Судлаач Д.Ганхуяг: Төрийн дуулалтай дүйцэх "ариун дайн"
2017/05/08
Удахгүй Агуу Их Ялалтын ой болох гэж байна. Улаан талбайн яруу алдарт парад “Священнная война” буюу “Ариун дайн” дуугаар эхэлдэг. Энэ агуу дууг оросууд голдуу босч сонсдог заншилтай. Иймээс түүнийг Төрийн дуулалтай дүйцэх дуу гэдэг. Энэ дуу үүссэн товч түүхийг өгүүлсү…
Эх Орны Их дайн эхлээд ердөө л 2 хоносны дараа “Известия”, “Красная звёзда” сонинд В.И.Лебедев-Кумач-йин шүлэг хэвлэгджээ. Яруу найрагч шүлгээ цонхны тавцан дээрээ лааны гэрэлд ганцхан шөнийн дотор бичжээ. Тэрээр архаг тамхичин байсан бөгөөд шүлгийнхээ эхний 7 мөрийг бичихийн тулд 3 хайрцаг тамхи татсан гэдэг. Ингээд онгод шингэсэн шүлгээ 2 сонинд зэрэг явуулжээ.
“Үлэмж Эх орон минь эрслэн бос, Үхлийн тулалдаанд хөвчлөн ор” буюу оросоороо “Вставай, огромная страна, вставай на смертный бой” гэсэн түүний эхлэл гайхамшигтай байлаа.
Энэ шүлгийг Улаан армийн дуу бүжгийн Улаан тугт ансамблийн удирдагч алдарт А.В.Александров олж үзжээ. Тэр шүлгийг уншсан дороо шууд төгөлдөр хуурынхаа ард суужээ. Маргааш нь А.В.Александров дасгал хийж байсан дуучдад: “Одоо бид “Ариун дайн” гэдэг шинэ дуу сурна” хэмээн хэлжээ.
Уг нь ном ёсоор бол шинэ дууны нотыг олон хувь хэвлэж, дуучдад тараах ёстой байлаа. Гэвч ингэх зав байсангүй. Энэ удаа хөгжмийн зохиолч нотоо самбар дээр шохойгоор бичиж, дуучид нь олдсон цаас, дэвтэр дээрээ бичиж аваад шууд дуулжээ. Маргааш нь оркестртой давтаж үзээд, нөгөөдөр нь дайчдыг фронт руу илгээх цэргийн цуваадын гол сүлжээ болсон Белоруссын вокзал дээр дуулж туршихаар шийджээ.
Хоёрхон өдөр шаргуу давтлага хийсэн Александровын чуулгын нэг хэсэг Белоруссын вокзал руу очжээ. Чуулгын “нэгэн хэсэг” гэснийг манай уншигчид анзаарна байх. Учир нь Александровын чуулгын бүрэн бүрэлдэхүүн тэр үед байгаагүй юм. Тус чуулгын 3 бүрэлдэхүүн аль хэдийн фронтод явж, зөвхөн Александровын удирдсан багахан хэсэг Москвад түр үлдээд байв. Тэд цэргийн анги, эмнэлэг, радиод зориулан тоглож байлаа.
Тэр үед Белоруссын вокзалаас фронтын тэргүүн эгнээнд очих цэргийн цуваад хөдөлдөг байсан юм. Иймээс вокзалын бүх өрөө пиг дүүрч алим ч унах зайгүй байсан гэдэг. Тэнд байсан бүх хүн биендээ хэвшиж амжаагүй цэрэг хувцас өмсч, винтов, пулёмет, саперын хүрз, хорт хийн багаа дөнгөж хүлээн аваад байжээ.
Хүлээлгийн танхимын гол дунд модон тавцан маягийн зүйл зассан байжээ. Дуучид түүн дээр гарч зогсчээ. Хожим нэг дуучны дурссанаар: “Ийм байдалд дуу дуулж болно гэдэгт эргэлзэж байсан” гэдэг. Танхимд дуу шуугиан, цэргийн команд, радио бүгд холилджээ. Хөтлөгч: “Одоо “Ариун дайн” дууг анх удаа дуулна” гэж зарласан боловч энэ нь тэр их шуугиан дунд замхран алга болжээ.
Гэтэл А.В.Александров гараа өргөмөгц дуу чимээ бага зэрэг багасав. Ингээд гайхамшигт дуу эхэллээ…
“Үлэмж Эх орон минь эрслэн бос, Үхлийн тулалдаанд хөвчлөн ор” гэсэн хоёрхон мөрийн дараа том танхим чив чимээгүй болж, тэнд байсан бүх хүн босч гайхамшигт дууг Төрийн дуулал мэт хүлээн авчээ. Олон дайчдын хүрэлгэр нүүрэнд нулимс хурж байсан нь дуучдад хүртэл нөлөөлж тэд ч гэсэн нүдэндээ нулимстай дуулсан гэдэг. Дуу эхлэхдээ зүгээр л дуу байсан бол дуусахдаа Эх оронч хатан зоригийн их нүргээн болжээ. Ингээд “Ариун дайн”-ыг дахиулав, ахиад дахиулав, нийтдээ 5 дахин дуулуулжээ.
Ийнхүү “Ариун дайн” бүх ард түмэн, нийт армийн зэвсэглэлд орж, Агуу Их Эх Орны дайны хөгжмийн эмблем болсон юм. Тэр дороо л энэ гайхамшигт дууг фронтын тэргүүн эгнээ, партизаны отряд, ард талд дуулдаг болжээ. Асар удалгүй Кремлийн хонхны дараа өглөө бүр радиогоор дуурсах болов. Дайн дуустал Оросын өглөө бүр “Ариун дайн”-аар эхэлж байжээ.
Гэтэл хэт эмгэнэлт өнгө аястай, “бага цусаар” хурдан ялах тухай биш, үхлийн хүнд тулалдааныг өгүүлсэн гэх шүүмжлэл гарчээ. Ингээд бүрэн хориогүй боловч өргөн хэмжээнд хэрэглэхгүй болгожээ.
Харин дайсан Калуга, Ржев, Калинин-ыг эзэлсний дараа дайн үнэхээр үхэх сэхэхийн дайн гэдэг нь хэн бүхэнд тодорхой болов. Ингээд 1941 оны 10 дугаар сарын 15-аас “Ариун дайн”-ыг өргөн хэмжээнд дуулах болжээ.
Энэ дуутай холбоотой олон баатарлаг үйлс буй. 1942 оны хавар Севастополийн хамгаалалтын хэсэг дайчид уулан дахь агуйд хамгаалалт барьж байлдаж байжээ. Дайсан өдөр шөнөгүй довтолж, дайчдын эгнээ цөөрсөөр. Гэтэл хамгаалалтын гүн газар дороос “Ариун дайн” дуурсаж эхлэв. Севаспотолийг хамгаалагч тэдгээр дайчид “Ариун дайн” дуугаа дуулсаар хамгаалалтаа өөрсдийн хамт дэлбэлжээ.
Хөгжмийн зохиолч А.В.Александров “Би хэзээ ч цэргийн мэргэжилтэн байгаагүй, гэхдээ л миний мэдэлд дуу гэсэн хүчирхэг зэвсэг байсан юм. Дуу ч гэсэн дурын зэвсгийн адил дайсныг сөнөөж чадна” гэж дайны үеэр бичиж байжээ.
“Ариун дайн” үнэхээр ид шидтэй дуу байлаа. Дээр дурдсан эхний хоёр мөр бүх хүний сэтгэлийг хөвчлөн дайчилдаг бол “Ардын дайн эхэлж байна, Ариун дайн нүргэлж байна” гэсэн дахилт үхлийн тулалдаанд уриалан дуудаж, бүх нийтийн энэрэлгүй тэмцлийг яруу тод харуулсан Эх орны сүлд дуу болж чадсан юм.
Одоо ч гэсэн Ялалтын парад “Ариун дайн”-аар эхэлж, Александровын чуулга энэ дуугаар тоглолтоо эхлэх буюу дуусгадаг. Гадаадад маш их нэрд гарч НАТО-гийн Төв байранд хүртэл эгшиглэж байлаа.
Хятадууд энэ дууг маш их хүндэтгэх бөгөөд маш олон хүн мэддэг. Харин Оросууд бол заавал босож сонсдог, хамт дуулдаг сайхан уламжлалтай. Энэ бол Эх орноо, Эх оронч хөвгүүд охидоо гүн хүндэтгэж буйн илрэл буй заа…
Ингээд энэ гайхамшигт дууг алдарт Александровын чуулгын шинээр найруулан тавьж бодит байдалд тун их дөхүүлсэн тоглолтоос үзэхийг хүсч байна.
Судлаач Х.Д.Ганхуяг

Зочин · 2017/05/08
сайхан зүйлийг бичжээ. Эх орон байж байна, байж байх болно гэдэг бол энэ бие юу ч биш, харин бид хойч үе, үр саддаа зориулж байгаа ариун өглөг...
Зочин · 2017/05/08
Ялалтын баяр ганцхан Оросуудад хамаатай биш ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан бүх улсуудын гавьяа тэдний оролцоогүйгээр ялалт байгуулах боломжгүй байсан. Хамгийн их хохирсон ард түмэн Белорусс Украин улс тэдний газар нутаг дээр дайн болсон. Одоо ахмад дайчид байхгүй болсон хамгийн залуу нь гэхэд 92 хүрсэн хүн байх ёстой болохоос одоогийн парадад хулхи ахмад дайчид л оролцож байгаа сүүлийн үед жүжиг маскарад болсон гэж шүүмжлэж байна даа