​УИХ-ын гишүүн Х.Баттулгын багийнхан буюу Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа болон тус яамны сайдын зөвлөхөөр ажиллаж байсан “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат нарын тэргүүтэй хүмүүсийг өнгөрсөн оны 11 сараас эхлэн гэмт хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж байгаа билээ.

Тэгвэл Х.Баттулгыг Сайншандын цогцолбортой холбоотой асуудлаар Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж байгаа юм байна. Харин өнөөдөр түүний хувийн эзэмшлийн Баянгол зочид буудалд байрлах Баялгийн хувь ХХК, Түмэнхишигтэн ХХК-д прокурорын зөвшөөрөлтэйгээр 13.00 цагаас хойш нэгжлэг шалгалт хийж байна. Хамгийн сонирхолтой нь түүний компанийг шалгаж байгаа эл асуудалд урлаг спортынхон болон зарим улстөрчид олны танил хүмүүс хүрэлцэн ирсэн байгаа юм. Хэрэв Х.Баттулга биш жирийн иргэн байсан бол ингэх байсан уу.

Х.Баттулга өөрийгөө буруутай учраас баривчлуулах магадлалтай гэж үзээд эртнээс тэднийг дуудчихсан юм биш үү. Улстөрч ч бай жирийн иргэн хэнд ч хууль тэгш үйлчилдэг байсан ч болоосой. Өөрөөр хэлбэл тэрбээр олны танил хүмүүс болон ивээн тэтгэдэг бөхчүүдээ дууджээ.

Түүнийг дэмжихгүй бол жудо бөхийн тамирчид “уураггүй” болох айдастай ч байж болох юм. Харин Цагдаагийн Ерөнхий газраас тайлбар өгөхдөө түүнийг шалгаагүй, компанийг нь шалгаж байна гэв. Х.Баттулга олны танил хүмүүсийг уриалан дуудаж, өөрийгөө энэ удаа хамгаалуулаад үлдлээ.

Н.Ганаа

 

  • 1

  • 2

  • 3

  • 4