"Б.Чойжилсүрэнд дэд сайдыг нь үлдээгээд бусдыг нь халж болдоггүй юм уу?"
2016/10/29
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон ЗГХЭГ-ын дарга, Засгийн газрын гишүүд Төрийн ордонд өчигдөр сэтгүүлчидтэй уулзсан билээ.
Засгийн газрын 100 хоног энэ өдрүүдэд тохиож байгаа учраас 100 хоногийн хугацаанд ямар ажлууд хийсэн талаараа мэдээлэл өгсөн юм. Мөн яамд 100 хоногийн хугацаанд хийсэн ажлаа тус тусдаа тайлагнаж байлаа. Энэ үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. Тухайлбал, дэд сайдын асуудлаар сэтгүүлч ёжлолтой асуулт асуусан нь танхимд цугласан хүмүүсийг инээлгэж, Ерөнхий сайд түүнд нь бухимдангуй хариулж байв.
Сэтгүүлч: Дэд сайдуудын асуудал их яригдаж байгаа. Та дэд сайдтай байх эсэхийг намынхаа Удирдах зөвлөл шийднэ гэж хэлсэн. Засгийн газар намын удирдлага дор явдаг юм уу, гүйцэтгэх засаглал өөрийн толгойгүй болсон юм уу гэж харагдаж байна. Сангийн сайд Б.Чойжилсүрэнд дэд сайд нь их тус болж байгаа гэсэн. Б.Чойжилсүрэн сайдад дэд сайдыг нь үлдээгээд бусдыг нь халж болдоггүй юм уу?
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Би дэд сайдыг намын Удирдах зөвлөл шийднэ гэж хэлээгүй. Чи худлаа ярьж, гүжирдэх хэрэггүй. Мөн дэд сайдгүй болох шийдвэрийг манай нам гаргаагүй. Гаргах гэж ч үзээгүй. Чи андуурч байна. Ардчилсан нам л сонгуулийн өмнө олон нийтэд таалагдах гэж дэд сайдын орон тоог байхгүй болгох шийдвэр гаргасан юм. Би тэр үед Сангийн сайдаар ажиллаж байхдаа дэд сайдаа аваад л үлдсэн. Салбарын сайдуудад дэд сайд үнэхээр хэрэгтэй байдаг. Нэг яаманд ч биш бүх яаманд энэ дэд сайд хэрэгтэй. Ерөнхийдөө салбар бодлого, үйл ажиллагааг сайд удирдана. Харин сайдыг байхгүйд дэд сайд ажлыг нь таслахгүй хийдэг хэмээн хариулсан юм.
ККК · 2016/10/30
Харин сайдыг байхгүйд ГЭДГИЙГ САЙДЫГ ҮХСЭНИЙ ДАРАА ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХ УУ?
Tulga · 2016/10/30
Zailaa
Sudlaach. · 2016/10/29
Ukher teregnii 2 dugui ni Erdenebat,Choijilsuren 2 yg mun.
болд · 2016/10/29
ЭНЭ ЭРДЭНЭБАТ АРЧААГҮЙ МОРЬ УНАСАН ТОЛГОЙГҮЙ ХҮН ШИВ ДЭЭ
irgen · 2016/10/29
TEgeed ter said ni xaashaa baixgui bolox geed baigaa um be? baixgui xoorond ni ded said udirdana gene. said ni xeden xonog l gadagsh dotogsh, amaralt ene teree avna bizdee? door ni xeltes tasgiin darga nar gej zunduu xumuus baigaa shuu dee!!!