Д.Хаянхярваа: Эрх баригчид бодлогынхоо алдааг Үндсэн хууль руу чихэх гэж оролдож байна
2015/11/11
УИХ дахь МАН-ын бүлгээс долоо хоног бүр зохион байгуулдаг мэдээллийн "Морин цаг"-т УИХ-ын гишүүн, бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа оролцож, ард нийтийн санал асуулга, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр эцэг хууль буюу Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа нухацтай хандах ёстой, буруу хазгай хандвал төрийн хямралд хүргэх эрсдэлтэйг онцоллоо.
Энэ үеэр Д.Хаянхярваа гишүүн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Н.Батбаярт холбогдох байгууллагуудаас ирүүлсэн албан бичгүүдийг онцлон дурдлаа. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналыг хууль санаачлагчийн хүсэлтээр биш УИХ-ын хүсэлтээр өргөн мэдүүлдэг гэсэн хариу өгчээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанаас ирүүлсэн албан бичигт "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл санаачлах үеэс эхлэн эцэслэн батлах бүхий л үйл ажиллагаанд иргэд, улс төрийн нам, олон нийтийн бусад байгууллагын оролцог хангаж, иргэдэд төслийн талаар саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог бодитойгоор олгож, ил тод байдлаар явуулахыг хуульчлан заасан"-ыг онцлон тэмдэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийг өөрчлөхдөө бүх төвшинд зөвшилцлийг хангах шаардлагатай гэсэн утгатай албан тоот өгсөн байтал Н.Батбаяр нарын гишүүдийн санаачлан өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл энэхүү шаардлагыг хангахгүй байна гэж Д.Хаянхярваа гишүүн мэдээллээ.
Мөн ХЭҮК-оос ирүүлсэн бичигтээ уг төсөл нь "Засгийн газар ганцхан Ерөнхий сайд биш учраас парламентын засаглалтай манай орны хувьд Үндсэн хуулийн гол үзэл баримтлалтай зөрчилдөх болно" гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Тиймээс эцэг хуулиа өөрчлөх асуудалд нухацтай хандах ёстойг Д.Хаянхярваа гишүүн онцлов. Үүний зэрэгцээ ард нийтийн санал асуулгыг өвлийн хахир хүйтнээр явуулах нь тохиромжгүй, санал асуулгыг "хар машин"-аар тоолохыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хэлэхдээ "Эрх баригчид давчуу хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж зүтгэж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засаг хүндэрсэн, засаглалын хямралд орсон, Засгийн газрын нэр хүнд унасан, хариуцлага алдсан, ард түмэн ядуурсан, ажилгүйдэл нүүрлэсэн зэрэг сүүлийн гурван жилд эрх баригчдын явуулсан бодлогын алдаанаас үүдэлтэй хямралыг Үндсэн хууль руу чихэх гэж оролдож байна. Эрх баригч намынхан фракц хоорондын зөрчлөөсөө болж улс орноо засаглалын хямралд оруулсан. Болж бүтэхгүй байгаа бүх алдаагаа Үндсэн хуулиас хайх хэрэггүй. Намынхаа дотоод үйл ажиллагаанаас хайх ёстой. УИХ 99 гишүүнтэй болно гэх мэт бэлгэдлийн шинж чанартай тоо төсөлд оруулж ирсэн байна. Өнгөрсөн жил "888 төсөл" гээд шуураад байсан, энэ жил усанд хаясан чулуу шиг алга болсон. Асуудалд ингэж хөнгөн гоомой, судалгаа тооцоогүй хандаж болохгүй" гэлээ.
Зочин · 2015/11/12
БИ МОНГОЛ ХҮН. ЯМАР Ч ГЭМГҮЙ ӨЧНӨӨН ТҮМЭН МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН, МОНГОЛЫН Э/З-ИЙГ АЛЖ ДАРГА НАР НЬ ГАДААДАД НУУГДСАН БУЗАР АЛУУРЧИН МАН-ЫГ МОНГОЛД БАЙГАА ЦАГТ САНАА АМАР БАЙЖ ЧАДАХГҮЙ НЬ ЭЭ. ӨӨР ЦУСТАЙ УЛСУУД НЬ САНАА АМАР БАЙДАГ ЮМ БАЙЛГҮЙ ДЭЭ. БУЗАР АЛУУРЧИН МАН-ЫНХАНД АН-ЫН НЭРИЙГ УНАГААЖ Л БАЙВАЛ МОНГОЛ УЛС ЯАЖ Ч СҮЙРЭХ ХАМААГҮЙ БОЛЖ ДЭЭ. АЛУУРЧИН МАН ТҮҮНИЙ УЛААН ХАМГААЛАГЧИД МОНГОЛООС ЗАЙЛЦГАА. ЭСВЭЛ НААДАХ БУЗАР АЛУУРЧИН МАН-АА БУШУУ ТҮРГЭН НУЛМИЖ ХАЯ АА. ТА НАРТ БИ МОНГОЛ ХҮН ГЭЖ ХЭЛЭХ ЭРХ БАЙХГҮЙ.ЭНЭ БОЛ МОНГОЛОО ӨМӨӨРСӨН МОНГОЛ ХҮНИЙ ҮГ ШҮҮ. ШҮХ 88583399

БАГА ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ОЛДВОЛ АВЧ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ТЭР БОЛ МОНГОЛ ХЭРЭГТЭЙ БОЛОМЖ . БОЛОМЖИЙГ АЛДВАЛ БҮР ТЭНЭГ ХЭРЭГ БОЛНО. ТА НАР АН ИХ МӨНГӨТЭЙ БОЛООД ИХ ЮМ ХИЙГЭЭД НЭР ХҮНДТЭЙ БОЛООД СОНГУУЛИАР БҮР ЯЛАГДАХГҮЙ ЮМ БОЛНО ГЭЖ АЙГААД БАЙХ ЮМ.УГААСАА АЛУУРЧИН МАН ХЭЗЭЭЧ СОНГУУЛЬ ЯЛАХААСАА ӨНГӨРСӨН. ӨМХИЙ АЛУУРЧИН МАН-АА МОНГОЛЫН ЭРХ АШГИЙН ДЭЭГҮҮР ТАВЬЖ МОНГОЛОО ЗОЛИОСЛОЖ ЯАХ НЬ ВЭ? БУЗАР АЛУУРЧИН МАН-ЫН УЛААН ХАМГААЛАГЧ НАР БОЛОХООРОО Л ТИЙМ БАЙДАГ ЮМ БАЙНАЛ ДАА. ТА НАР НААДАХ БУЗАР АЛУУРЧИН МАН-АА БУШУУ НУЛМИЖ ХАЯАЧ. ЯАСАН ИЧДЭГГҮЙ ЮМ БЭ.
Зочин · 2015/11/11