Эсэргүүний хүүхдүүд хуулийн төслөө яаралтай батлахыг Л.Цог даргаас хүслээ
2013/11/07
Өчигдөр 1920-1940 оны Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн төрсөн үр хүүхдүүд хэвлэлийнхэнд хандсан юм. “Хэлмэгдэгсдийн төрсөн үр хүүхдүүд” төрийн бус байгууллага тамга, тэмдгээ аваад удаагүй байгаа.
Тэд 1998 оны хоёрдугаар сараас эвсэл маягаар нэгдсэн ажиллаж байгаад өнөөдөр ийн ТББ болж үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлснээ мэдэгдсэн юм. Учир нь ийм төрлийн гурван холбоо, төрийн бус байгууллага Монголд байдаг аж.
Нас сүүдэр 80 хол гарсан тэдний эцэг, эх 1930-1940-өөд оны үед хэлмэгдэж нэг хэсэг нь буудуулсан. Нөгөө хэсэг нь шоронд ял эдэлж, эрүүл мэнд, амь насаараа хохирч эд хөрөнгөө төрд хураалган хохирч хэлмэгдэгсдийн төрсөн хүүхдүүд аж. Тухайн цаг, нийгэмдээ эсэргүүний хүүхдүүд хэмээн адлуулж хэлмэгдсэн хүмүүсийн төрсөн хүүхдүүдэд төрөөс олгож байгаа нөхөн олговрыг журмынх нь дагуу олгуулах ажлыг энэ ТББ-ынхан хариуцан туслалцаа үзүүлдэг юм байна.
Эсэргүүний, хэлмэгдэгсдийн төрсөн хүүхдүүд өдгөө хүнд өвчтэй, нас дээр гарсан, амьдралын боломж тааруу төрөөс өгөх тэтгэмж, шинэ хуулийг батлагдахыг хүлээхэд нас, бие нь гүйцэхгүй болсон хэмээн сануулж буйгаа хэлсэн юм.
Цагаатгалын комиссын даргын тушаалаар байгуулсан ажлын хэсгийнхэн тэдэнд нөхөн олговор олгох хуулийн төсөл боловсруулжээ. 2013 оны дөрөвдүгээр сарын 4-нд боловсруулсан хуулийн төсөлд хоёр заалт оруулсныг тэд онцоллоо. Тодруулбал, Улс төрийн хилс хэрэгт цаазлуулсан, эд хөрөнгөө хураалгасан хэлмэгдэгсдийн эхнэр, нөхөр, үр хүүхдэд 90 сая төгрөг, Хорих ялаар шийтгүүлж, эд хөрөнгөө хураалгасан хэлмэгдэгсдийн эхнэр, нөхөр, үр хүүхдэд 75 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг олгуулахаар төсөлд тусгажээ. Дээрх хуулийн төсөл одоо болтол УИХ-ын чуулганаар ороогүйд тэд эмзэглэж яаралтай хэлэлцэж батлахыг шаардаж байгаагаа дуулгалаа. Тиймээс Цагаатгалын комиссын дарга Л.Цогоос тэд дээрх хуулийн төслийг энэ намрын УИХ-ын чуулганаар оруулж өгөхийг хүссэн юм.
Сул мөнгө олох зорилготой зарим хүн дээрх хуулийн төслийн санааг гуйвуулж нөхөн олговрыг зөвхөн буудуулсан хүний хүүхдэд, насны ялгавартайгаар олгох саналыг дэмжүүлэхээр хөөцөлдөж байгаад хөгшчүүл гомдолтой, сэтгэл дундуур байгаа аж. Будилиан таригчид хэлмэгдэгсдийн хүүхдүүд өдгөө 75-80 насныхан байх учиртай хэмээн нийгэмд ташаа мэдээлэл тарааснаас болж хөгшчүүлийн сэтгэл санаа хямарч төр засагтаа хандахаар болжээ.
Х.Даваа
Зочин · 2015/03/17
Х.Даваа - гэж нийтлэл бичсэн ********** малд хандаж хэлэхэд::::::
"нийгэмдээ эс**********ний хүүхдүүд" хэмээн адлуулж байгаа хүмүүсийг чи нийтлэлийнхээ гарчигт бас давхар адлаад яаах нь вээ?
Өөрөө "Эс**********ний хүүхдүүд хуулийн төслөө яаралтай батлахыг Л.Цог даргаас хүслээ" гэж гарчиглачихаад дотор олон юм бичиж суухын мал чинь!!!!!
Хөшөөний утга · 2013/11/13
Хэлмэгдэгсдийн хөшөөг Цаазын ялгүй орон гэж өөрчилснийг эс**********цэж байна. Энэ чинь шал өөр утгатай асуудал. Мөрөөрөө байсан Хэлмэгдэгсдийн хөшөөг **********лж өг. Тэнд байсан сайхан шүлгийг ч мөн буцааж тавь. Цаазын ял гэдэг чинь хэлмэгдсэн хүмүүст өгдөг ял биш. Хэлмэгдэгсэд байж болох ч энэ бол шал ту******а асуудал. Харин улс төрийн хэлмэгдэл гэдэг бол хөшөө босгосон ч багадах тийм их хохирлыг хойч үр хүүхэд, ач гучид нь ч одоо хүртэл мэдрүүлж байгаа тийм эмгэнэл. Ийм болохоор наад цаазын ялгүй орон гэдэг шоу болгосон жүжгээ өөр газарт хөшөө босгоно уу, пайз зүүнэ үү өөрсдөө мэдэцгээ, Ерөнхийлөгч өө. Та хэрэв хэлмэгдсэн хүний үр сад байсан бол 9 дүгээр сарын арванд жил бүр үр хүүхэд нь очиж мөргөдөг тэр ариун хөшөө хүндэтгэлийг дур мэдэн улс төрийн шоу болгож өөрчлөх зориг, хүсэл гарахгүй байх байсан. Биднийг бүү доромжил. Бидний өвөө эмээ, аав ээж нар одоо наад шал өөр утгатай хөшөөнд очиж мөргөж байна. Хөөрхий тэднийг өрөвдөж хайрла. Энэ бол таны нэр хүнднээс чухал асуудал шүүүүүүүүүүүүү

Зочин · 2013/11/09
МАН болон МАХН-ын хамаг хөрөнгийг нь хурааж аваад эдэнд тарааж өгөх хэрэгтэй. Хэлмэгдүүлсэн улстөрийн хүчин нь эдгээр на******д шүү дээ. Гишүүд нь дандаа үгээгүй боловсролгүй ядуучууд байсан биз дээ. Язгууртан, боловсролтой, хөрөнгөтэй, эх оронч, үндэсний үзэлтэй байсныхаа төлөө улаан орос, энэ на******дын ойворгон харанхуй хүмүүст буудуулж хөрөнгөө хураалган үр хойч нь гашуун зовлонг үе дамжин амсаа биз дээ