MCS-ийн Л.Элдэв-Очир Баянхонгорт бүгэж архи, хөзөр тарааж явна гэнэ үү
2016/04/17
Сонгуулийн чимээ ойртож сонгогдох тойргоо онилсон горилогчид олон зүйл л сэдэж яваа сурагтай. Аяга, бурхан тарааж ард түмэндээ хайртай дүр эсгэцгээнэ. Наадам болгоныг хэсч мөнгийг баруу солгойгүй тараах хүмүүс Б.Наранхүүгээс эхлээд цөөнгүй. Гэвч тэдний энэ үйлдэл тун нууцхан.
Аав, ээжийнхээ нэрээр сан байгуулчихаад аяга тараах нэгэн байхад, аймаг сумын хөгжлийн төлөө ажиллах Төрийн бус байгууллагын нэрээр зарим нь бурхан шүтээн тараадаг. Эргээд хууль зөрчсөн тухай асуудал яригдахад сайн эцгийнхээ, нутаг усныхаа хөгжлийн төлөө сайн үйлс хийсэн хэмээн хайцаалж өнгөрөхөө мэдэхийн дээдээр мэднэ, тэд. УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд суухын төлөө зүтгэж буй тэднээс хамгийн их хэл аманд ордог нь парламентын танхимд суугаа эрхмүүд.
УИХ-ын гишүүний ажлаар орон нутагтаа очихдоо буян хийгээд бидон, гурил, сүү тараачихаар түүнийг нь сонгуулийн сурталчилгаа гэж хардана. Тэгсэн атлаа нэр дэвшихээр горилж буй бизнесмэнүүд архи, хөзөр тараахаар авах ёстой юм шиг үг дуугүй авдаг гэнэ. Шүүмжлэлд хүчтэй өртсөн гишүүдийн нэг нь Д.Ганбат. Нутагтаа очиж хуванцар савыг халахыг уриалж нутгийн малчиддаа бидон тараахад өөрт нь бидон гэдэг хоч өгсөнд тун ч ууртай байгаа сурагтай.
Эрхэм гишүүний хувьд сонгуулийн сурталчилгаа гэхээс илүүтэй хуванцар сав хорт хавдар үүсгэгч хамгийн гол зүйл болж байгаа учраас сонгогдсон гишүүний хувиар нийгмийн хариуцлагаа ухамсарлаж бидон тараажээ. Гэтэл түүнийг нь сонгуулийн сурталчилгаа гээд харчихаж.
Гэтэл MCS компанийн үүсгэн байгуулагч Л.Элдэв-Очир сонгогдох тойргоороо Баянхонгорыг сонгочихоод тэнд гурван жил хэвтчихсэн талаар Д.Ганбат гишүүн тун ч бухимдалтай ярив. Тэрбээр, “Нэг компанийн хүн очоод гурван жил хэвтчихсэн. Баахан архи тараагаад л, хөзөр тараагаад л явж байна. Ийм зүйл байж болох уу” хэмээн бухимджээ. Эрхэм гишүүний энэ бухимдал тэгвэл үнэний ортой гэнэ шүү. Л.Элдэв-Очир тун ч эртнээс хонгор нутгийнханд хайр зарлаж эхэлсэн.
Бүр хөдөө тэр бүр тавигдаад байдаггүй Юнившны шилэн кабель татаж буян үйлджээ. Гэхдээ мань нөхөр хэрвээ та нар намайг сонгохгүй бол кабелийн сүлжээгээ буцаагаад тасална шүү гэж сүрдүүлэхээ мартаагүй сурагтай. Улаан цагаандаа гарч ингэж хэлээгүй ч ухуулгыг нь хийж яваа хүмүүс нутагт маань бүтээн байгуулалт хийсэн хүнээ дэмжихгүй бол буцаагаад таслаад хаячихвал балай юм болно хэмээн нутгийн иргэдийг ухуулж явна гэнэ шүү.
АН-ын гишүүд хийсэн ажлаараа бахархаж хэний гавьяаг асууж агсам тавьсан шиг Ардын намынхан хийчихсэн ажлаа буцааж нураана хэмээн дарамталж эхэлсэн бололтой.
Б.Эрхэс
Зочин · 2016/04/18
ийм тэнэг амьтныг ард түмэн битгийй сонгоорой.Яагаад улс төрд орох гээд зүтгээд бгаан бэ
Зочин · 2016/04/17
хэлэх ч үг алга даа
davaa · 2016/04/17
Bidon fizda tehnik imfortiin zaragdaagui baraag turuus mungu gargaj taraasan baih chine bilee
Зочин · 2016/04/17
БАС Л НӨГӨӨ НҮҮРСЧИД
Зочин · 2016/04/17
Shal hudlaa shaah iumaa.
Bur ineed hurchlee baina.
Зочин · 2016/04/17
MANam ba mcs ig songovol mongol hujaagin medeld orno shu
Зочин · 2016/04/17
Лалрын пиздa минь тэр кабелиа хoшногондоо чихэж үхээрэй
irgen · 2016/04/17
ee tengiidiig ingej ym taraaj ner devshih himuisiig suud l neriig ni jasah estoi iim ym gej yi baidag ym be tenguidee estoi novshuid ymaa