Орон нутгийн чиглэлийн нислэгийн тариф ямар байна вэ
2013/07/14
УИХ-ын 2013 оны хоёрдугаар сарын 07-ны өдрийн 18 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичигт дотоодын агаарын тээврийн үйлчилгээг алслагдсан бүс, орон нутгийн иргэдэд хүргэхэд чиглүүлэх, төрөөс алслагдсан бүс нутагт агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэх “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөрийг”-ийг боловсруулж хэрэгжүүлэхээр заасан билээ.
Төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхээр Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газар, Зам, тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газраас орон нутгийн агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээ үзүүлэх агаарын тээвэрлэгчдийг сонгон шалгаруулж, үйлчилгээний нөхцөл, нөхөн олговрыг олгох журам, тариф зэрэг тээвэрлэлттэй холбоотой асуудлыг зохицуулснаар “Тэнгэрийн улаач шинэ” ХХК нь агаарын тээврийн тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөрийн хүрээнд Л-410 агаарын хөлгөөр Улаанбаатар-Тосонцэнгэл-Улаанбаатар чиглэлд 2013 оны 05-р сарын 25-ний өдрөөс эхлэн лхагва гариг бүрт нэг талдаа 90,000 төгрөгийн тарифаар тогтмол нислэг үйлдэж байна.
Мөн тус хөтөлбөрийн хүрээнд “Тэнгэрийн улаач шинэ” ХХК Улаанбаатар-Баруун-Урт-Улаанбаатар чиглэлд 2013 оны 6-р сарын 13-ны өдрөөс эхлэн даваа гаригт бүрт нэг талдаа 90,000 төгрөгийн тарифаар, “Хүннү эйр” ХХК нь Фоккер-50 агаарын хөлгөөр 2013 оны зургадугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Ховд-Ховдын Булган-Ховд чиглэлд баасан гариг бүрт нэг талдаа 95,000 төгрөгийн тарифаар тогтмол нислэг үйлдэж эхэлсэн нь тухайн аймаг, сумын иргэдийн хүсэн хүлээсэн үйлчилгээ болжээ.
Увс аймгийн Баруунтуруун сумын аэродромын засвар үйлчилгээний ажил хийгдсэний дараа “Хүннү эйр” ХХК нь Улаангом-Баруунтуруун-Улаангом чиглэлд долоо хоногт нэг удаагийн тогтмол нислэг үйдлэхээр Иргэний нисэхийн ерөнхий газартай гэрээ байгуулсан.
Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөрийн хөнгөлөлттэй тариф нь зорилтот бүлэгт чиглэсэн буюу тухайлбал зөвхөн тухайн аймаг, сум, суурин газар, түүнтэй хил залгаа сум, суурин газрын байнгын оршин суугч иргэд, өндөр настан, албан томилолтоор зорчих төрийн албан хаагчдад мөрдөгдөж байгаа бөгөөд бусад зорчигчид энгийн тарифаар зорчих боломжтой юм. Цаашид агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөрийг өргөжүүлэх бусад алслагдсан аймаг,сум, сууурин газруудад агаарын тээврийн үйлчилгээг хүргэх зорилготой ажиллаж байна.
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
Зочин · 2013/07/16
tegeed busad n hun bish yum uu