Яг одоо Баянгол зочид буудал дээр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ирээд явсан бөгөөд тэрээр “нэгжлэг хийхэд яагаад тусгайгийнхан ирдэг юм. Хуулиар бол нэгжлэг хийх гэж байгаа бол мөрдөн байцаагч, прокурор хийх ёстой. Би сошиалаар мэдээлэл аваад ирлээ” гэв. Мөн Олимпийн аварга Н.Түвшинбаяр тэргүүтэй бөхчүүд ирээд байна.