Манай улсад эрүүл мэндийн салбарт гарч байгаа асуудал арай хэрээс хэтэр ч байна гэхэд болно. Хүний амийг аварна гэж тангараг өргөсөн цагаан халаад нөмөрсөн эмч, сувилагч нар яагаад хүлээсэн тангарагаа умартаад байх шиг.

Сүүлийн үед эмч, сувилагчдын ажлын хариуцлага алдсанаас боллоо гэх хэрэг тасрахгүй гарах болсон. Өнгөрсөн оны 12-р сарын 29-нд Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгийн сувилагч дөнгөж төрсөн нярайг угаах гэж байгаад халуун усаар түлсэн хэрэг гарсан.

Тэгвэл өнгөрөгч  наймдугаар сард Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт дөрвөн сартайн вакцинаа хийлгэх гэж ирсэн ихрүүдэд вакцин хэмээн андууран буруу тариа хийсний улмаас хоёр хүүхдийн бие гэнэт муудаж амьсгал хураасан хэрэг гарсан юм.

Түүнчлэн Эрүүл мэндийн манаанд нүд цавчилгүй зогсох эмч нар эмнэлэгийн даргаа солихыг шаардан төлөвлөгөөт хагалгааг хойшлуулж, суулт зарлана. Эрүүл мэндийн салбарт ажилладаг эмч, сувилагчдын тойрсон хэрэг үүгээр дуусахгүй энэ сарын  26-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15-р хороонд оршин суугч Төрмөнх овогтой Маралжингоо нь өрхийн эмнэлэгтээ үзүүлжээ. Охиныг яаралтай хэвт гэжээ хэвтэх бичгээ аван хордлогын оноштой тус дүүргийн нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн хүлээн авах тасагт очин хэвтсэн байна. Охиныг хүлээн авах тасгийн эмч Б.Соёл-Ундрах хүлээн авч тасагт хэвтүүлсэн аж. Ингээд хэвтүүлсэнээс хойш ганц ч эмчилгээ хийгээгүй бөгөөд энэ хооронд хүүхдийн биеийн байдал улам хүндэрчээ. Ээж нь 30 минут тутамд тухайн ээлжинд гарч байсан сувилагчид болох Л.Оюунгэрэл, Н.Сувд-Эрдэнэд өөрийн биеэр очиж хүүхдийн биеийн байдал дордоод байна жижүүр эмч дуудаж өгөөч гэсэн хүсэлт тавихад дуудаж өгөөгүй байна. Арга ядсан эх би өөрөө дуудья гэхэд чи дуудахгүй эмчийг сувилагч дуудаг гэж хэлж. Ингээд охины бие улам муудаж эхлэхэд ээж П.Ариунаа нь сувилагчааас ядаж охинд минь өвчин намдаах тариач болтугай хийж өгөөч гэж гуйхад ээлж солигдох хүртэл ямар ч тариа хийхгүй тэсэхээс өөр арга байхгүй гэж хэлээд буруу харан унтжээ. Ингээд өглөөний (9-сарын 27-ны) 07.00 цагийн үед ээж нь уйлаад хоёр сувилагч руу дахин очиход жижүүр эмч Г.Оюунчимэг эмчийг дуудаж өгчээ эмч охиныг нь үзээд хүндэрчихсэн байна яаралтай сэхээн амьдруулах тасаг руу шилжүүл гэж хэлсэн байна. Анх охиныг хүлээн авахдаа хүнд гэсэн оноштой хүлээн авчихааад жижүүрийн эмч нь сувилагчид хүлээлгэн өгөөгүй мөн ээжид нь охины биеийн байдлыг хүнд байна гэж хэлээгүй, эмнэлэгт ирсэн шөнөд нь үзэж эмчилгээ эхлээгүй байснаас болж Маралжингоо охин амиа алдсан эмгэнэлтэй хэрэг гарчээ.

Ажлын хариуцлага алдсан эмч ажлаасаа халагдах эсвэл цалингаараа торгуулах бичигдээгүй хууль тэдэнд үйлчлээд өнгөрдөг. Ингээд хэрэг явдал шийдэгдэж амь насаа алдсан хүний хохь болж, үлдэх жишээтэй. Харин эмч нар хэзээ ч “Миний буруу, уучлаарай” гэж хэлдэггүй. Уучлалт гуйлаа гээд ч, амиа алдсан үр, хамаадан садан нь

 

Босоод ирэх биш дээ. Гэхдээ тангараг өргөсөн эмч нар нэгийг бодож, хоёрыг бодмоор л юм. Тэд ч бас үр хүүхэд, ач, зээ, төрөл садантай л байх даа. Сайд нь ажлын хариуцлага алдсан эмч, сувилагчдыг ажлаас нь халаалаа гээд мэдэгдээд өнгөрөх бус хариуцлага алдахгүй  байх хүн чанартай эмч нартай болохсон. Эрүүл мэндийн салбарт бугшсан ийм л асуудал байдаг нэг хэвийн үзэгдэл болоод байна. Хэзээ “хариуцлага алдсан” гэх тодотголтой хэрэг дуусгавар болж, иргэд тангараг өргөсөн эмч нартаа итгэж найдах цаг ирэхийн бол доо ...