“Ногоон” таргалж, төгрөг “тураалд” оржээ
2016/02/19
Бүртгэл, үндэсний статистикийн ерөнхий газрын энэ сарын тоо баримт, олон улсын санхүүгийн бай гуул-лагын таамаглал биднийг бодит байдал дээрээ эргэл зэж байгааг батлаад өгчихлөө.
“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан уул уурхайн компаниуд зах зээлд өнгөрсөн жил 30-70 хувиар үнэ цэнээ алдсаныг хүлээн зөвшөөрсөн бол 2015 оны эдийн засгийн өсөлт 2.3 хувьтай гарсан гэж статистикчид мэдээлэв. Үүнийг дагаад “ноён доллар” сар шинийн өдрүүдэд эрс чангарч, үндэсний мөнгөн тэмдэгт шалдаа унаж, өчигдрийн байдлаар ам.доллар 2027 төгрөгтэй тэнцэж байлаа.
Манай улсын бараа эргэлт өнгөрсөн сард 528 сая ам.доллар байсан нь өмнөх оны энэ үетэй харьцуулахад 27 орчим хувиар буурсан үзүүлэлт юм. Экспортын бүтээгдэхүүний талыг дангаараа бүрдүүлдэг зэсийн нийлүүлэлт төдийлөн өөрчлөгдөөгүй боловч нийт үнийн дүн 178 сая орчим ам.доллар болсон нь урьд оны эхний сараас90 саяар буурсан байна. Төмрийн хүдэр, нүүрсний борлуулалт нэмэгдсэн ч үнийн дүн нь 10-38 хувиар унаж, алтны нийлүүлэлт0.7 тонн болжээ. Эдгээр нь эрдэс баялгийн экспортоос шууд хамааралтай манай улсын эдийн засгийн өсөлт саарахад хүргэсэн гэж судлаачид “оношилж” байгаа юм.
Гэхдээ Азийн хөгжлийн банкны шинжээчдийн урьдчилан таамаглаж байсан хэмжээнд манай эдийн засгийн өсөлт хүрсэн гэж бодвол баярлууштай ч байж магадгүй. Үүнд хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбар тодорхой хувь нэмрээ оруулсаар байгааг тус банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын эдийн засагч Л.Амар хэлж байсан. Оюутолгойн ордын ил уурхайн олборлолт үргэлжилж, хоёр дахь шатны бүтээн байгуулалтын бэлт гэл ажил төлөвлөгөөний дагуу урагшилж байгаа нь ч бодитоор нөлөөлж буй юм. Оны эхний сарын статистик тоо иймэрхүү байдалтай байхад ам.долларын ханш шийдвэр гаргагч, эрх баригчдын тоо-цоолж байсан дээд хэмжээнд бараг хүрчихжээ. Гадаадын хөрөнгө оруулалт, валютын урсгал маш бага болсноор “ноён ногоон” хүчээ авч байгааг эдийн засагчид хэлж байна.
Төлбөрийн тэнцэл алдагдаж, орох гарах урсгалын хэм жээ холдвол цаашдаа төгрөгийн ханш улам суларч болзошгүйг зарим хүн анхаа-руулж байгаа юм. Бодит байдал ч иймэрхүү дүр төрхтэй байна. Манай улсын гадаад өрийн хэмжээ, Засгийн газрын нэр сүрээр олж босгосон бонд, өрийн бичиг, олон улс дахь нэр хүнд, зээлжих зэрэглэл зэргээс харахад итгэл муутай бараан зураг л дүрслэгдэх боллоо. Дээр нь дотоодын улс төрийн нам хүчний үл ойлголцол, сонгууль угтсан пиар биднийг гадаад ертөнцөд муухай харагдуулаад байна. Тийм ч учраас сүүлийн ганцхан сарын дотор Чингис бондын өгөөж маш хурдан унаж, 14-өөс доошгүй хувийн хүүтэй болчихсон байгааг судлаачид хэлж байна. Энэ талаар СЭЗДС-ийн багш, доктор Ж.Дэлгэрсайханаас тод руулахад, “Өнөөдрийн Мон гол Улсын эдийн засгийн хүнд рэлийн шалтгаан нь гол бүтээн байгуулалт гэж хэлж болох төмөр замын асуудлаа зогсоосон, төрийн бодлого, шийдвэр тогтворгүй байгаагаас шалтгаалаад байна. Тиймээс гадаад зах зээлд бидний нэр хүнд унаж, хөрөнгө оруу-лалт зогссон төдийгүй дотооддоо бизнес эрхлэгчид ч хүнд байдалд орсон.
Үүнийг даван туулах, засч залруулахын тулд эдийн засаг, санхүүгийн тогтвортой, цогц бодлого хөтөлбөртэй болж, аль ч нам нь ялсан байсан үргэлжлүүлээд аваад явдаг, хэрэгжүүлдэг, хууль эрх зүйн орчноо сайжруулж, түүнийгээ дээдэлдэг ийм л тогтолцоотой болмоор байна” гэж санал бодлоо хуваалцсан юм. Эдийн засгийг судалдаг мэргэжлийн, гадарладаг зарим нэг хүмүүстэй уулзаж ярилцахад иймэрхүү л чиг бодлогыг өгүүлж байдаг.
Харин одоо бол мөнгө төгрөгтэй харьцдаг, зарцуулдаг хүн бүхэн үүнийг мэддэг ойлгодог болж. Инфляц гээч нь буурч байгаа гэх боловч мөнгөний худалдан авах чадвар ер дээшлэхгүй байгаад хүн бүхэн бухимдаж буйг саяхан тэмдэглэж өнгөрүүлсэн сар шинийн баяраар та ч харлаа,бид цөм үзлээ. Хөгшид тэтгэврийнхээ мөнгийг хэдэн сараар нь урьдчилан авч, залуус нь цалингийн зээл, үнэтэй цайтай зүйлээ барьцаалан зээлдэх газарт тавьж байж л арай гэж бая-рыг өнгөрөөв бололтой. Үүнийг эдийн засаг суларч, хэрэглээний секторт “сүүдэр”-ээ тусгаж байгаагийн илрэл гэж судлаачид тодорхойлж байна.
Бүртгэл, статистикийн ерөнхий газрын энэ оны нэгдүгээр сарын мэдээлэлд хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеийнхээс 2.9 дахин өссөн гэж мэдээлсэн. Түүнд өргөн хэрэглээний тэтгэврийн, цалингийн гээд бүх төрлийн зээл багтаж байгаа. Энэ байдал цааш даамжирсаар ипотекийн зээл рүү орвол 2009 оны Америкийн хямрал шиг үйл явдал болохыг үгүйсгэх аргагүй. Баттай бус эх сурвалжаас авсан мэдээллээр орон сууцны зээлд хамрагдсан 40 орчим айл байраа хураалгахдаа тулаад байгаа гэсэн. Ийм байдал цаашдаа нэмэгдэхэд “ноён ногоон”-ы ид шид багагүй нэмэр болох магадлалтайг бодлого боловсруулж хэгрэгжүүлэгчид бодолцох цаг иржээ. Үүнийг хүн бүрийн анхдагч хэрэглээний нэг орон сууцаар жишээлж байгааг ойлгоно гэж найдаж байна.
Д.Мөнхжаргал