Монголын төр засаг хэдий хэмжээний өртэй байгаагаа мэдэхгүй байна
2016/04/01
Монгол Улсын Засгийн газар дахин нэг бонд авснаа өчигдөр албан ёсоор зарласан. Тэгвэл Засгийн газар болон Монголбанк 2012-2016 оны хооронд авсан арилжааны зээлийн талаар дахин нэг сануулая. Үүнд Чингис бондын-1.5 сая ам.доллар, Самурай бонд 291 сая ам.доллар, Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, БНХАУ-ын Хөгжлийн зээл 162 сая ам.доллар, Кредит Свисс банкны зээл-185 болон 115 сая ам.доллар, ХБНГУ-ын Коммерц банкны 13.9 сая ам. Доллар, Дим сам бонд 175 сая ам.доллар, БНХАУ-ын Ардын банктай хийсэн своп- 2.3 тэрбум ам.доллар, Кредит Свисс банкны 250 сая ам.доллар болон өчигдрөөс авч эхэлсэн 500 сая ам.долларын бонд болон олон улсын банк санхүүгийн байгууллага, түншлэгч орнуудаас авсан зээл 897.8 сая ам.долларыг нэмээд нийт 6 тэрбум 71 сая 900 мянган ам.долларын зээлтэй байгаа ажээ.
Гэвч эрх баригчид Монголын ард түмэнд авсан өр зээлийн хэмжээгээ нуун худлаа хэлж байна. Ерөнхий сайд хэдхэн сарын өмнө манай улсын өр 4.4 тэрбум төгрөг гэж байсан бол хэд хоногийн өмнө болсон Эдийн засгийн чуулганы нээлтийн үеэр Засгийн газарт хамаарах нь 4.9 тэрбум төгрөг хүрсэн гэсэн юм. “Өрөнд санаа зовоод байгаа юм бол Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр, О.Содбилэг та нар өөрсдөө өрөө төлчих” гэж Ерөнхий сайд ил цагаан мэдэгсэн.
Гэтэл Сангийн сайд Б.Болор өнгөрсөн долоо хоногт 2012 оноос хойш Монголын зээл 7 тэрбум ам.доллар болсон гэсэн бол Сангийн яамны өөр нэг мэргэжилтэн 3.6 сая ам.долларын өртэй хэмээн хэлсэн юм. Дээрх жишээнээс харахад Монголын төр засаг хэдий хэмжээний өртэй байгаагаа мэдэхгүй байна. Өр зээлээ тооцож байж хэдийг хэдийн хугацаанд ямар эх үүсгэврээс төлж барагдуулах талаар бодно шүү дээ.
Т.Буянаа
БОЛД · 2016/04/02
ӨРИЙН АСУУДЛААР МАН тай БАРЬЦАЖ БАЙХ ШИГ БАЙНА ХЭРЭВ ТИЙМ БОЛ МАН ын 3 ТЭРБУМ НЬ АРД ТҮМЭНДЭЭ ОЧИЖ ДОТООДДОО ШИНГЭСЭН ЮМ БАЙНА АНын 3 ТЭРБУМ НЬ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ НЭРЭЭР ОЛИГАРХУУДЫН ХАРМААНД ОРСОН БОЛЖ БАЙНА ҮНЭНДЭЭ ЭНЭ МӨНГӨНИЙ ХЭДЭН ХУВЬ НЬ АРД ТҮМЭНД ОЧСОН БОЛ.ИХЭНХ НЬ ТЕНДЭРИЙН БУЛХАЙГААР АВИЛГАЧДЫН ХАРМААНД ОРСОН НЬ ҮНЭН ШҮҮ ДЭЭ