгүүл; 139: 1S–2S.
Schorin MD. 2005, Фруктозын агууламж өндөртэй эрдэнэ шишийн сиропууд, I хэсэг: Найрлага, хэрэглээ ба ыодисын солилцоо, Nutrition Today; 41:70-77.
http://www.nutritiontodayonline.com/pt/re/nutritiontoday/abstract.00017285-200511000-00004.htm
Schorin MD. 2005, Фруктозын агууламж өндөртэй эрдэнэ шишийн сиропууд, II хэсэг: Эрүүл мэндийн нөлөө, Nutrition Today; 40:248-252.
http://www.nutritiontodayonline.com/pt/re/nutritiontoday/abstract.00017285-200603000-00007.htm
Sigman-Grant MJ ба Hsieh G. 2005. Саахарыг нь багасагасан хүнсний бүтээгдэхүүн ба ундааны хэрэглээний талаарх тайлан нь өндөр чанартай хүнс болохыг илэрхийлнэ, Хүнсний шинжлэх ухааны сэтгүүл, ; 70:S42-46
АНУ – ын Хүнс ба эмийн захиргаа, 2007 оны 4 сарын 20, Европын аспартамын судалгааны талаарх ХЭЗ – ны мэдэгдэл, http://www.fda.gov/Food/FoodIngredientsPackaging/FoodAdditives/ucm208580.htm (сүүлд оруулсан нь 2010 оны 10сарын 29)
АНУ – ын хорт хавдрын үндэсний институт, Аспартам ба хорт хавдар, 2006 оны 9 сарын 12, http://www.cancer.gov/cancertopics/factsheet/risk/aspartame (сүүлд оруулсан нь 2010 оны 10сарын 29)
АНУ – ын хорт хавдрын үндэсний институт, Зохиомол чихэрлэг амт үүсгэгчид ба хорт хавдар, 2009 оны 8 сарын 25, http://www.cancer.gov/cancertopics/factsheet/Risk/artificial-sweeteners (сүүлд оруулсан нь 2010 оны 10сарын 29)
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, 2006, Хэт таргалалт ба илүүдэл жин, Баримт No. 311, http://www.who.int/mediacentre/factsheets/fs311/en/index.html (сүүлд оруулсан нь 2010 оны 10сарын 29) цахим хуудсанд байгаа.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх