Эрэн сурвалжлагдаж буй Ц.Баянбилэг "Тусгаар тогтнол эв нэгдлийн нам"- ыг үүсгэн байгуулж, нэг хүнээс 20 саяыг олж явна
2016/04/20
Саяхан “Тусгаар тогтнол эв нэгдлийн нам” хэмээх сүржин нэртэй нам гэнэт гарч ирээд, намын даргаар нь УИХ-ын гишүүн Г.Уянга сонгогдсон. Тэд үүнийгээ тайлбарлахдаа “Өнгөрсөн жилийн тавдугаар сард намын эрхээ Улсын дээд шүүхээс авсан бөгөөд хэсэг бүлэг эх оронч залуусын байгуулсан нам” гэхээс өөрийг хэлээгүй билээ.
Хэн гэгч нь үүсгэн байгуулж, ямар зорилготой юу хийдгийг нь мэдэх ч үгүй ард түмэн “мэл гайхаж, цэл хөхөрсөн” янзтай л байгаа. Тэгвэл уг намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь Ц.Баянбилэг хэмээх эл залуу ажээ. Тэрбээр уг намыг байгуулсан дариудаа Ш.Сайхансамбууд зарсан гэх мэдээлэл ч байгаа юм. Одоогийн байдлаар Ц.Баянбилэг нь шинэ залуу улстөр сонирхогчдод хандахдаа “Манай намаас нэр дэвшихийг хүсвэл 20 сая төгрөг төл ” гэж байгаа ажээ. Одоогийн байдлаар дуучин Нара болон Ноёнбондгор, судлаач Бат-Отгон, хун тайж П.Давааням Х.Баттулга нарыг эл намынхаа эгнээнд нэгтгэжээ. Үүнээс гадна 20 саяыг төлж, чадах залуус нь ийм байдлаар тэднээ намаас нэр дэвших нь байна.
Ямартай ч ахиухан мөнгө босгохоор нам байгуулсаны учир гэвэл тэрбээр нэлээд их хэмжээний мөнгөний асуудалд орчихоод байгаа аж. Учрыг тодруулбал түүнийг цагдаагийн газраас эрэн сурвалжилж байгаа юм байна. Ц.Баянбилэг нь бусдыг залилан мэхлэх гэмт хэрэгт холбогдож, байцаалт өгч байх хугацаандаа оргон зугтааж, одоо ч олны өмнө гаралгүй аль болох нууцаар, намаа удирдаж, энэ сонгуулиар чамлахааргүй хэдэн төгрөг олчих санаатай яваа гэнэ. Борооны дараах мөөг шиг олширсон намууд, популистуудыг эгнээндээ нэгтгэдэг нь мөнгөтэй холбоотой болохыг түүний үйл хэрэг ийнхүү илчилж байгаа нь энэ.
Н.Ганаа
Зочин · 2016/04/21
Buzar luibarchin biii
Зочин · 2016/04/21
okay
irgen · 2016/04/20
barij uguche tegvel ene nam ch hulihnii l nam bh ni Uyanga Bayanbilegiig barij uguuch iim l luivarchid l bga ym bna da unen bol ene nam butehguiee
Зочин · 2016/04/20
Баттулга гуай арай ийм тэнэгүүдтэй нийлэхгүй байлгүй дээ. Арай ч дээ. Уянга чинь ямар ч бодлогогүй туйлбаргүй хүн шүү дээ
Зочин · 2016/04/20
zaitai ni tenegee zalilsan bna odoo uy xelxewdee
ЗӨВЛӨГЧ · 2016/04/20
Тэгнээ тэр огт сонсоогүй нэр, нам байсандаа цагдаад данстай нөхөр байгуулждээ. Хувь заяа нь тун бүрхэг болоод явчих лаа.Олон хүн луйвардахаас нь өмнө хууль хяналтыхан зогсоох хэрэгтэй.