Гэмтсэн ч үзэсгэлэнтэй хэвээр
2013/08/08
Дуучин Мэри Кэри гурван долоо хоногийн өмнө Нью-Йорк хотноо клипний зураг авалтад оролцож байхдаа мөрөө гэмтээн эмнэлэгт хүргэгдсэн билээ. Өөрөөр хэлбэл "Beautiful" дууныхаа ремиксийг хийлгэж байсан дуучин зураг авалтад өмссөн өндөр өсгийтөөсөө халтирч унасан юм.
Тэгвэл дуучний мөр өнөөдрийгхүртэл эдгээгүй бөгөөд сойлттой явсаар байгаа. Дуучин бүсгүй өвдсөн ч гэсэн үзэсгэлэнт төрх, загварлаг байдлаа хадгалж чадаж байна. Тэрбээр өчигдөр Нью-Йорк хотноо нээлтээ хийсэн кинонд нөхрийн хамт ирсэн бөгөөд энэ үеэр үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байлаа.
А.Маша