Г.Шийлэгдамба МАХН-ын дарга Н.Энхбаярын шахалтаар бусдаас мөнгө авснаа хүлээжээ
2016/01/29
Г.Шийлэгдамба өөрийн холбогдсон хэргийн талаар захидал бичсэнийг бүрэн эхээр нь хүргэе.
Олон нийтэд хүргэх ил захидал
Миний бие өмнө нь олон нийтэд хүрсэн ташаа мэдээлэлтэй холбогдуулан доорхи бодит үнэнийг хүргэж байна.
Үүнд:
Миний зүгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хаягласан 2015.11.05 өдрийн ЭМС-ын сайдаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлийг өөрийн хүсэл эрмэлзлэлээр гаргаагүй бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатарын тавьж байсан шаардлагын дагуу зориуд бичигдэн бэлтгэгдэж ирсэн бланкан дээр гарын үсэг зурахдаа утга агуулгыг нь ухаж ойлгох хугацаа байгаагүйн улмаас холбогдох мөнгийг хувийн хэрэгцээндээ зориулж зээлсэн тухай дурьдагдсаныг анзаараагүй юм.
Чухам бодит байдал дээр юу болсон тухай дурьдвал холбогдох мөнгийг авсан шалтгаан нь өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж, нөлөө үзүүлэх замаар тодорхой компани, аж ахуйн нэгжтэй хийсэн тохиролцооны үүднээс авилгалын сэдлээр хийгдсэн үйлдэл биш юм. Харин МАХН-ын дарга Н.Энхбаярын намын санхүүжилт төвлөрүүлэх тухай шаардсан тулгалтаас шалтгаалж өөрийн сайн танил болох О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсэж байсан хувийн гуйлтаас үүдэлтэй мөнгө байсан юм. Энэ байдлыг ч тухайн үед уулзсан уулзалтуудад О.Даваасүрэнд дуулгаж байсан болно.
Миний бие иргэн О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсэж авсан мөнгөний 50 000 $-ыг 2015.11.4-ний өдрийн өглөө Н.Энхбаярт МАХН-ын төв байран дахь өрөөнд нь оруулж өгсөн болно. Харин уг өдрийн орой ЭМС-ын Яамны байранд О.Даваасүрэнгийн авчирч өгсөн 120 000 $-ыг мөн намын санхүүжилт болгон МАХН-ын дарга Н.Энхбаярт өгөхөөр тохиролцсон байсан боловч тус өдөртөө АТГ-ын албаны хүмүүст баривчлагдсан юм. Эцэст нь уг асуудал шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад журмын зарим нөхөд маань бодит үнэнийг илт гуйвуулан ташаа мэдээлэл тарааж байгаад харамсаж байна.
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн
Дарга Г.Шийлэгдамба /Гарын үсэг нь/
2016-01-26
erdene · 2016/01/30
Irgen Dawaasvren yamar buyantai hvn be? Yasan ch ih mungutei yum be? Songuuliin daraa awah alban tushaaliin uridchilGaaGaa uGch bGa ni
Baldan · 2016/01/30
Xuuli zørchsøn yum xaragdaxgui baina. MAN, AN xoyor ch bas ingej l amidarch baigaa, gexdee ter xoyor namiinx bur xeden say dollaraar yarigdana.
Зочин · 2016/01/30
Хэрвээ энэ байдал баригдаагүй бол ......... ахин давтагдаад явна ш дээ ...
shudarga · 2016/01/30
ene enhbayar gj neeree jinhene aimaar avilgagch hun hun ymaa odoo zugeer bga zaluuchuudiig muu urdaa barij uuruu ard ni yamar muuhai hun ve
Зочин · 2016/01/30
Enkhbayariin buruu ch gej yu baihav, songuuli oirtson sanhuujilt oloh ni ene hunii hiih l ëstoi ajil
Зочин · 2016/01/30
Alivaa neg namiin gal togoog barij bga hunii l bdg zuil gej haragdaj baina. Nam orshin togtnoh undes ni sanhuujilt shde, ali ch nam handivaar l sanhiijdeg. Huulindaa tegeed zaasan bga Baih l asuudal
Зочин · 2016/01/29
Жүжгийг маш найруулан тавьжээ. Дэглэлт ч сайн болж одоо дараагийн шат юу болж өрнөх вэ? Засаг огцруулах гэдэг бол Уянгаар дамжуулж шатрын өрөг тавьсан эхлэл бөгөөд оршил байж дээ. Шийлэгдамба Даваасүрэн нар одоо жүжиг цааш яаж өрнөхийг сайн уншаагүй байна даа. Энхбаяр ах ч бас урт гартай байна шүү Шийлэгдамба одоо өрөөндөө мөнгө авч байгаа баривчилна уу байна уу өөрсдөө л мэд гэж шатрын хүүгээ л түлхэж дээ
boon zorig · 2016/01/29
uhaad ogoch bvged l im yum yarinda noshnuud
ЗОЧИН · 2016/01/29
МАН АН 2 БОЛ БҮҮР АЙМАР ИХ ХЭМЖЭЭНИЙ САНХҮҮЖИЛТЫГ ИЙМЭРХҮҮ ЗАМААР АВЧ БАЙГАА.
Зочин · 2016/01/29
Бүх л намын дарга санхүүжилт олохыг шахдаг юм шүү? Энхбаяр санхүүжилт олохыг шаардсан нь ямарч буруу байхгүй.
Зочин · 2016/01/29
энэ үнэн л дээ. эрх барьж буй намын ганц зорьж хийдэг ажил шүү дээ. Энхбаяраас өмнөөс л ийм байсан шүү дээ. энэ бол хэрэг биш. харин даваасүрэнд төрөөс юу өгнө гэж амалсан зүйл, өгсөн зүйл байхгүй бол хэрэг биш юм. байдаг л асуудал шүү дээ.
Зочин · 2016/01/29
tegvel enhbayar chi uh gevel ene uhehiim uu
Иргэн · 2016/01/29
Өө тийм байна гээд шууд итгэхэд ч хаашаа юм. Авилга ч байсан байгаад сүүлд нь ийм тайлбар өгч ч болно. Үнэхээр тийм бол Энхбаярын балаг барагдахгүй юм аа. Муухай хар мөртэй хүн юм даа. Хавьтсан ойртсон болгондоо гай болж байдаг.
Зочин · 2016/01/29
Энэ шаал худлаа мэдээлэл байхоо. Ийм юм гэж хаана байхав дээ.
1 · 2016/01/29
үнэн бол аль ч намын санхүүжилтийн нэг хэлбэр л байна ш дээ
сүржигнэхээ л болчихол доо
Зочин · 2016/01/29
Uneer u