НӨАТ-ын шинэчлэн баталсан хуулийг 2016 оны нэгдүгээр сараас эхлэн мөрдөж байгаа билээ. Өмнөх засгийн газар аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийн нуун дарагдуулсанаа ил болгох хамгийн сонгодог арга хэмээн онцолсон. Энэ талаасаа зөв ч гэлээ нөгөө талаасаа гажуудал, эрсдэл дагуулж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямралтай үед "Сугалаа" нэрээр иргэдийн халаасаас хумслахаа зогсоох хэрэгтэй.

Өнөөдрийн байдлаар Супер азтан тодроогүй байгаа юм. Хоёр хүний нэр хүндэд халдаж сэтгэл санааны гүн шоконд оруулаад авсан супер азтандаа мөнгөө өгөөгүй. Харин ч эсрэгээрээ гэмт хэрэгтэн мэтээр олонд зарлаад таг чиг болсон. Одоог хүртэл супер азтан нь тодроогүй энэхүү сугалааг олон иргэд "муу" дүн тавьж байгаа. Учир нь энэхүү үйл ажиллагааг эхэлсэн цагаас авахуулаад баримтаа бүртгүүлж яваа ч ганц ч удаа 20 мянган төгрөг хожиж үзээгүй олон хүн байна.

Гэтэл нэг иргэд 37 удаа азтан болсон байгаа нь гайхалтай бас хачирхалтай. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн иргэд худалдан авалтын бар кодтой тасалбараа сүлжээ дэлгүүр болон шатахуун түгээх станцуудаас нэхэж байж авдаг. Зарим нь бүүр баримт өгөхгүй байгаа хэмээн өөдөөс уурлана ганц цаасны төлөө үхэн хатан явах завгүй улс авалгүй үлдээдэг. Харин тэд өөрсдөө бүртгүүлээд азтан болдог талаар албаны хүн хэлсэн удаатай. Дэлгүүрийн худалдагч, шатахуун түгээгч нар хамгийн ихээр азтан болдог гэнэ. Тэгэхээр тэд сугалаатай баримт хэвлэхгүй боломжгүй эсвэл албаар өгөхгүй мартуулах зэрэг аргыг хэрэглэж ийнхүү азтан болж буй нь нөгөө талдаа байж боломжгүй ёс зүйгүй асуудал.

Анх долоо хоног бүр азтанаа тодруулдаг байсан бол одоо сард ганц удаа тохиролоо явуулдаг болсон. Сугалаагаар хүмүүс мөнгө хожсон гээд байхаар хэн ч бүртгүүлэхгүй байхгүй нь ойлгомжтой. Жирийн дэлгүүрээс худалдан авалт хийхэд НӨАТ нэмэгдээгүй үнээр талх, гурилаа авдаг. Тэгвэл энэхүү сугалаанаас болж иргэд заавал НӨАТ шингэсэн үнээр бараа, бүтээгдэхүүнээ худалдан авч байна. Ингэснээрээ илүү үнээр талх, гурилаа авч байгаа гэдгийг одоо иргэд ойлгох цаг нь болсон. Сугалаа гэж иргэдийг халааснаас хумслахаа зогсоох хэрэгтэй болов уу. 53 мянга гаруй иргэн 2.2 тэрбум төгрөгийг сугалааны хонжвор хэлбэрээр авсан аж. Харин тэдгээрийн дансанд мөнгө нь орсон эсэх нь тун эргэлзээтэй. Зарим иргэд "мөнгө хожсон" хэрнээ дансандаа орж ирэхгүй байгааг хэлэхээр "мэдээллээ сайн шалга. Дансаа буруу бүртгүүлсэн бол орохгүй" гэх хариултыг өгдөг. Гэтэл тухайн азтан болсон иргэн хэдэнтээ дансаа шалгаад хожсон мөнгө нь ороогүй байдаг гэсэн гомдолууд тасардаггүй.

 

Х.Даваа