ҮХААЯ-ны төрийн нарийн асан Х.Золжаргал Орхонд нэр дэвшихээр болжээ
2016/06/04
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Хадбаатарын Золжаргал Иргэний хөдөлгөөний намаас УИХ-ын сонгуулийн 47-р тойрог буюу Орхон аймагт нэр дэвшихээр болжээ.
Түүнтэй хамт МАН-аас Эрүүл мэндийн дэд сайд асан Д.Атармаа, АН-аас УИХ-ын гишүүн асан Д.Одхүү, МАХН-аас жагсаалтаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар өрсөлдөх юм билээ.
Энэ удаагийн сонгуульд Х.Золжаргал ялах магадлал тун өндөр байна. Тодруулбал, Х.Золжаргалаас бусад нь “сул” нэр дэвшигчид гэж хэлж болохоор байна. Д.Атармаагийн хувьд Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байхдаа ч олон нийтийн “танил” болж чадаагүй. УИХ-ын гишүүн О.Баасанхүү намын жагсаалтаар гишүүн болсон ч “ангийнхандаа” нэр хүнд муутай. Ямар сайндаа л түүний боловсруулсан Тамхины хяналтын хуулийн төслийг ангийнхан нь санал нэгтэйгээр унагаж, З.Энхболд даргадаа дэмий юм хийх юм хэмээн зэмлүүлж байсан удаатай. Харин Д.Одхүү гишүүнийг хэрхэн ажилласанг уншигч та бүхэн мэдэх бизээ. Тэгэхээр 47-р тойрогт Х.Золжаргалаас өөр сонголт бараг байхгүй гэж хэлж болохоор байна.
Х.Золжаргалын хувьд төрийн болон удирдах албан тушаал хашиж байсан туршлагатай, Орос, Словак, Англи хэлтэй юм билээ. Залуухан бас туршлагатай улс төрчийг Орхончууд сонгох бизээ.
Зочин · 2016/06/06
Baasanhuu jadaj urbaj sharbahgiu Enhbayr enhrii hairt hu namiinhaa toloo hoergiu setgeleer zu5geh youmdaa. Baasanhuugee demjie
зочин · 2016/06/05
Баасанхүү ангидаа ч нэр хүндгүй,Атармаа олонд танигдаагүй ч гэх шиг,захиалгаар дэмий юм бичдэг юм шигээ
Зочин · 2016/06/05
MALUUDAA YUN JAGSAALT BE YUMAA ZOB BICH
Зочин · 2016/06/05
soyltoi baigaach ymar ch baisan buuri suurimai hun bnle omno tow aimagt orsoldoj bsn er bol songohod buruudahgui bhaa harin tanai aimagt ner dewshij bga dorjpurew hen hen bilee bolimoor yumaa oor hun bdggui yumuu
Zochin · 2016/06/04
Zuv songolt shuu zuv hun shuu
Зочин · 2016/06/04
odhuu garahgui gorid
Зочин · 2016/06/04
Энэ сэдвийг Х.Золжаргал гуай өөрөө бичсэн юм болов уу.
зориг · 2016/06/04
үхсэн нохойн баас золжаргалын оронд долоон буудлын должин чавганц дээр