Р.Амаржаргал: Энд нэг “но” байгаа
2016/09/01
Төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй Төв банк шинэ удирдлагатай болоод ширүүхэн шийдвэр гаргасан нь бодлогын хүүг 15 хувьд хүргэж өсгөсөн явдал. Энэхүү шийдвэрийг эдийн засагчид талцан хүлээж авч байгаа.
Тэгвэл УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал “Ийгл” телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо Монголбанкны уг шийдвэрийн талаар байр сууриа илэрхийллээ. Мөн Сангийн яамны үйл ажиллагаатай холбоотой үгсийг ч хэлэв. Тэр хэлэхдээ “Монголбанкны үйл ажиллагааны хувьд хоёр гурван зүйл ажиглагдсан. Нэгт шинээр томилогдсон Монголбанкны ерөнхийлөгчийн хувьд өмнө нь Сангийн сайдын албыг хашиж байсан хүн. Сүүлийн 8-9 жил энэ тэрүүгээр явсан. Тэр ч утгаараа мань нөхөр жаахан холдсон байх. Баяртсайханд суурь байх ёстой. Түүнийгээ бүрэн ашиглаж чадаж байна уу гэдэг нь нэг асуудал. Саяны авч байгаа арга хэмжээ их л бачимдсан асуудал боллоо гэж би бодсон. Бодлого гэхээсээ илүү нөхцөл байдлыг дагаад ямар ч байсан нэг арга хэмжээ авсан болж, ажил хийсэн болж харагдах хэрэгтэй гэдэг үүднээс авчихсан юм болов уу гэсэн бодол надад төрсөн. Яагаад гэвэл мөнгөний бодлогын хүүг 15 хувь болтол өсгөнө гэдэг бол үндсэндээ бодит эдийн засгийн сектор санхүүгийн эх үүсвэргүй болгож байгаатай адилхан зүйл. Урт хугацаанд бол шүү дээ. Зүгээр богино хугацаанд бол энэ үр дүнгээ өгнө гэж тооцоод байгаа юм. Энд нэг “но” байгаа. Тэр нь мөнгөний бодлого, бодлогын хүү гэдэг чинь монголын эдийн засгийн салбарт өөрөө хэр зэрэг нөлөөтэй зүйл билээ гэдэг нь асуудал.
Богино хугацаанд нөлөө үзүүлнэ гэж би бодохгүй байна. Урт хугацаанд аваад үзэх юм бол бодит эдийн засгийн секторыг нэлээд хүнд байдалд оруулна. Яагаад ийм арга хэмжээ авав гээд бодохоор үндсэндээ Оросоос хуулчихав уу гэж. Оросын төвбанкны ерөнхийлөгч хүүхэн 2-3 жилийн өмнө ийм байдалтай тулаад авсан арга хэмжээ нь иймэрхүү л байсан. Тухайн үедээ хүмүүс шүүмжлээд явсаар байгаад өнөөдөр хоёр жил хагасын дараа ОХУ-ын рубль тогтворжин эдийн засаг нь одоо л нэг гайгүй болох болов уу гэсэн шинж тэмдгүүд ярьж байгаа. Тэр чинь ОХУ-ын эдийн засаг шүү дээ. Дотроо үйлдвэрлэх зүйлсээ үйлдвэрлээд авч явах юмнуудаа аваад явдаг.
Манай монголын эдийн засаг ямар билээ гэдэг чинь их сонин. Тэр утгаар нь бол Монголбанкны нөхдүүд цаашид анхаарах байлгүй дээ. Үүнд арай илүү цэгцтэй замбараатай өнөө маргаашдаа биш алсыг харсан бодлого явуулах байх гэж горьдож байна. Сангийн яамны хувьд авсан арга хэмжээ нь хэд хэдэн зүйлс нь нүдэнд өөрийн эрхгүй тусаад байгаа. Нэгдүгээрт үүссэн нөхцөл байдлыг зангидаад авъя гэсэн бодол байна уу гэж бодсон. Хэрвээ тэр утгаараа явж байгаа бол энэ зөв зүйтэй. Үүнд ярих зүйл, шүүмжлэх юм байхгүй. Ямар ч байсан байдал ямар байна улсын төсвөө нэгтгээд тарж бутарчихсан байгаа зүйлсийг нэгтгээд нэг тоо гаргаж авъя гэсэн бол би зөв л гэж хэлнэ.
Тэр дүнгээр ерөнхийдөө нэг макро удирдлагын түвшинд урсгал тэнцлээ л харах ёстой. Урсгал тэнцлээ хараад төлбөрийн балансаа хараад явахад богино хугацаандаа бол болоод явдаг. Тэр утгаар нь аваад үзвэл саяны төсөв маань урсгал зардал дээр нь нээх хүн амьтан уулга алдаад шагшраад байх зүйлгүй. Ерөнхийдөө 6 хувиар л өсөж байгаа. Гэхдээ зардлыг нь бүхэлд нь аваад үзэхээр маш том тоо гарч байгаа. “ гэлээ.
зочин · 2016/09/01
за за
Зочин · 2016/09/01
бие биеээ муулах өвчин хэнээс нь ч ангижраагүй
Зочин · 2016/09/01
okay