Д.Амарбаясгалан: Э.Бат-үүл дарга хууль зөрчсөн, тооцоо судалгаагүй төсөл оруулж ирсэн
2016/03/11
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус чуулган өчигдөр болох байсан ч хойшлуулав. Учир нь хотын дарга Э.Бат- Үүл Хятадын “Хуавей’’ компанийг санхүүжүүлэхээр “Аюулгүй хот” төслийг өргөн бариад байсан. Уг төслийн хүрээнд нийслэлийн томоохон 60 уулзварыг камержуулахаар тусгажээ.
Ингэхдээ Хятадын компанийг ямар ч тендергүйгээр сонгон Шалгаруулсан бөгөөд ажил гүйцэтгэх төсвийг нэг дахин нугалж оруулж иржээ. Энэ талаар нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалангаас зарим зүйлийг тодрууллаа.
-Нийслэлийн ээлжит бус чуулганыг ямар шалтгаанаар хойшлуулчихав?
-Нийслэлийн иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг сайжруулах зорилгоор Засаг даргын зүгээс 5.5 сая ам.долларын өртөг бүхий 60 камерыг Улаанбаатар хотын хэмжээнд суурилуулах. Энэ ажлыг гүйцэтгүүлэхээр Хяталын “Хуавэй" группийг боломж нөхцөлийг хангана гэж үзэж байгаа юм билээ.
Гэтэл асуудлыг өргөн барьсан Засаг дарга тодорхойгүй шалтгаанаар өөрийнхөө өргөн барьсан асуудлыг буцаан татаж авсан. Гэтэл энэ хооронд нийслэлийн ИТХ-ын ажлын хороод хуралдсан. Ингээд судалж үзэхэд тухайн асуудал нь нэгдүгээрт, техник эдийн засгийн үндэслэлгүй. Хоёрдугаарт, Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн буюу ямар нэгэн байдлаар тендер зарлаагүй байсан.
Тодорхой нэг компанийг шууд сонгоод гэрээгээр ажил олгохоор төлөвлөсөн байсан. Тиймээс бид үүнийг багагүй шүүмжилсний үндсэн дээр татаж авлаа. Ямар шалтгаанар өргөн барьсан асуудлаа татаж авснаа хотын дарга тодорхой ярьсангүй л дээ.
-Нийслэлийг камержуулах санаачлага нь зөв ч эдийн засгийн хувьд боломжгүй төсөл гэж үзэж байгаа хэрэг үү?
-Манай цөөнхийн бүлгээс нийслэлийн иргэдийн аюулгүй, амгалан амьдрах нөхцөл боломжийг сайжруулах зорилгыг мэдээж дэмжиж байгаа. Гагцхүү энэ ажлын ард нь иймэрхүү ажлыг хэчнээн төгрөгийн төсөвт өртгөөр хийж байсан, одоо тооцоод үзэхээр хэчнээн төгрөгөөр хийж болохоор байна гэх мэт тооцоог мэргэжлийн хүмүүсээр гаргуулаад үзэхээр Э.Бат-Үүл даргын хэлээд байгаа шиг 5.5 сая ам.долларт хүрэхгүй байгаа юм. Бидний тооцооллоор бол үндсэндээ гурав орчим сая ам.долларт багтахаар байхад л бүтэн нугалаад оруулаад ирж байна шүү дээ. Эдийн засгийн хүндрэлтэй үед энэ бол байж боломгүй үйлдэл.
-Хэдийгээр том асуудал биш ч товлосон хурлыг хойшлуулснаар багагүй хэмжээний үргүй зардал гарна биз дээ?
-Өөрөө төсөл өргөн бариад, нийслэлийн ИТХ- ыг зарлачихсан. Энэ хооронд ИТХ-ын үйл ажиллагааг явуулаад татвар төлөгчдийн мөнгөөс багагүй хэмжээнийхийг гаргачихлаа шүү дээ. Жишээ нь өнөөдөр / өчигдөр/ л гэхэд хурал зохион байгуулахтай холбогдуулаад хоол унднаас авахуулаад бичиг цаасны гэх мэт багагүй хэмжээний зардал гаргасан. Гэтэл энэ бүхнийг хийснийхээ дараа чуулганаа тарааж байгаа нь ИТХ-ын үйл ажиллагаа үндсэндээ хүүхдийн тоглоомын хэлбэрт шилжсэний илрэл. Бид дэгээрээ сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гаригт хуралдах ёстой.
Гэтэл он гарснаас хойш буюу өнгөрсөн нэг, хоёрдугаар сард чуулган болоогүй. Энэ хооронд ээлжит бус чуулган зарлаад хурлынхаа бэлтгэл ажлыг хангаад, зардал мөнгөө зарцуулаад явсны дараа Засаг дарга өөрийн өргөн барьсан асуудлаа татаж авч байгаа нь татвар төлөгчдийн мөнгийг үрэн тараж хийж байгаагийн илрэл.Мөн өргөн барьсан төсөл нь тооцоо судалгаагүй үндсэндээ бидний ярьж шүүмжилдэг мөрөөдлийн зүйл яваад байгаа нь үүгээр батлагдаж байна л даа.
-Хурал хойшлуулсны төлөө шүүмжилж байгаа нь утгагүй гэх төлөөлөгч байна лээ л?
-Сонгууль ойртсон учраас бидний энэ алхмыг улс төр хийж байна гэж ойлгож болохгүй. Хамгийн гол нь бид аливаа зүйлд бодитой хандаж, татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх чиглэлд үйл ажиллагаагаа зориулж байх
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Зочин · 2016/03/14
yyl yu ch medehgvi baij mongoliin horongoor togloh chig bolj bndaa zailaa
irgen · 2016/03/13
Batuul bayjij duuslaa . Shalgah l asuudal
Хайдо. · 2016/03/13
Хяналт сул болохоор юу дуртайгаа хийж байна. Батуул анх гарч ирэхдээ Ардын хянан шалгах хороог юуны туруунд татан буулгах асуудыг тавиж буулгасан.АН юм хиисэн .Гэхдээ 100 т-оор хийх юмыг 300 т-оор хийж байгаад л хамаг учир байгааг олон тумэний хяналтгуй тул мэдэхгуй байна.Унэнд гуйцэгдэх цаг хэзээ нэг цагт ирнэ.
Би байна · 2016/03/13
Ямар мундаг хот хөгжүүлдэг даргатай юм бэ далжигаруудаа
Цэнд Ц · 2016/03/12
Нийслэл хот маань суулийн 4 жил л сайхан хот болж оорчлолт хийгдэж байгааг ард тумэн харж байгаа , одоо хотын замууд тугжрэлгуй, цэвэрхэн, цаана л нэг сайхан болж байна даа... Би Улаанбаатарын уугуул хун болохоор сайн мэдэрдэг юм. Бат-Уулын багт баяр явдаг шуу эмээ нь.
Зочин · 2016/03/12
хот нийтийнхээ толоо ямар нэг ажил хийх болохоор янз бурийн шуумжлэл орнуулээд Яасан хэцуу юм бэ?
Бат Уул ээ!!! МАН-ын дарга нар шиг юу ч хийхгуй, ард биднийхээ толоо санаа зоволгуй, томоотой , сайн дарга гээд магтуулаад суу л даа.
Зочин · 2016/03/11
okay
зочин · 2016/03/11
Эрдэнийн алуурчин хүүгийн бусармаг явдал арай дэндлээ. Нэгийг бодож сэрцгээе Нийслэлчүүдээ
zochin · 2016/03/11
Turuur togolson luivarchdiin honogiin too duusah duhuj bnadaa bushuuhan zailuulj amrayadaa dahiad ta nart hulhiduulah hun bhgui songuuld oroltsoh ch hereggui Anarhistuudaa
Ц. Мийгаа · 2016/03/11
60 камер тавихад 5,5 сая ногоон... нэг нь 92 мянга шахам ногоон гэсэн үг. Одоо хотод тавиад байгаа камеруудын 1 нь дунджаар ямар үнэтэй байдгийг мэдмээр байна. Үүл баатарынхаар бол нэг бүр нь 180 гаруй сая төгрөгийн үнэтэй асар мундаг камерууд л байх бололтой юм. Мөн ч баян байна шүү. Тэгээд тендергүйгээр нэг хятад компанийг сонгож байдаг. Эрдэнэ баавайгийн хүү хэзээнээс хятадуудад ийм хайртай болчихоо вэ. Хууль зөрчих ч мөн амархан болжээ.
Хууль ийм юм гээд л томроод байдаг хүн өөрөө хууль зөрчөөд гэмгүй царайлаад сууж байдаг. Хурал зарлуулж бөөн зардал чирэгдэл гаргаад л... Энэ зардлыг Бат-үүлээр төлүүлэх хэрэгтэй. Дээр, доргүй хариуцлагатай, алдаа гаргасан бол түүндээ гэмшдэг, зохих хариуцлагаа хүлээдэг байцгаая.
Зочин · 2016/03/11
BAT-UUL DARGAA, BUGDEEREE 2020 OND METROOGOOR YAVAH HEVEEREE BIZ DEE