Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх хүсэлт гаргахаар зэхэж байна
2016/04/27
УИХ-ын гишүүн, МоАХ-ы дарга Х.Баттулгад Улсын ерөнхий прокурорын тушаалаар, АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шинэ төмөр зам төслийг хэрэгжүүлэх үедээ улсад онц ноцтой хэмжээний хохирол учруулсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, сэжигтнээр тооцсон билээ.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Баттулгын эзэмшлийн "Баянгол" зочид буудалд үйл ажиллагаа явуулдаг "Баялагийн хувь", "Түмэн хишигтэн" гэх хоёр компанид энэ сарын 11-ны өдөр ЦЕГ-ын газраас санхүүгийн шалгалт ч хийсэн.
Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Оргилын өгүүлж буйгаар : "Шалгалтын явцад эдгээр аж ахуйн нэгжийн захирал, нягтлан бодогчийн нэрээр эх үүсвэр нь тодорхойгүй 10 гаруй тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн нь тогтоогдсон. Гишүүний туслахаар ажиллаж байсан хүмүүс хууль бус шийдвэр гаргахад нөлөөлөх хэмжээний албан тушаалд ажиллаж байсан. Шинэ төмөр замын ажлыг хэрэгжүүлэх төслийг Монголын төмөр зам ТӨХК-д концессын гэрээгээр хэрэгжүүлэх эрхийг олгосон юм.
Гэтэл Зам тээврийн яам, Монголын төмөр зам ТӨХК-ийн албан тушаалтнууд Монгол улсын хууль тогтоомжийг зөрчиж, ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын хөрөнгө оруулалттай компаниудыг сонгосон байна.Улмаар ерөнхий гүйцэтгэгч компани нь хуурамч бичиг баримт үйлдэж, 20 гаруй сая ам. долларын хохирол учруулсан нь үндсэндээ тогтоогдсон" гэсэн юм.
Үүнтэй зэрэгцэн уржигдар мөн л УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг ирж тайлбар өгөхийн шаардсан бичиг Улсын Мөрдөн Байцаах газраас ирсэн тухай мэдээлэл ил болсон. Энэ тухай ч Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн тухай мэдээлэл хийсэнтэй холбоотой ийм асуудал болж байна гэсэн тайлбар хийсэн. Тэгвэл Улсын Ерөнхий Прокурорын Газар үүнийг : "Авилгатай тэмцэх газар,Улсын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа эрүүгийн хэрэгт Ерөнхий сайд асан Норовын Алтанхуягаас байцаалт авхаар зарлан дуудах хуудас өгсөн.
Түүнээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг 2016 оны 04 сарын 04-ний өдөр хийсэн мэдэгдэлтэй нь холбогдуулан байцаалт авхаар дуудаагүй байна. Дээрх хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа хэрэгт мөрдөн байцаалт хийгдэж байгаа тул хэргийн ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй юм." хэмээн тайлбарласан юм.
Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Х.Баттулга, Н.Алтанхуяг нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь тодорхой боллоо. Хуулиар УИХ-ын гишүүнийг дуудан, тайлбар, мэдүүлэг авах эрх нь нээлттэй ч гэмт хэрэгт холбогдуулан нарийвчлан шалгах боломж хязгаарлагдмал байдаг. Тиймээс дээрх УИХ-ын гишүүдэд үүсгэсэн эрүүгийн хэрэгтэй холбоотойгоор бүрэн эрхийг нь түтгэлзүүлэх хүсэлт гаргах нь зөвхөн цаг хугацааны асуудал болсон тухай эх сурвалж өгүүлж байна.
П.Мандах
sonin.mn
Orsoo gantulga · 2016/04/29
Sda nar neeree unheer l tsagdaa avilgaltai temtseh gazriig uuriinhuu duraar udirdaj bnashvv
иргэн · 2016/04/28
Хэмэгдүүлэлт л гэдэг болж дээ. Огт гэм зэмгүй хүмүүсийг улайм цайм гүтгэж гүжирдэж хуурамч материал цуглуулж тамалж гарын үсэг зуруулаад л байгаа мэтээр олон нийтийн толгойг угаах гэж ороддог "өвчин", олны хэдэгээр оймс гозогонуулсан нөхрөөс л эхтэй. Одоо хэрэг хийсэн томхон албан тушаалтан бүхэн энэ туршлагаар хэлмэгдээд гэж өрөвдүүлэх гээд байдаг болж. Харин жирийн иргэд бол хэргээ хүлээгээд л явдаг ийм дүр зураг байх болж. Туйлын харамсалтай. Хулгайч нарыг сонгодог, хоосон амлалтанд нь итгэдэг, цайлган цагаан ард иргэд минь сонголтоо л зөв хийцгээе.
irgen · 2016/04/28
tutgelzuulej baigaad shalgah ni zuv nen hudlaa ni shalgagdaad l garaad irne
Зууны Хулгай · 2016/04/27
Өмөөрөөд байгаа халаасны гарууд минь үнэхээр их мөнгө үрэн таран хийсэн.БолдТөмөр Ерөө гол ХХК ийм замыг 1км хангайн бүсэд 800000 доллар аар босгосон. Гэтэл 1км 1000000 доллар аар 1км зам ч алга. Хариуцлагагүй үйлдэл биш үү. Тэгээд төсөв 760 сая гээд байх юм . Яахаараа төр барихаар ийм өндөр болдог юм. Алтаар тавих гээд байгаа юм уу. Ард түмний толгой эргүүлсэн бүлэг дээрэмчид. Жэнко түүний баас Гансүх.
Зочин · 2016/04/27
elbegdorj pistaag ogchrulachee...........mongoliig bolchilj duslaa...........ug xelj bolxo boillaa..........yamar ardchilsan uls gej im baidag bee........mu xoshigrulagch lalarin xujaa daranguilagch zasag yavuulj oroo monkin xan sux sanatai yum bainldaa...........xujugui pistaag alachee.............urailj bain..........alaa.......
Зочин · 2016/04/27
very good
ardyn hyanan salgah · 2016/04/27
ulsiiin mungu hussan bol shalgaad onogdson yumiig uguh heretei. husah geed bdag nuhduuded surhamj bolno.
Зочин · 2016/04/27
Эхлээд баяр баярцогт нарыг шалгаач дараа наад хумуусээ шалгаж болно ээлж дараалал гэж бдаг бол
Зочин · 2016/04/27
(6)
Зочин · 2016/04/27
zoboo zob tutgelzuulj baij l shalguulah heregtei tegej baij l unen mon ni togtoono zarim ni yu geed tenegteed bga yum helmegduulelt geh shih
Ganaa · 2016/04/27
Mongolorniig hogjij bolohgui gesen ug l dee
Ganaa · 2016/04/27
Uneniig yrisan buhen helmegddeg bolloo Elbegee,bayrtsot,Saihanbileg bolon Ardchlal geh luivarchdii esreg yrisan hun buhen helmegdej bn Mongolchuud erliiz gadniihanii bodlogoor yvah boloh ni edniig shorond hiivel
Хав · 2016/04/27
сайн байна зүгээр юм бол айгаад хэрэгүй шдээ шалгуулж гарч ирээд төрөө төвхнүүлээрэй. Идээгүй нь үнэн өол тосоод авья
итгэл · 2016/04/27
Энэ 76 суудал үнэхээр хүчтэй юмаа хийсэн юмгүй хэрнээ иргэдээ ийм ядуу байлгах сонирхол чинь та нарт хэрэгтэйг мэднэ. Нүглээсээ айхгүй юмаа энэ 2 хүнд сайн тэмцэх хэрэгтэй гэмээр юм байна даа
Зочин · 2016/04/27
ГОРЬДВОО СОНГУУЛИЙН ӨМНӨ ХЭН Ч, ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ ЭЭ ХАРЬЯА
Г.Батнасан · 2016/04/27
Монгол дарангуйлагчтай болжээ. Дарангуйлалын засаглал хүчээ авч байна. Үүнийг дэмжин тэтгэгч нь хэн бэ? 1930-аад онд ЗХУ гэж байлаа одоо бол ямар улс, хүчин байгаа вэ? бодох л ёстой.
Ашгүй дээ · 2016/04/27
Хааяа ийм улс төр, эдийн засгийн бүх эрх мэдлийг атгах гэсэн хүмүүсийг шалгахаар найдвар төрөх шиг болох юм. Алтанхуяг бол танил талаараа "Чингис", "Самурай" бондоор боссон мөнгийг дуусгасан хүн. Мөнгөний бүх хэрэгтнүүд Алтанхуягийн хармааны хүмүүс байдаг: Нүүрс хөтөлбөрийн Гансүх, Цэвэр агаарын Хүрэлсүх, охин Саранзаяа, хүргэн Дэнзэн гээд. Жирийн хүмүүс энэ бүхнийг мэддэггүй юм шиг байна лээ. Женко Баттулга гэхэд л: Нөгөө бие хамгаалагч нь байсан Батзаяа, гарынх нь хүн Гансүх нараар төмөр зам, бусад төслөөс асар их мөнгө завшсан. Хааяа гутмаар байдаг юм. Гэхдээ ингээд хариуцлага тооцох болсон гэж дуулахаар арай гэж найдвар төрдөг. Хүмүүс энэ бүхнийг мэдэхгүй мөртлөө их өмөөрөх юм аа. Ихэнх өмөөрч бичсэн хүмүүс халаасных нь хүмүүс байдаг юм билээ дээ.

Найдвар төрөх ... · 2016/04/27

овгон · 2016/04/27
Ард тумэн Энэ улсад дугнэлт огох,шалгах байсан хэлмэгдуулж болохгуй!!! Ошооч шалгалт Ард орох улс зондоо байгаа бай болсон нь Энэ хоер монгол сэтгэлгээтэй учир монголд ходолморийг бий болгох байсан учир,туухээ сурталчилж байсанд нь хорсогчид олон бий!!!
Зочин · 2016/04/27
Helmegdvvlelt. Aimaar bna lee. Alban ajilaa hiij bga hvmvvsiig ajil deerees ni abch ybj bna gesen.
Hun · 2016/04/27
Tutgelzuulj baigaad shalgah ni zuv.
Зочин · 2016/04/27
МАШ ОЙЛГОМЖТОЙ ШҮҮ ДЭЭ 1-т 2016 оны Улсын Их хуралд оролцуулахгүй байх ... Яагаад вэ? гэхээр хэдэн нөхдүүдийн карманд орох мөнгө хумигдаад ажил хийгээд УЛСАА ХӨГЖҮҮЛЭЭД байгаа учираас, 2-т 2017 оны ЕРӨНХИЙЛӨГЧ-ийн сонгуульд оруулахгүй байх ..... Яагаад вэ? гэхээр бүх цагаан захтан болон хөдөлмөрийн насны ямар л хүн байна бүгдийг ажил хийлгэх болхоор, 3-т мэдээж БАТТУЛГА, АЛТАНХУЯГ нар АН-ын нүүр гэхээс илүүтэй МОНГОЛ улсын нүүр болж явсан учираас дахин туг тахиулахгүй гэж үзэж байна шүү дэ
зочин · 2016/04/27
Хэлмэгдэлт дахин хүчээ авсан уу? Монголчууд чанга дууграх цаг болсон шүү?