Эдийн засгийн өршөөлөөр 3,501.0 тэрбум төгрөгийн орлого ил боллоо
2015/12/18
Өнөөдөр Ерөнхий сайд УИх-ын нэгдсэн чуулганд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийнэ. Тэрбээр мэдээллээ 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар татвар, гааль, нийгмийн даатгал, бүртгэлийн байгууллагуудын хүлээн авсан тайлан, бүртгэсэн хөрөнгийн талаарх тоо мэдээллийг хүргэх юм. Ингээд Эдийн засгийн өршөөлийн хуулиар улсын орлого хэрхэн нэмэгдэж байгаа талаар болон хэдий хэмжээний торгууль өршөөгдөж байгаа талаарх мэдээллийг хүргэе.
2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар татвар, гааль, нийгмийн даатгал, бүртгэлийн байгууллагуудын хүлээн авсан тайлан, бүртгэсэн хөрөнгийн талаарх тоо мэдээллээс үзвэл тайлан, бүртгэлийн давхардлыг арилган тооцсон цэвэр дүнгээр нийтдээ 3,501.0 тэрбум төгрөгийн орлого шинээр бүртгэгдэж, Эдийн засгийн ил тод байдпыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх заалт, Засгийн газрын 384 дүгээр тогтоолоор баталсан хуулийг хэрэгжүүлэх журмын дагуу заасны дагуу 578.7 тэрбум төгрөгийн татвар болон 173.9 тэрбум төгрөгийн торгуулиас чөлөөлөгдөж байна.
Энэхүү хөрөнгө, орлогыг ил болгохтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүд 674 санхүүгийн тайлан, 5789 татварын тайлан, 254 нийгмийн даатгалын тайлан, 254 гаалийн нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлж, давхардсан тоогоор 114 төрлийн эд хөрөнгийн, 130 хуулийн этгээдийн бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулаад байна. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл болон улсын тэмдэгтийн хураамжийг чөлөөлөөгүй тул нөхөн бүртгүүлсэн цалингийн сантай холбоотой 220.8 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төсөвт төвлөрлөө. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл болон улсын тэмдэгтийн хураамжийг чөлөөлөөгүй тул нөхөн бүртгүүлсэн цалингийн сантай холбоотой 220.8 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төсөвт төвлөрлөө.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангийн хувьд:
Мөн түүнчлэн эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой 4.7 сая төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төсөвт төвлөрөөд байна. Тайлан баталгаажуулалт, хөрөнгө орлогын нөхөн бүртгэлт болон торгууль чөлөөлөлтийн талаарх мэдээллийг холбогдох байгууллага тус бүрээр авч үзвэл:
Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлангийн хувьд:
Нийт 1737 аж ахуйн нэгж байгууллага хуульд хамрагдахаар ил тодын тайлан гаргахаар хүсэлт илгээсэн боловч 674 тайланг албан ёсоор баталгаажуулаад байна. Өөрөөр хэлбэл, 565.2 тэрбум төгрөгийн хөрөнгө, орлогыг санхүүгийн тайлангаар ил болгоод байна. Энэхүү бүртгэлийн хүрээнд 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 161.3 сая төгрөгийн торгуулиас чөлөөлж байна
Албан татварын тайлангийн хувьд:
Нийт 5 төрлийн татварын хүрээнд 5789 тайлангаар 3.5 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгө, орлого ил болж. 572.1 тэрбум төгрөгийн татвараас тус тус чөлөөлсөн байна. Энэхүү тайлангийн хүрээнд 171.6 тэрбум төгрөгийн торгуулиас чөлөөлж байна.
Тайлан ирүүлсэн нийт татвар төлөгчийн 34.1 хувь нь татвар төлөгчөөр шинээр бүртгүүлсэн, 15.3 хувь нь өмнө тайлан гаргаж байгаагүй, 50.5 хувь нь татварын тайлангаа буруу гаргасан татвар төлөгч хамаарч байна.
Түүнчлэн татвар төлөгчийн бүртгэлийн хувьд 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар нийт 495 татвар төлөгч татварын албанд бүртгүүлсэн байна.
Нийт 294.5 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл бүхий 356 даатгуулагчид хамаарах нийгмийн даатгалын 254 нөхөн тайлан гаргасан. Үүнээс 220.8 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлээд байна. Энэхүү бүртгэлийн дагуу 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар нийт 110.4 сая төгрөгийн торгуулийг чөлөэлөөд байна.
Гаалийн татвар, хураамжийн нөхөн мэдүүлгийн хувьд:
Нийт 55 иргэн, 314 аж ахуйн нэгж, байгууллагын 6500 орчим нэр төрлийн 27.4 сая ам.доллар буюу 42.7 тэрбум төгрөгийн бараа, тээврийн хэрэгслийг ил болгон нөхөн мэдүүлж, нийт 6.6 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлөөд байна. Энэхүү бүртгэлийн хүрээнд 2015 оны 12 дугаар сарын 07- ны өдрийн байдлаар 1.98 тэрбум төгрөгийн торгуулиас чөлөөлж байна.
Эд хөрөнгийн улсын бүртгэлийн хувьд:
Нийт 114 төрлийн эд хөрөнгийн бүртгэл хийгдсэнээс 13.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий 31 төрлийн эд хөрөнгийн анхны бүртгэлийг хийсэн. Үүнээс 3.2 сая төгрөгийн үйлчилгзэний болон тэмдэгтийн хураамжийг улсын төсөвт төвлөрүүлээд байна.
2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар нийт 130 хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулж, 1.5 сая төгрөгийн тэмдэгтийн хураамжийг улсын төсөвт төвлөрүүлэн улмаар 74.9 сая төгрөгийн торгуулиас чөлөөлсөн байна.
Монгол Улсын Засгийн газар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлж, Засгийн газраас батлан гаргасан журмын дагуу хувь хүн, хуулийн этгээдийн нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа сайн дурын үндсэн дээр ил болгон мэдүүлэх, албан татвар, хураамж, шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авч хуульд заасны дагуу эд хөрөнгө, орлогыг нөхөн бүртгэх, тэдгээр хөрөнгө, орлогод ногдох торгуулийг чөлөөлөх арга хэмжээг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд хуулиар хөрөнгө, орлогоо ил болгож бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах хугацаа дууссаны дараа хуулийн хэрэгжилтийн талаарх нэгдсэн бүртгэл тоо мэдээллийг гаргаж, хуулийн хэрэгжилтийн үр дүнгийн талаар УИХ-д мэдээлэх юм байна.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Зочин · 2015/12/18
okay
Зочин · 2015/12/18
mash zov bodlogo
Зочин · 2015/12/18
ene bol nash xov ediin zasgiin bodloho gej bodoj bn odoo uunees hoish ene humuus tatvaraa tolood yavna geheer iim hemjeenii tatvar tolotulsad hoishid t