"НИК"-д дахин торгууль тогтооно
2013/10/06
“НИК” ХХК-ийг шатахууны нөөц хангалттай байсан ч зөвхөн талонтой иргэдэд үйлчлэх зэргээр хязгаарлалт хийж болохгүй гэж анхааруулсаар байтал өнгөрсөн 2012 оны арваннэгдүгээр сарын 6,7-нд шатахуун борлуулахдаа хязгаарлалт хийн зөвхөн талоноор хэрэглэгчдэд үйлчилсэн, хууль бусаар шатахууны хомсдол үүсгэсэн гэх шалтгаанаар ШӨХТГ-аас 4.9 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан байдаг.
Харин үүнийг “НИК” компанийнхан хүлээн зөвшөөрөлгүй, шүүхэд хандаад байсан юм. Тэгвэл эл хэргийг өнөөдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн хуралдаанаар хянан хэлэлцэж, эцэслэлээ.
Тодруулбал, нэхэмжлэгч “НИК” ХХК нь ШӨХТГ-ын улсын байцаагч М.Мөнхбаяр, Ж.Очирхуяг нарын өнгөрсөн 2012 оны арваннэгдүгээр сарын 28-нд гаргасан албан шаардлага, 4.9 тэрбумын шийтгэврийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаад байсан юм. Энэхүү хүсэлтийг Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хуралдаанаар өмнө нь хэлэлцээд, “НИК компани дээрх үйлдэлд тодорхой хэмжээний буруутай нь үнэн хэдий ч торгуулийн хэмжээг дахин хянаж тогтоох шаардлагатай” гэж үзсэн байна. Ингээд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх өнөөдөр эл хэргийг хянан хэлэлцээд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээжээ. Тиймээс НИК компанид оногдуулсан 4,9 тэрбум төгрөгийн хэмжээг ШӨХТГ-аас дахин тогтоох болж байна.
Х.Даваа
Зочин · 2013/10/07
NIC yaahvee hangalttai mongo oltson gazar shdee ter zrgeeteid hotoihgui bailgui dee