Тяньаньмэнийн хэргээс хойш 28 жил өнгөрчээ
2017/06/04
Ардчиллыг дэмжигчдийг хүч хэрэглэн нухчин дарснаас хойш яг 28 жил өнгөрч байгаатай холбоотойгоор Хятад улсын нийслэл Бээжин хотын Тяньаньмэнийн талбай орчимд аюулгүй байдлыг чангатгаад байна.
1989 оны зургадугаар сарын 4-ний энэ өдөр тус талбайд эсэргүүцлээ илэрхийлж байсан оюутнууд болон иргэд рүү Хятадын армийнхан гал нээсэн билээ.
Энэ хэргийн үеэр 319 хүн амиа алдсан гэж тус улсын Засгийн газар мэдэгддэг боловч үүнээс ч олон хүн амь үрэгдсэн гэж хүний эрхийн төлөө тэмцэгчид үздэг юм. Уг хэргийг дахин шалгах шаардлагагүй гэж Бээжин үзсэн хэвээр байна.
Өнөө өглөө тус талбай орчимд олон арван цагдаа байрлажээ.
NHK телевизийнхэн дүрс бичлэг хийхээр очсон ч цагдаа нар “энд бичлэг хийх хориотой. Эндээс яв” гэж хэлсэн байна.
Интернэт харилцаа холбоонд тавих хяналтыг чангатгах зорилгой бүхий Хятадын кибер аюулгүй байдлын тухай шинэ хууль өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас хэрэгжиж эхэлсэн юм. Энэ хуулийн дагуу хууль бус гэх мэдээллийг интернэт үйлчилгээ эрхлэгчдэд шууд устгах ажээ.
Хятадын Коммунист нам энэ намар их хурлаа хийхээр бэлтгэж байгаа юм. Энэ их хурлын үеэр намын удирдлагын түвшинд томоохон халаа сэлгээ хийх төлөвтэй байна.
Ажиглагчдын хэлснээр, тус улсын дарга Ши Жиньпин болон бусад удирдагч нам ба засгийн газрын талаарх шүүмжлэл тархахаас урьдчилан сэргийлэхийг оролдож байгаа нь илт байна.
Г.Доржханд