Эрдэнэт "Боксчин" даргатай болох уу?
2016/07/18
Сонгуулийн дүн гарч шинээр бүрэлдсэн УИХ-ын бүрэн эрх баталгаажсан энэ өдрүүдэд орон нутгийн удирдлагуудын томилогоо яригдаж байна. Тэр дундаа Эрдэнэт хотын Захирагч,Орхон аймгийн засаг дарга хийгээд Иргэдийн хурлын Тэргүүлэгчдийн даргаар хэн хэн очих вэ? гэсэн асуулт хөвөрсөөр Эрдэнэт үйлдвэрийн 49% зарагдсан тухай мэдээллийн шокноос гарч чадахгүй байгаа Орхоны иргэд,Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын дунд яриа өрнөсөөр байна.
Орхон аймгийн дараагийн Засаг даргаар тус аймгийн МАН-ын хорооны дарга Д.Батлутын нэр хүчтэй яригдаж байна. Түүний хувьд өнгөрсөн оны 10-р сард Булган аймгийн нутаг "Сэлэнгэ"амралтын бааз дээр болсон албан ёсны үйл ажиллагааны үер хүн зодож танхайрсан тухай нэг хэсэгтээ яригдсан. Тухай хэрэг хэрхэн шийдэгдсэн нь одоо болтол нууц байсаар байтал зодоонч даргаа Эрдэнэтийн МАН-ынхан Засаг дарга болохоор улайран зүтгэж байгаа нь хэр сайхан харагдах бол. Д.Батлутын ард Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын орлогчоор ажиллаж байсан " Симба" Ц.Батаагийн дүү болох алдартай казиночин Ц.Бат-Энх байж хөшигний араас удирддаг гэдгийг амтай болгон хэлдэг юм билээ.
Энэ мэдээлэлтэй зэрэгцэн Орхон аймгийн Иргэдийн хурлын дарга болохоор гүйлдэж буй хэд хэдэн хүний нэрс хэдий тодорсон байгаа бөгөөд тэдний дунд Эрдэнэтийн төрийн байгууллагаас төрсөн тэрбумтан гэгдэх П.Пүрэвлхагва "Би Иргэдийн хурлын дарга болох цаг нь болсон" хэмээн хөөрцөглөн хөлчүүрхэн яваа сурагтай. П.Пүрэвлхагвагийн тухайд хэдэн жилийн өмнө Орхон аймаг дахь нэгэн банкны захирлаар дүүгээ тавиулж байгаад 80 сая төгрөгийн асуудалд орооцолдон дүүгээ гадагш зугтаалгасан гэдгийг ярих юм билээ. Мөн Орхон аймгийн Төрийн сангийн даргаар тасралтгүй 8 жил ажиллах хугацаандаа төсвийн хөрөнгө болон хөрөнгө оруулалтын тендеруудыг зохицуулан чамгүй хэмжээний хөрөнгө хуримтлуулж чадсан тул Эрдэнэтчүүд түүнд "ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН" хэмээх алдрыг хүртээсэн юм даа... Мөн аймгийн засаг даргын орлогчоор ажиллаж байх үед нь эхнэрийнх нь бие өвдөхөд аймгийн төсвөөс 15 сая төгрөг гаргуулан эмчилгээнд явуулж байсан ба үүнийг нь Эрдэнэтийн хэвлэлийнхэн хөндөн бичээд эрхэм даргыг хүчрээгүй гэдэг. МАН боловсон хүчин сайтай нам гэдэг ч энэ хоёр хүнээс өөр хүн Орхон аймгийн МАН дотор алга гэж үү дээ... М.Энхболд даргаа
эх оронч · 2016/07/19
иш чааваас даа.тийм л улс төржих гээд байгаа бол Батлут аа ядаж больчихоод та нар дараа нь энэ тэрээ ярь даа МАНхаан.жигтэйхэн боловсон хүчин сайтайгаа та нар гайхдаг юм билээ ХАРЪЯ
selem · 2016/07/18
Mygmarsvreng bodwol tolgoitoi shvv tatanhai tsaraitai xaxaxa
gogo · 2016/07/18
Za hudlaa shaahiimaa owoo garuud we boljil baig l de niitelsen hvn ni dvp beezda bnaa vhsend ni sharlhadgiin
bi · 2016/07/18
zaaval iim humuusiig songoh yostoi yum uu man bolovson huchin saitai gedeg biz dee
Зочин · 2016/07/18
Энэ зочин ямар үсгээр юу бичиж байгаа юм бол оо. Хүн унших боломжгүй л юм байна. МАН хэнийгээ томилох нь МАН-ын асуудал даа.
Зочин · 2016/07/18
ERCHIMHKUCH , ERUULMENDIIN SAID UDIRDLAGUUDIIG UILDBERIIN UDIRDLAGUUDAAS NI AJILLAGSADAAS NI TOMILOOROI ODOO ERCHIMHKUCH BUUR UNASAN YUN USAN STANTS TER BOL BUTEHKGYI TEST-5 g l ZEB TELEBLEJ ZEB HKIIHK SHAARDLAGATAI BOLLOOO. TEST- 5 n TEZY g 15 JILIIN EMNE HKEDHKEN HKONOGIIN DARAA DUUSNA GEJ BSN ODOO TER INJENERUUD NI SURAGGYI BSN TER TTELEIHKAAN CH ODOO HKOTSROGDSON
Зочин · 2016/07/18
MAN han ODOO HKUNEE JINHKENE OLJ AJILLAGSADAAS NI ASUUJ TABIHK SHAARDLAGATAI SHUU URIDIIN ADIL TOMILOHK GEED BAINA SHUU TEGBEL AN ERGEED L GARNA ARD TUMEN DAAHK ARGAGYI BOLNO SHUU YLANGYA yERCHIMECHIMHKUCHNII UDIRD
Зочин · 2016/07/18
okay