ХҮН сонгуульд оролцох эсэх нь эргэлзээтэй болж эхэллээ
2016/04/17
“Хөдөлмөрийн үндэсний нам”-аас С.Ганбаатар, Б.Найдалаа нарыг намын даргаар бүртгүүлэх тухай хүсэлт ирүүлснийг Улсын Дээд шүүх өнгөрсөн сарын 18-ны өдөр хэлэлцээд намын дотоодод зөрчилтэй байна хэмээн үзэж, хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн билээ.
Намын даргаа бүртгүүлж чадаагүй ХҮН-ын төв хороо өнгөрсөн сарын 29-нд С.Ганбаатарын оронд Т.Ганболдыг намын даргаар сонгосон. Үүний дараа тус намаас Т.Ганболд, Б.Найдалаа нарыг намын даргаар сонгосныг бүртгүүлэх хүсэлтийг ирүүлснийг Улсын Дээд шүүх энэ сарын 15-ны өдөр хэлэлцэв.
Улсын Дээд шүүхийн гуравдугаар сарын 18-ны өдрийн 07 тоот тогтоолд заасан зөрчил арилаагүй, намын дотоодын маргаан хэвээр байна гэж үзэж, Т.Ганболд, Б.Найдалаа нарыг намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ. Өмнө нь С.Ганбаатар, Б.Найдалаа нарын хүсэлтийг хэлэлцэхдээ Улсын дээд шүүх “Улс төрийн намын тухай хуулийн 5.1.4-т “Нам дотоод асуудлаа ардчилсан зарчмыг баримтлан олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэсэн заалт бий.
Тиймээс даргын асуудлаа дотооддоо хэлэлцэн шийдвэрлээд, үүнийгээ Дээд шүүхээр бүртгүүлэх нь зүйтэй” гэсэн бол энэ удаа ч энэ шийдвэрээ давтлаа. Өөр шийдвэр гаргах боломж ч байхгүй юм. Нэг намаас хоёр хүн даргаар бүртгүүлэхээр хүсэлт гаргасан тохиолдолд Дээд шүүх татгалзахаас өөр аргагүй.
Одоо ХҮН-д намын даргаа Улсын дээд шүүхэд бүртгүүлж, нам шиг нам болоод сонгуульд оролцох найдлага бараг л үлдсэнгүй бололтой. Нам, эвсэл сонгуульд оролцоно гэдгээ энэ сарын 30-наас өмнө СЕХ-нд илэрхийлэх ёстой. Сонгуульд оролцохоо илэрхийлэхийн тулд Мөрийн хөтөлбөрөө бүртгүүлсэн байх шаардлагатай. Гэтэл нам, эвслийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт танилцуулан, бүртгүүлэх сүүлийн хугацаа энэ сарын 20. Ажлын гурван өдөр л үлдээд байгаа гэсэн үг.
Энэ маягаараа бол дарга нь тодрохгүй байсаар ХҮН сонгуультай золгох нь. Даргагүй намд сонгуульд оролцох боломж олдохгүй л болов уу.
Т.Буянаа
jervis · 2016/04/18
HUN-g samarch dongohshivdee!!!Asuudlaa hurdan shiidehgui bolch balarlaashuu
Зочин · 2016/04/17
6 сарын өмнө байгуулагдаад УИХ,Төр засагт эрх мэдэлтэй болдог үлгэр хаана байна. Наана чинь 10, 20 жилийн түүхтэй намууд байхад эмээдэггүй их зан том толгойнууд вэ?
Зочин · 2016/04/17
ug ni ene namd ih naidag sanalaa ugnu gej bodoj baisiimsan.BIe ee zasaad geree zas geree zasaad turuu zas gedegsen .Geree zasaj chadahgui humuus turiig zasah uu ain erh medel ch hunii dotroh chutguriig ch sereeh yum dee
зочин · 2016/04/17
Ийм царайтай нам гэж юу байсан юм. Ганбаатарын нэр холбогдсноор л хүн танидаг болсон болохоос одоо энэ нэг хэдэн тэнэг юмныг хэн ч тоож санал өгөх вэ дээ. За даа эхнэрээс нь өөр хүн ч бараг санал өгөхгүй биздээ
irgen · 2016/04/17
zuv nemej nam burtgej yadag ym huuchin namuudaasaa yaj salyadaa gej bodoj bhad bas neg ahine namaar yu hiine hereldehed l nemer ,,Muu Erd Haldagdaraa gedeg shig ene olon Nam nertei heruuliin uur uurhaigaar yaana bu uzged