Диплом шүтдэг Ерөнхий сайдтай байгаа цагт дээд боловсролын систем дампуурах нь дамжиггүй юм байна
2016/01/26
Өнгөрсөн долоо хоногт Г.Уянга гишүүн Ерөнхий сайд Ч. Сайханбилэг болон УИХ-ын гишүүн С.Баярцогт нарын аавд ил захидал бичиж, захидалаас болж Ерөнхий сайд уурсан УИХ-ын чуулганы танхимд Г.Уянгыг загнав.
Тодруулбал УИХ-ын чуулганаар Гацууртын ордын асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга “...Ийм асуудлаас болоод л та нарыг огцрох ёстой гээд байгаа юм. Та нар намайг Г.Уянга биш Чингэлтэйн 120 мянган иргэн гээд харчих л даа. Хүмүүсийг сонсохгүй байхаар сүүлдээ эцэг эхийнхээ үгэнд орно байх гэж бодоод захидал бичлээ шүү дээ” гэсэн. Үүний хариуд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Миний аав 80 настай, Баярцогтын аав бас 80 настай. Уянга гишүүн таны хажууд тэд нар хийхээ хийчихээд гавьяаны амралтаа авчихаад амарч байгаа. Та улстөрөө хийх бол энэ танхимдаа ярь. Хань ижлээ алдаад ганцаараа сууж байгаа 80-тай өвгөн рүү битгий захидал бич. Ярих хэлэх юм байвал надтай ярь. 80 настай аавыг минь тайван байлга” хэмээн уурсав.
Харин Ч.Сайханбилэгийн зөв гэх хүн байсан ч Г.Уянга үнэн хэлсэн хэмээх нэг нь ч байлаа. Мөн цахим ертөнцийнхөн “чи аавыгаа зовоохыг хүсэхгүй байгаа юм бол бусдын аавыг, бидний аавыг болон ард түмнээ зовоохоо боль” хэмээх утга бүхий зүйлийг ч нэлээд нийтэлсэн байлаа. Гэхдээ хэвлэл мэдээллээр болон Ардчилсан намын хэвлэлийн пиарын цахим хуудсуудаар Ч.Сайханбилэгийн хэлж байгаа үгийг олон зэрэг нийтэлж, өнгөрсөн долоо хоногт нэлээд идэвхитэй түгээсэн юм билээ. Тиймдээ ч Ч.Сайханбилэг олон нийтээс оноо авлаа хэмээн онгирч, дахин оноо цуглуулах санаа агуулсан уу. Ямартай ч С.Ганбаатар гишүүнийг гадаадын сургууль төгсөөгүй хэмээн буруутгав. Ингээд бас болоогүй Ч.Сайханбилэг түүнд хандаж үг хэлэхдээ “Оюутолгойн асуудал Ерөнхий сайдад ямар хамаатай юм. Улсын байацагч нар болон бизнесийнхэн үүнийг ярих ёстой. Надад ямар ч хамаагүй. Та гадаад сургууль төгссөн гэж анкетандаа худлаа бичсэн. Тэгээд ч тэр сургуульд чинь тийм мэргэжил байдаггүй. Маргааш надад төгссөн гэрчилгээгээ гаргаад үзүүлчих. Та өөрөө ийм худалч хуурмаг байж надаас яагаад асууж байгаа юм” гэв.
Үүнээс болж, твитерт дипломынхоо үнэн худлыг өчих тухай уралдаан хүртэл давалгаалсан байна. Ч.Сайханбилэгийн хэлж байгаагаар бол бүгдээрээ адилхан хуурамч учраас бие биенээ буруутгах эрхгүй бололтой юм.
Үүнээс гадна манай улсын боловсролын системийн хамгийн тулгамдсан асуудал нь ямарч сургуулийг ямарч хамаагүй мэргэжилээр төгсөөд, хүнд үзүүлэх хэд хэдэн дипломтой болох болчихоод байгаа билээ. Өөрөөр хэлбэл энэ байдлаас болж чанартай мэргэжилтэн гардаггүй, ажлын байранд гологддог бөгөөд хүн бүр ямарч аргаар хамаагүй сургууль төгссөн болж, диплом хэмээх цаас авахын тулд амьдардаг болчихсон. Ингээд амьдралд нөгөө цаас нь хэрэг болдоггүй, хэрэг болсон ч Монголд ажлын байр олддоггүйн зовлонтой. Тиймээс олон залуу гэр бүл гадаадын улс орнууд руу цагаачилж, эсвэл тэнд боолын хөдөлмөр эрхэлж, амьдрах гэсэн зарим нь монголдоо мэргэжлийн бус ажил хийж байгаа билээ. Нэг ёсондоо хий хоосон чанартай чанаргүй диплом шүтсэнээс болж, боловсролын болоод нийгмийн амьдралын олон сөрөг үр дагаврууд гарч ирсэн юм.
С.Ганбаатар сургууль төгсөөгүй тэнд хоёр жил сурсан хэмээн үнэнээ өчсөн байна лээ. Худал хуурмаг гэдгээ батлах мэт анкетаа бөглөсөн гишүүний буруу мөн. Гэхдээ хоосон Диплом шүтэж, амьдралынхаа замыг буруу зурсан залуусын нэгэн адил бодолтой Монгол улсын Ерөнхий сайд байхад дээд боловсролын тогтолцоо дампуурах нь дамжиггүй юм байна. Диплом гэдэг нь боловсрол гэсэн үг огтхон ч биш. Гадаадын диплом цуглуулсанаас, сэтгэлийн болоод оюуны боловсрол эзэмшиж, хүн шиг хүн болоод эх орондоо хувь нэмрээ оруулах нь бүхнээс илүү билээ.
Н.Ганаа
үргэлжлэл бий...
зочин · 2016/01/28
энэ сэтгүүлч гамбааг их дэмжээд байгаа юмаа даа. дэмжих аргумент нь их хөөрхийлөлтэй юм. боловсрол муу гээд халаглаад байх шиг.тэр хамгийн чанаргүй боловсрол олгодог сургууль төгссөн хүн бололтой юм.эсвэл бас наадахтайгаа адил төг
зочин · 2016/01/28
наад ганбаа уянга гэх мэтийг хардаа нэг л их эсэргүүцэгчид,харин бүтээх тал дээр нооль.Нураахахд амархан бүтээхэд хэцүү. тэд өөр өөрсдийн хийж байсан ажлаа л хийг . Англид шалаа угаа,харин монголчуудын толгойг угаах хэрэггүй.арай биш байна. Тэндээ очоод энд тэнд дутуу сурснаа ярьж амны зугаагаа
зочин · 2016/01/28
сургууль төгссөн хүн бүр мундаг гэх нь хаашаа юм,төгсөөгүй нь тэднээс илүү байна гэдэг бол бүр биш. зүгээр өөрийгөө аваад явахын хувьд аль нь ч болно. харин төрийн өндөр албанд бол үнэхээр мэргэжил мэдлэгтэй байхгүй бол болохгүй цээжний бангаар санаснаа бураад байж боломгүй. наад ганбаа уянга зэргээ хардаа
bi diplomtoi · 2016/01/27
Nuguu Orosyn Huurhun turuh albagui kinon deer Bika bi Moskvagiin ih surguulid 2 jil sursan hun geed l zutgeed ineed avaad baidag shig yum boloh ni ee. Diplomgui hun yaaj ih surguulid bagshildag bnaa. Joloony unemlehgui hun mashin barij bolohgui biz dee kk
Зочин · 2016/01/27
Тэр чанаргүй боловсрол эзэмшдэг, дипломтой бол ажилд авдаг загварыг МАН МАХН нэртэй байхда анх гаргасан. МАН 20н жил төр барихдаа ийм л зүйлийг Монголчуудын тархинд суулгасан юм байж одоо өөрсдөө буруугүй юм шиг жүжиглэж, гэмгүй хүн шиг аашилж байгаа нь зөв зүйл мөн үү ...
ХН · 2016/01/27
ДЭЛХИЙ ХӨГЖИХСӨН ШҮҮ ДЭЭ. ХУДЛАА ЯРИДАГ ХУДЛАА АМЬДАРСАН ЯМАРЧ МЭДЛЭГ БОЛОВСРОЛГҮЙ ХҮН САЙХАН ШУДРАГЫН ҮЛГЭР ЯРИАД БИДНИЙ АМЬДРАЛЫГ САЙХАН БОЛГОНО ГЭЖ БАЙХГҮЙ ШД.
зочин · 2016/01/27
Сайханбалаг даанч тэнэг хүн бна билээ дээ. Манай аав 80 тай чи гэж 40 тэй хүүхэн захиа бичлээ гэнээ. Бурхан минь юу ч ойлгодоггүй наад захын логик сэтгэлггэгүй зүгээр л тархи угааж бдгийнх нь тод жишээ, өөрөө поп болсных нь тод жишээ ийнхүү попдооод гарна гэж бодсон нь Уянгыг биш аавыг нь гутаачихсан шүү
бясалгагч · 2016/01/27
гадаадын тэр бумтны гал тогооны өрөөнд орж үзсэнээ бахархан ярьдаг ,мангар пацаан яаж ч ерөнхий сайд хийх вэ дээ.
уянга гишүүнээ · 2016/01/27
МОНГОЛ УЛСЫНХАА ТУСГААР ТОГНОЛЫН ТӨЛӨӨ МОНГОЛ ЭХ ОРНЫХОО ГАЗАР НУТАГАА БАЙГАЛИЙН БАЯЛАГАА "" ГАДААДААДЫН ШУНАЛТНУУДААС ХАМГААЛЖ ТЭДЭНД УХУУЛЖ СҮЙРҮҮЛЭХГҮЙ МӨН МОНГОЛЫНХОО АРД ТҮМНИЙ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ ЧАДДӨГ .. ХҮНИЙ НӨХӨР ЯМАР Ч АЛБАН ТУШААЛ ДЭЭР ОЧСОН НЬ ЯМАР ХАМАА БАЙНА ...... УЯНГА ГИШҮҮН БОЛ ЭХ ОРНЫХОО ГАЗАР НУТГЫГ ХУДАЛДАХГҮЙ ЭХ ОРОН АРД ТҮМЭНЭЭ ГЭСЭН СЭТГЭЛ ЗҮЙТЭЙ МОНГОЛ ЭХ ОРОН Ч ҮЗЭЛТЭЙ ТЭМЦЭГЧ ЭМЭГТЭЙ .нэг үгийг бүр яг үнэн хэлсэн шүү 70 жил бидний амьдрал ямар байлаа харин ардчилалд шилжээд 25 жил бидний амьдрал бүр л хүний нүдний ил " уруудаад " байгаа биз гэж үнэнэ үг шүү. ТӨРД БАЙХ ЁСТОЙ АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫГ ЯАХ ГЭЖ ХУВЬЧЛАХ ГЭЭД УЛАЙРААД БАЙГАА юм бэ гэж ..... төрдөө байж байвал улс нь аваад ажиллаад явна .... эмнэлэг сургууль цэцэрлэг банк уул уурхай үйлдвэрүүд ....... гээд энэ бүхэн төрдөө л төрийнхөө мэдэлд улсынха мэдэлд байх ёстой
Зочин · 2016/01/27
Диплпм шүтэхгүй гээд тэгээд одоо баахан боловсролгүй Уянга Ганбаатар шиг хийрхэсэн поп уудыг ажил хийлгэ гээд байгаа юм уу .Яс юман дээр энэ 2 засагт ороод юу ч хийж чадахгүй шүү дээ
Зочин · 2016/01/27
Ганбаатарыг ямар их дэмждэг байлаа яриаг нь сонсоод шал дургүй хүрч байна улаан цагаан бултаад л худлаа яриад байгааг нь харсан чинь юу ч гэж худал ярих ярисан зүйлээсээ бултаж чадах нөхөр байна.Даанч ОТ мэтгэлцээн дээр илт мэдлэггүй нь харагдаад байсан юм аа.Боловсрол номын дуу заавал хэрэгтэй хө
Зочин · 2016/01/27
Диплом шүтэхгүй л гээд байх юм тэгээд энэ Ганбаатар чинь яаж ч хүн хуурч мэдэх нөхөр байна шүү би өчнөөн сургууль төгссөн гээд ичих булчирхай нь ажиллахаан байчихсан яриад лекц уншаад яваад байсан одоо болхоор би сурч байсан гээд улайхгүй зүтгээд байх юм яаж ч бултаж мэдэх нөхөр байна доооооо
Зочин · 2016/01/27
Номыг нь үзэж ногоотой шөлийг нь уугаагүй хүн ер нь Ганбаатар,Уянга 2 шиг л хийрхэж ярина шүү дээ .Боловсрол заавал хэрэгтэй юун диплом хэрэггүй ,диплом шүтэхгүй ч гэх шиг арай л ядуу сэтгэхүйтэй байна даа
Зочин · 2016/01/27
Ганбаатар гишүүнийг дэмжиж байгаа.Сайханбилэг өөрөө ямар сургууль төгсчихөөд олон юм яриад байгаа.Хүн өөр шигээ бусдыг боддог гэсэн өөрөө сургуулиа олигтой төгсөөгүй байхаа.Хуалдаад л авсан байх.Харин Ганбаатар гишүүн бол шударгаараа л яваад л эд нарын бахыг хангаж байгаа байх.Аввал хэнч авна шүү дээ.Тэгээгүй нь Ганбаатар гишүүний буруу болж худалч хуурмаг заль хэрэглэж бусдыг хуурдаг нөхдүүд боловсролтой болж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй.Ганбаатар гишүүнийг муулах гэж өөрсдийгөө л илчилж орхив хөөрхийс АН-хан.Арчаагүй жинхэнэ болдовсролгүй хүмүүс л ийм зүйл ярьж хэлдэг нь үнэн гэдгийг батлалаа.
Зочин · 2016/01/27
Ganbaatar,Yanga nariig demjinee
Зочин · 2016/01/27
yag zuv.unuudur diplomnii gol bolj yavsnaas uurt zayagdsan yhaanaaraa amidrah sauhan baunaa
Зочин · 2016/01/27
Диплом шүтэхээ больё. Бичиг үсэг хальт уншдаг дээд боловсролтонгууд олширлоо. Ядаж уншиж бичдэг болсон хүнд дээд боловсрол олгоё. Тэгээд бас төрийн албанд шалгалт өгөөд тэнцэхийг яана. Худал хуурмаг юм хийхээ дээд дарга нар минь болиоч.
Зочин · 2016/01/27
сайханбилэг болих хэрэгтэй шүү дээ
Зочин · 2016/01/27
Угаасаа Гантөмөр сайд нь дээд сургуулиудыг дампууруулж бичиг үсэг хальт гаргадаг юмнуудаа удирдлагад нь тавиад 3 жил болж байнаа.
Зочин · 2016/01/27
zugeer nevtruulegchee hiigeed yavj bsan bol arai deer unelgee avah baisan baih, suvgaa bitgii solioroi gedgee hiigeed. heree medehgui huniig baalad baih yum, enenii diplom ch gej bas yu bdag yum bol, komsomoliin surguuli ch geluu, argachgui dee yaj uls udirdaj chadahav, hemjeendee l hiij bgaa biz !
jervis · 2016/01/26
Altanshagain doloon atsnii zurag bna!!!!!!!!!!
Даваа · 2016/01/26
Их Эзэн Чингис Хаан бүр наашлаад Ж Самбуу гуайг байсан бол Сайханбилэг Баярцогт нар юу гэх байсан бол Улс гүрнийг мөхөөхийн тулд Хаадын онгоныг хөнддөг овог удмийг бөхөөхийн тулд эцэг өвгөдийн шарилыг хөнддөг гэж эртний үг байдаг,Баялгийг ухаж биш бүтээж улс хөгждөг,харалган шуналд хөтлөгдөөд харанхуй нүхэнд унав даа эрхмүүдээ
Зочин · 2016/01/26
Чойбалсан гуай амьд байсан бол Сайханбилэгт боловсрол нимгэнээрээ дуудуулах байжээ. Эх оронч үзэл ярихгүй Америк дипломонд мөргөх цаг ирсэн. Цөвүүн цаг гэж энэ дээ
Зочин · 2016/01/26
Яг үнэн.
Зочин · 2016/01/26
diplomoos iluu eh ornoo gesen chin setgel amidraliin uh surguuliig sain sudlaj tuuniig davantuul tugsuh ni chuhal yum bishuu .diplomgui ch uchnuun saihan amidarch ene uls orniig chine huruundaa uureltseed yvj bga mash olon mongol humuus baij l bna ter diplomiin goluud chine ajil golood gudamj metrleed zunduunuuruu l shil shilee darad yavj l bna
Зочин · 2016/01/26
Огцор доо хуухнуудтэй хэрэлдэх завтай рад тумнээ бодох завгуй хунээр юу хийхэв
Зочин · 2016/01/26
Saikhanbileg yaj ES baij uls orniig udirdaj avch yavj chadahgui gedeg n oilgomjtoi bolson.ugaasaa ankhnaas n ene ajliig hiih chadvargui bolomjgui gej harj bsan yag bodson min zuv bailaa.odoo yahav ail ger bolj ovoo togloj amin huvidaa ovoo ch yum tonshiv bololtoi.buudaa bugaarai buugaarai saihan balag guai
Зочин · 2016/01/26
Зочин · 2016/01/26
Г.УЯНГА ГЭГЧ НӨХРӨӨ МОНЦАМЭ-Н ЗАХИРАЛ БОЛГОХ ГЭЖ НЭЛЭЭН ГҮЙСЭН ГЭСЭН.