Ц.Баяр-Эрдэнэ: Байгаль орчинд ээлтэй төмөр гэр үйлдвэрлэж байна
2013/08/23
"Амар гэр" үйлдвэрийн захирал Ц.Баяр-Эрдэнэтэй уулзаж байгаль орчинд ээлтэй төмрөөр урласан бүтээгдэхүүнийх нь талаар сонирхлоо.
-Байгаль орчинд ээлтэй эко гэр үйлдвэрлэж байгаа сураг дуулсан. Яг юугаараа ээлтэй гэр билээ?
-Бид монгол гэрийг төмрөөр хийж байгаа юм. Тухайлбал гэрийн тооно, унь, хана, хаалга бүгд төмөр. Байгаль орчинд ээлтэй эко гэр хэмээж буй нь ийм учиртай. Бидний хэрэглэж дадсан монгол гэрийн түүхий эдийг бэлдэхийн тулд их хэмжээний ой модыг сүйтгэдэг. Цуулбар уньтай гэрээр бодоход нэг шургаагнаас нэг л унь гарна. Өөрөөр хэлбэл нэг гэрийн унинд наян нэгэн залуу мод амиа өргөнө гэсэн үг. Түүний цаана тооно, унь, хана, багана, хаалга, шал, авдар сав гэж бий. За тэгээд бургасан унь, ханатай гэр хийхийн тулд байгаль орчин, гол мөрнийг сүйтгэж өгнө. Улаанбаатар хотод гэрийн модны үйлдвэр байдаггүй. Яагаад гэвэл "Хангай" захаас мод худалдан авч гэрийн мод хийвэл зардал их, түүнийгээ дагаад үнэ ханш өндөр болно. Харин Өвөрхангай аймгийн Уянга, Бат-Өлзий гэх мэт ой модтой нутагт хэн ч татвар, мөнгө төлөлгүйгээр залуу моддыг зөвшөөрөлгүй огтолж гэрийн мод хийгээд Улаанбаатар руу зөөдөг учир монгол гэр харьцангуй хямд өртгөөр босдог. Үүнийг төр засгийнхан, Байгаль орчны яамныхан анхааралдаа авсан болов уу. Харин "Амар гэр" үйлдвэр гэрийн модыг төмрөөр орлуулснаараа байгаль эхээ хамгаалахад зохих хувь нэмрээ оруулж байгаа юм л даа.
-Танайх үйлдвэрлэж буй гэрээ яагаад "Амар гэр" гэж нэрлэсэн юм бэ?
-Хөгжил гэдэг хүссэн, хүсээгүй хэрэглэгчийн амар хялбар луу чиглүүлдэг бололтой. Манай гэрийг барьж, буулгахад амархан. Хоёр хүн хана дугуйлж, унь өлгөхөд арван минутын л ажил. Дөрвөн ханатай бага гэрийг бол хэн нэгнээр тооно өргүүлэлгүй, ганц хүн төвөггүй барьчихна. Хураагаад тавьчихаар овор багатай, ачиж явахад хөнгөн. Сүүлийн үеийн гэрийн мод маш хэврэг болсон. Барьж буулгахад төвөгтэйн дээр хоёр унь хугарч, гурван үдээр тасрах энүүхэнд. Манай "Амар гэр" бөхийн хувьд ярилтгүй, тиймдээ ч зуун жилийн баталгаа өгнө гэж байгаа юм.
-Төмөр гэрт сууна гэхээр монгол уламжлалаас хөндий санагдаад байх юм. "Амар гэр"-ийг чухам ямар зорилгоор ашиглавал илүү зохимжтой вэ?
-Уламжлал, шинэчлэлийн асуудлыг бид бас бодож үзсэн. Монгол уламжлалаа дагаж байна гээд монгол дээлийг өдөр тутам өмсөж, морь тэмээ унаж, өртөө улаагаар харилцаад байна гэж үгүй. "Амар гэр"-ийг уул уурхай, барилгын ажилчдын гэр, экспедици, жуулчны бааз, кээмп, илүү гэр, отрын гэр, амьдарч суух гэр гээд ямар ч зорилгоор ашиглаж болно. Суурин кээмпүүд өвлийн цагт туурга, дээврээ хуулаад, яс төмрөөр нь орхиход хавар болтол ямар ч асуудал гарахгүй. Бид захиалагчийн зорилгоос хамаарч бага дөрвөн ханатаас эхлүүлээд хүссэн хэмжээ дамжаагаар үйлдэрлэн нийлүүлэх юм.
-Төмөр гэрт өвлийн цагт суувал хүйтэн биш үү?
-Төмөр материал уг нь өөрөөсөө хүйтэн ялгаруулдаггүй эд. Галлахгүй орхивол модон гэр ч ялгаагүй мөсөн хонгил болдог. Гэрээ галлачихвал ялгаа байхгүй дулаан. Одоо ч монгол гэрийг шалнаас нь цахилгаанаар дулаалах технологи нэвтэрч байна. Бид ч энэ чиглэлийн ажил хийдэг компаниудтай хамтарч ажиллах санаатай байгаа.
-Төмөр гэр дээр аянга амархан буухгүй юу?
-Манай өвөг дээдэс монгол гэрийг айхавтар бодож хийсэн байгаа юм. Монгол гэрийн яндан, зуух бол тэр чигтээ аянгын газардуулга. Тиймдээ ч айлын гэрийг аянга ниргэсэн гэж дуулддаггүй юм. Бид төмрөөр гэр хийх санаа төрсөн цагаас мэргэжлийн хүмүүстэй ярилцаж, санал зөвлөгөөг нь сонссон. Гэрийг модоор хийсэн ч бай, төмрөөр хийсэн ч бай яндан зуухтай гэр дээр аянга буух үндэсгүй юм билээ. Бид шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байгаа болохоор сайнаасаа мууг нь хүртэл олон талаас нь бодож үзсэн. Манай гэрийн талаар асууж лавлах, үзэж сонирхох бол 99072483 дугаар луу холбоо барьж, манай үйлдвэртэй танилцаж болно.
Л.Батцэнгэл
Зочин · 2014/05/29
таалагдаж байна аа 4 ханатай гэр нь хэд вэ хаанаас очиж авах вэ өөр холбоо барих утасны дугаар байнуу холбогдох дугаараа өгнүү
zovlohod · 2013/08/26
emee ovoodoo shine saihan ger avaad ugchih chi ajilladag bailgui bodvol tegeed ch tomron ger hugshuul bur uzehgui dee eniig avch ogvol
Зочин · 2013/08/25
EKO gedeg hund muu zuil hiih ni yamar ve
Зочин · 2013/08/25
tumuruur hiij *****tej baihaar unheer eko ene ter geed baigaa yum bol ene gaduur hiiseed *** bolood baigaa gylgar uutiig bolobsoruulaad hiigeech sanaa ugsund bayarlahgui yumuu naad tumur chin niij suuhad tonn tonn tumur urguh huchten haa bilee
Зочин · 2013/08/25
manaid 1 tiim taarch tohirohgui l yum bna uuuuuu tumur ubul huiten busad ulirald aynga tsahilgaantai boroo ordoggui ue baidag biluu ene ontsgui uchir meddeg hun abahgui eee
Зочин · 2013/08/25
aynga tsahilgaantai ued aimaar ger bna iiiiiiiiiiiii
Зочин · 2013/08/25
geriin tuhai medleg muutai nuhur helberiig ni duurailgasan yum baina.uniig zaluu modoor hiideggui yum,yandan zuuh chini 1950iad onoos l bii bolson yum daa.
Зочин · 2013/08/24
geree achij yavj bgaad hurga ni tumurund ni daragdaad uhtsen ezen ni uilaad bsn neg uvurmongol barimtat kinon deer
Зочин · 2013/08/24
ene uvurmongolchuud neg iim yum hiidgiin bnal uvul huiten
Зочин · 2013/08/24
unuug hurtel modoor hiij baigaa ni uwug deedsiin uhaan, ayngand nerguulehgeegui ym bol tumuruur ger hiidgui ym m********
Зочин · 2013/08/24
uulna dajgui ym bishvv
d_gena · 2013/08/24
oo huurhii heden malchin n ayngand nirguuleed duushiim bn l daa
Зочин · 2013/08/24
hujaad bas horongo oruulalt bolnodoo tee
Зочин · 2013/08/24
barihad amar yumshig bna
Зочин · 2013/08/24
yuuch medhguu baij yaahkej ingedeg bnaa manai malchdad amarl bolson baishd manai ovoo emee 2 geriin uni hugaraad hana tsuuraad geed bdag odoo ene geriig avchval tegeedl ****ono baishd saihan ed bna
Зочин · 2013/08/24
Баяр эрдэнээ чи хол очиж ху жаадаа очиж улиарай зайл м ууу өмхий Г ИЧИЙ
Зочин · 2013/08/24
Нийт жин нь хэд болсон юм бол?
Зочин · 2013/08/24
ayulgui baidalaa sain shiidwel mash dewshittei sain ger bolson bna amjilt husii
Зочин · 2013/08/24
tolgoi deer uni n unah yum tolgoi haga ****h yum bnaldaa