АН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх нэр дэвшигчдийг бүртгэлээ. Тус намаас Ерөнхийлөгчид Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хуульзүйн сайд асан Д.Дорлигжив, УИХ-ын гишүүн Л.Болд, гишүүн асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга нар өрсөлдөхөөр бүртгүүлээд байгаа.

Тэгвэл дөнгөж сая Үйлдвэр худалдааны яамны сайд асан Б.Жаргалсайхан АН-аас Ерөнхийлөгчийн сунгаанд оролцохоор бүртгүүллээ.

 Б.Жаргалсайхан энэ үеэр "Нийгмийн амьдралд хариуцлага, шударга ёс үгүйлэгдэж байна. Зөвхөн төрөөс цалин авдаг хэрнээ асар их мөнгийг оффшор дансанд хийсэн байна. Сүүлийн 20 жилд төрийн албан хаагчид эрүүгийн гэмт хэрэгт өртөж байгаа. Тиймээс энэ асуудлыг таслан зогсоохын тулд сонгуульд чөтгөртэй хамаагүй нийлж оролцож, өрсөлдөхөөр боллоо” хэмээв.