Манай хэдэн улс тѳрчид, тѳсвийг хѳрсѳнд буулгасaн байгаа гэж худлаа сайхан популизмдацгааж байна даа. Хѳрс гэдгээ чухам юу гэж ойлгоод байгаа юм бол, энэ тун ойлгомжгүй.

 

Дадал болчихсон байдал нь гэвэл, мѳрѳѳдлийн орлого нь тэнгэрт гарч үүл шиг хѳвдѳг, түүндээ тохируулан тѳсѳвлѳдѳг, тэр нь хѳѳсѳрч бас л дээшээ хѳѳрѳѳд дээд мандалд гараад явчихдаг, ийм л байсан. Тэрийг л ухаандаа, ерѳѳсѳѳ хэдүүлээ тѳсвѳѳ тэнгэрээс буулгаж ирье, бодит хѳрсѳн дээр нь газардуулъя гэж, иймэрхүү л юм ярьцгаасан юмдаг уу даа, тийм ч байдлаар энэ оны тѳсѳв хийгдсэн нь үнээн.

 

Ѳнгѳц харахад зѳв ч юм шиг, гэхдээ ямар хѳрсѳнд буулгах гээд, хѳрс гэж юугаа хэлээд байгаа талаараа мэдэхгүй ч байна уу, аль эсвэл мэдэн будлиад ч байгаа юмуу, огт ярихгүй цаг их алдлаа. Тѳсѳв хэлэлцэх болохоор л хурлаа тасалчихаад байсныг бодоход зориуд ч юм шиг, эсвэл лоббидсон асуудал нь тѳсѳвт орох нь тодорхой болуут хуралдаа ирдэггүй ч юмуу нэг л далд учир мэдрэгдэж л байсан. Иймэрхүү хий хардлагыг орхиод, харин тѳсѳв буух хѳрсний талаар концепцийн чанартай том алдаа байгааг бол тайлбарлахгүй орхиж боломгүй санагдлаа.

 

ТѲСѲВ БҮРЭН ЭРҮҮЛЖИНЭ гэж Б.Гарамгайбаатар айлдсан. Энэ нь бас юу гэсэн утгатай үг юм, ард түмэн ойлгохгүй байна. Шал согтуу тѳсѳв байсан, энэ жилээс эрүүлжүүлэх гээд байгаа ч юмуу?

 

Би бол энийг ѳѳрийхѳѳрѳѳ л ойлгочих юм байна. ХѲЛЧҮҮ ТѲСѲВ гэж би хэд хэдэн удаа шүүмжилсээн, тэрүүнд л ѳгч байгаа хариу юм байлгүй дээ. Цаг цагт нэг цадна, цалингаа буухаар хэмх цадна гэдэг шиг мѳнгѳтѳй үедээ бийлэгжүүхэн загнаж тансагхан гударчихна, мѳнгѳѳ дуусахаар айл хунараас мѳнгѳ эрээд бэдэрчихнэ, тийм нэг согтуу толгой аятай хэдэн жил явцгаасан. Одоо эрүүлжүүлэх гэж байгаа юм байлгүй дээ л гэж.

 

Гэхдээ тэр эрүүлжүүлэх концепци нь бас л алдаатай, ний нуугүй хэлэхэд ямар ч концепцигүй харагдаад байгаа юм. Нэг их хугаралын цэг ярих дуртай хүмүүс, бачир дээрээ тэр ХУГАРАЛЫН ЦЭГ гэдгээ ч мэдэхгүй, хѳлчүү тѳсвийхѳѳ нуруу нь хугараад уначих ачааллын доод цэгийг гадарлаж байгаа ч юм алга. Тэгвэл би хэлээд ѳгье, тѳсвийн чинь хугаралын цэг бол нойль 0 (тэг), ДНБ-ий 3.3%-тай тэнцэх, хэтэрсэн зардлын ачааллыг тѳсѳв хэмээх хѳлчүү толгой чинь даахгүй. Яагаад гэвэл гүрэн дамжиж гуйлга гуйж олж ирсэн зээлийн хүү, бонд босголоо гээд бараг л тэмдэглэх шахуу юм болоод байсны чинь эргэн тѳлѳх хүү. хүүгийн хүүг нэг юм даагаад гарвал их гавъяа, юун 3,3% вэ? Бас дээр нь түрүү оны алдагдал гээд 5% ачаалал болон орж ирж байгаа гээ биз дээ! Хэдэн судлаач, за арай эрүүл гэмээр сэтгэхүйтэй зарим улс тѳрчид энийг, тѳсѳв хариугүй батлагдахын ѳмнѳ эрүү амаа чилтэл хашхирцгаасан, нэмэр болоогүй.

 

http://www.sonin.mn/news/politics-economy/50008

 

Сонгуулийн жил гээд тойрог шүтсэн дийлэнхийн амыг дагаад 76 нѳхѳѳстэй , нѳхѳѳс болгоны дор онгойсон хар нүхтэй тѳсѳв батлагдсан. НҮЦГЭН ҮНЭН гэвэл энэ байна. Одоо яаж байна, түрүүчээсээ нѳхѳѳс нь ханзарч ѳндѳр хүүнд аргагүйдэн унаж очин, ээлжит гуйлгын зээл рүүгээ орцгоолоо. ХѲЛЧҮҮ дээр нь ЦООРХОЙ, энэ бол шүүмжлэл гэхээсээ илүүтэй бодит байдалд хийсэн ДҮГНЭЛТ.

 

Tѳсѳвийн орлого талыг олон жил прогнозоор ярьж, бодож тѳѳрѳгдсѳѳр иржээ, энийг ОРЛОГЫН МѲРѲѲДѲЛ гэж шоолцгоодог болсон байна. Олон улсын жишгээр яагаад КОНЬЮНКТУР гэж ярихгүй байна, гадаад үг гэж ичээд байгаа бол ядаж ТѲЛѲВ БАЙДАЛ гээд бодит байдалд ойртуулсан юм ярьцгааж болноо доо.

 

Агаараас тоо авчраад тавьчихдаг байсныг бодвол энэ жил басчиг хѳрс рүүгээ ойртох тѳлѳв байдалтай юм хийсэн нь сайшаалтай, гэтэл тэр яриад байсан хѳрс нь бас л ард түмний хүсэн хүлээснээс зѳрѳѳд явчихлаа. Ард түмний хѳрс, авлигачдын хѳрс гэдэг бол зарчмын ялгаатай зүйл. Хэтэрхий их лобби ороод байгаа тухай би хэлж байна. Авлигачдын хѳрс гэхээр, тойрог гэсэн халхавч дор хяналтгүй хѳрѳнгѳ тѳсвѳѳс зувчуулж, сонгуульд санал олж авах гэсэн ХѲРС.

 

Сонгуулийн мажорит ( majorite) системийн дутагдалтай тал гэвэл энэ. Тойрог руу хѳрѳнгѳ чирэх сонирхол нь, хүн амын хэсэг бүлгийн сонирхолыг нийт хүн ардын нийтлэг арх ашгаас дээгүүр тавчихаж байгаа зарчимгүй асуудал. Нѳгѳѳ талаар, нийгмийн ялангуяа улс тѳрчдийн ухамсар, сонирхолдоо баьцаалагдчихсан, намууд улс тѳрийн институт болон тѳлѳвшѳѳгүй манай нѳхцѳлд мандат пропорцлон хуваах систем бүүр ч осолтой, тэхээр холимогоор явахаас ѳѳр гарцгүй болчихож байна гэж дашрамд үг хавчуулъя.

 

Тѳсвийн бодитой хѳрс

 

Тѳсѳв бүрдүүлэх бодитой хѳрс нь эдийн засгийн тэлэлт биш ээ, ТАТВАР. Эдийн засгийн тэлэлт гарч болно, тэгвэл тэр нь үндсэн эх үүсвэр биш, мѳчлѳгийн эдийн засгаар орж ирсэн тогтвортой биш нэмэгдэл эх үүсвэр, ардын хэлээр бол бараг л азны Коля. Тэрийг прогнозлож болно, тѳлѳвлѳж тѳсѳвлѳж хэзээ ч болохгүй, үүн дээр 25 жил концепцын алдаа гаргалаа.

 

Тѳсвѳѳ алдагдалгүй, тогтвортой байлгахын тулд эдийн засаг руу сѳлийх биш, татварын системдээ байнга мѳчлѳгийн реформ хийж явах ёстой. Хамгийн хѳдѳлгѳѳнтэй, байнгийн ѳѳрчлѳлт оруулж явах шаардлагатай татвар, тѳлбѳрийн харилцаагаа хѳшүүн байдалд нь мартчихсан, тэр мѳртѳѳ хамгийн тогтвортой байх ёстой сонгуулийн хуулиа байн байн ѳѳрчилдѳг ийм солиотой үйлдэл манайхаас ѳѳр улс оронд байдаг бол уу! Зарим улс орон 50 гаруй тѳрлийн татвар тѳлцгѳѳгѳѳд дундаж давхарга нь харин улам тэлээд явж байна, гэтэл манайх татвар тѳлѳлтѳѳр 156-д жагсдаг гэж байгаа. Tатварын талын ойлголт муутай бүдүүлэгдүү улс гэсэнтэй адилхан үнэлгээ.

 

Энэ байдлаас гарах ГАРЦ ярихыэн ѳмнѳ европын, манайтай ижил хувь заяатай гэмээр зарим улс орнуудад энэ асуудал хэрхэн шийдэгдэж байгаа талаар жишиг. жишээ хэлье.

 

Татварын нягтаршсан ( density) систем

 

Тэр жил орост онгоцны сүйрэлд, Польшийн ерѳнхийлѳгч Л. Качинский ( манайд ирж байсан), ѳртѳснѳѳс хойш тѳрийн толгойд энэ намаас хамгийн сүүлд, Дуда гэж эрхэм, ерѳнхийлѳгчѳѳр сонгогдсон. Сонгуульд ялалт байгуулсан үндэс нь түүний дэвшүүлэн тавьсан ТАТВАРЫН ХУВЬСГАЛ гэгч байв. Маш товч байдлаар тайлбарлахад уг систем 2 үндсэн чиглэлд хуваагдаж байна.

 

1. Нягтаршмал ( density) систем

2. Ялгаварт ( differential) систем

 

Нягтаршилтай тогтолцоо гэдэг нь татвар тѳлѳхгүй байх арагагүй, мониторингоо бүрэн тѳвлѳрүүлсэн, компютержүүлсэн тийм тогтолцоог хэлж байна. Татварын тѳвлѳрсѳн бүртгэл ( регистр) гэгчийг байгуулсан, тэр нь энэ оны 4 сарын 1-нээс мѳрдѳгдѳж эхлэх юм байна. Австрид, хэвшээд хэлбэрээ олчихсон тогтолцоо. Австри бол хүн ам цѳѳтэй, далайд гарцгүй, хүнд үйлдвэргүй, гэхдээ баян орон. Австрийн системд, бусад улс орнуудыхаас ялгарах нэг зүйл бий, тэр нь оны эцсээр дансны кассын статъяанд байгаа ашгийн чѳлѳѳт үлдэгдлийн 90%-ыг улсын тѳсѳвт тѳвлѳрүүлдэг.

 

Жижиг дунд үйлдвэрүүдэд чѳлѳѳтэй үлдэх их хэмжээний хѳрѳнгѳ бараг гарахгүй, том фирмүүдэд голчлон хамаатай тогтолцоо. Тѳсѳвт хураалгахгүйн тулд фирмүүд нэмэгдэл хуримтлалд бүртгэл хийж үйлдвэрээ ѳргѳжүүлсэн ямар нэг хѳрѳнгѳ оруулалт санаачилж хийсэн байх ёстой. Эндээс ТАТВАР бол ДАРАМТ биш харин ч ХѲШҮҮРЭГ гэсэн ойлголт амьдралын үнэн болон гарч ирж байнаа даа. Нѳгѳѳ талаар, австри хүний хувьд фирмээ ѳргѳтгѳн тэлж дэлхийд гарна гэхээсээ илүүтэй улсдаа аль болох ахиу хѳрѳнгѳ тѳвлѳрүүлэх гэсэн эрмэлзэл илт ажиглагддаг. Энэ нь тогтолцоо, механизм зѳв, хүчтэй үйлчилдгийнх байхаа.

 

Татвар тѳлѳлтийн ялгаварт систем гэдэг нь татварын дундаж хувийг нэмэгдүүлэхгүй, харин ч бууруулж, харин орлогын байдлаар ялгавартай тѳлбѳр тогтоох тухайд юм. Орлого ихсэх тутамд татварын хувь ѳсѳн нэмэгдэхээр шаталсан маягтай систем. Том фирмүүд нь татвар их тѳлж байгаа гэдгээрээ тэдний дунд нэр хүндийн тѳлѳѳх ѳрсѳлдѳѳн бий болгодог тун ашигтай систем. Харин дундаж орлоготой, жижиг дунд үйлдвэрүүд, гадна дотнын хѳрѳнгѳ оруулалт хийх нѳхцѳлтэйгѳѳр татвараас бараг тал хувиар хѳнгѳлѳгдѳж байгаа юм байна. Татварын энэ шинэ систем амжилттай хэрэгжвэл улсын тѳсѳвт нэмэгдэл эх үүсвэр болон жилдээ 9 орчим миллрд долл. орж ирэх тооцоотой юм байна.

 

Татварын хууль

 

Энэ хаврын чуулганаар албан татварын системд реформ хийх эрх зүйн таатай орчинг үүсгэх ёстой. Учир нь, олигархиуд, улс тѳрийн бүлэглэлүүд ард түмнээс, дундаж давхаргаас луйвардсан баялгын 90%-тай тэнцэх хѳрѳнгийг эргүүлж ѳгнѳ гэдэг шиг худлаа юм байхгүй. Ийм нѳхцѳлд, дундаж давхаргыг ядаж 40 хувьд хүргэчих бололцоог ард түмэнд татварын реформоор дамжуулан олгох нь зүйтэй. Энийг эс хийж чадвал ард түмэн ирэх жилээс ѳвдѳлтийг хүндээр мэдэрнэ, зардал, амьдралын ѳртгийн ачааллыг даахгүй сѳхѳрнѳ, үймээн самуун дэгдэж ч мэднэ, иймэрхүү л нийгмийн коньюнктур харагдаж байна.

 

Ѳнѳѳдрийн хүн амын орлогыг шатлалтайгаар харахуйд дараах байдалтай байна.

 

1. Ѳндѳр орлоготой 10% орчим

2. Дундаж орлоготой 20% орчим

3. Бага орлоготой 45% орчим

4. Нэн ядуу 25% орчим

 

Манайд татварын реформоор шаталсан татварын систем тогтооё гэж шийдэхэд бага орлоготой хэсгийг 50%, дундаж орлоготой хэсгийг 100% татвараас чѳлѳѳлѳх ёстой. Чѳлѳѳлѳгдѳх эх үүсвэрийг ѳндѳр орлоготой хэсэгт шатлан үүрүүлэх нь зүйтэй. Тэртэй тэргүй, дундаж орлоготой хэсэг, гагцхүү ашиг олохын тулд үнэнчээр зүтгэж байгаа хүмүүс, тэдэнд амсхийлт ѳгч алдсан баялгийг эргүүлэн олж авах нѳхцлийг нь л бүрдүүлээд ѳгчих боломж байгаа юм. Ѳндѳр орлоготой хүмүүсийн татварыг шатлуулах утга нь олигархиуд улсын тѳсѳвт оруулж буй хувь нэмрээрээ ѳрсѳлдѳх нѳхцлийг бий болгох зорилготой юм, яг л барууны соёл иргэншилтэй орнууд шиг.

 

Нэн ядууг татвараас чѳлѳѳлѳхгүй байхын утга нь тэдэнд бага орлоготой хэсэг рүү тэмүүлэх нѳхцлийг олгож байгаа. Яг үүнтэй адил татвараас бүрэн чѳлѳѳлѳгдѳхийн тулд дундаж орлого руу тэмүүлэх мотивыг бага орлоготнуудад олгож байна. Мэдээж мэргэжлийн тѳвшинд олон удаа хэлэлцэж тогтоох нь зүй, гэхдээ сонгуулиас ѳмнѳ амжиж татварын хуулинд ѳѳрчлѳлт оруулах л шаардлагатай байх.

 

Бат-Эрдэнэ нарын 13 хүний яриад байгаа хѳдѳѳний малчдыг татвараас хѳнгѳлѳх санаачилгыг дэмжихгүй байна. Татвар бол дарамт биш, хѳшүүрэг, тэхээр татвараас ямар ч концепцигүй, тооцсон эх үүсвэргүй чѳлѳѳлнѳ гэдэг нь тѳсвийн ШАРТАЛТ үүсгэж, малчдыг ангал руу түлхэнэ гэсэн үг. Үнэхээр малчдын татварыг ярьмаар байгаа бол цогцоор нь авч үзэн европын орнууд шиг ХАА татварын систем босгох ёстой л доо.

 

Тэхийн тулд малчин гэдэг ерѳнхий нэрнээс ХАА ажилчин гэдэг категори үүсгэх, хоньчин ямаачин тэмээчин, гахайчин...ялгавартай шатлалтай байх ёстой юм л даа. Тэрнээс, малчдад сайн хүн болох гээд татварыг хѳрсѳѳр нь, орлогоор нь биш түүхий эдийн онцлогоор хѳнгѳлнѳ гээд колледжийн оюутны хэмжээний юм яриад мугуйдлаад байх нь нийт системыг доргиох эрсдэлтэй л гэж бодож байна. Манай их аварга, үзэл баримтлалын зѳрүүтэй юм сонсоод урваганаад байх хүн биш гэдэгт итгэн үүнийг үгэнд нэмэр болголоо.

 

Эдийн засагч, социологич И.Цэрэнхүү