Д.Сосорбарам Ерөнхийлөгчийн зөвлөх боллоо
2017/07/19
Дуулиан шуугиан ихтэй Ерөнхийлөгчийн сонгууль, найр наадам, гал түймэр, +40 хэмийн халуун гээд энэ зуны хурц асуудлууд дуусахгүй нь бололтой. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга Их тэнгэрийн амны харшид төвхнөмөгцөө л ялалтын баяраа тэмдэглэж, чухам хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй архи уун, АН-ын гэх тодотголтой хэнбугай нь ч төрийн хамгаалалтын тансаг бүсэд наргиж цэнгэсэн. Гэхдээ л энэ намын доторх будилаан дээд, доодыг ялгалгүй оршдог бололтой. Жирийн гишүүд нь хүртэл хэн нь Х.Баттулгын төлөө илүү их санаа зовнисноороо марган, талцаж, их түймрийн хажуугаар бөөн хэрүүлийн гал дэгдээгээдэхсэн. За энэ ч яахав, тус намын дотоод асуудал.
Харин одоо АН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулга яг Монголын төрийн тэргүүн үү, эсвэл “ялсан монголчууд”-ын л Ерөнхийлөгч үү гэдгийг нэн яаралтай тодорхойлох шаардлагатай болчихлоо. Учир юу гэвэл өдгөө МАН, АН-ын харьяаллын ялгаанаас болоод “Манай”, “Танай” Ерөнхийлөгч гэцгээж, тэр ч бүү хэл Олимпийн аваргуудаа хүртэл намын батлахаараа тус тусдаа өмчлөх маягтай.
Үүнээс гадна шинэ Ерөнхийлөгч маань өөрийн багаа бүрдүүлж эхэлсэн ба чухам энэ сэдэв л нийгмийн дунд “Энэ маань хэлснээрээ шударга л байгаасай билээ” гэх хардлага тээсэн хүлээлтийг үүсгэв. Ийн хардахын учир нь, Монголыг ялуулсан Ерөнхийлөгч Х.Баттулга эхнээсээ тулхтай, эрдэмтэй, туршлагатай хүмүүсийг бус асар их ашиг сонирхол тээсэн нөхдөөр өөрийгөө хүрээлүүлж эхэлсэн юм. Тэрбээр нэн түрүүнд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг сонгосон ба тэр эрхэм нь УИХ-ын дарга асан З.Энхболд. Энэ бол тун цочир сонголт байсан ба АН-ын гал цогтой, тэмцэгч эгэл гишүүд ч “Энэ л биш бол өөр хэн ч яах вэ” гэцгээж байсан. Учир нь З.Энхболдын буруу менежментээс болж 2012-2016 онд АН-ын нэр хүнд шалдаа бууж, 2016 оны УИХ-ын сонгуулиар парламентад суудалгүй үлдэх шахсан. Түүнчлэн мань хүний нэр Тавантолгойн элдэв хэрүүл дунд ч сонсогддог бөгөөд С.Баярцогт 2016 оны сонгуулийн дараахан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би З.Энхболдыг сайн мэднэ. УАБЗ дээр Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, З.Энхболд гурав суугаад Тавантолгойг ийм байдлаар хөдөлгөе гээд зарчмыг нь баталчихсан шүү дээ. Ер нь бол тэр зарчмаар Тавантолгойн төслийг баталсан” гэж онцолсон.
Энэ томилгооны дараа олон нийт “За даа, шударга гээд байсан Ерөнхийлөгчөөсөө ч илүү зүйл харах хэрэггүй боллоо доо. Дараагийн томилгоонууд энэнээс илүү шог байна биз ээ” гэцгээж байв. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч багаа бүрдүүлж, зөвлөхүүдээ сонгохдоо чухам хэн хэнийг татах гэж буй нь эхнээсээ ил болж эхэлжээ.
Ямартай ч Ерөнхийлөгч Х.Баттулга дэргэдээ Хүний эрх, хуулийн, Иргэний оролцоо, эдийн засгийн, Хүний хөгжил, нийгмийн, Олон нийтийн харилцааны, Амьдрах орчин, ногоон хөгжлийн, Гадаад бодлогын, Аюулгүй байдлын, Батлан хамгаалах бодлогын зөвлөхтэйгөөр ажиллахаар төлөвлөсөн байна. Мөн эдгээр зөвлөхүүдийн орон тооны эзэд ч сонсогдож эхэлсэн ба Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөхөөр БНХАУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Ц.Сүхбаатар, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нар ажиллахаар болсон тухай яриа Төрийн ордонд тархжээ. Түүнчлэн Н.Алтанхуягийг Аюулгүй байдлын зөвлөхөөр, Р.Амаржаргалыг Иргэний оролцоо, Эдийн засгийн бодлогын зөвлөхөөрөө ажиллуулна гэж ойрын эх сурвалжаас мэдээллэсэн юм.
Үүнээс гадна Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр МУСГЗ Д.Сосорбарам, МУГТ Х.Цагаанбаатар, эдийн засагч Ч.Отгочулуу нар ажиллахаар болсон нь бүр тодорхой болсон байна. Мөн Цэргийн бодлогын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр Ц.Бямбажав, Ерөнхийлөгчийн Дэд бүтцийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон ажээ.
Ингээд шинэ Ерөнхийлөгчийн төрийг удирдалцах баг бүрэлдэхүүн үндсэндээ тодорхой болсон нь энэ юм. Энэ багийн ажлаас шалтгаалж Ерөнхийлөгч Х.Баттулгын үйлс тодорхойлогдож, цаашилбал Монгол Улсын тогтвортой хөгжлийн чиг хандлагад онцгой нөлөө үзүүлэх учиртай билээ. Мөн Монголын улстөрийн томоохон хүчин Ардчилсан намын хүний нөөц, боловсон хүчний чадамжийг эндээс харж болохоор...
А.Баярмаа
Зочин · 2017/07/21
Очиж очиж "сахалт" Ц.Бямбажаваар зөвлүүлээд баайх даа яадаг байнаа? нбд хүүхнээ нухна, 6 жилд бичээчээс хуулийнхаа зөвлөх болгоно, байлдааны нисэх онгоцны мотор зарна, Налайхын цэргийн ТЗ-ыг бас зарна...
Баярмаад.... · 2017/07/21
Захиалгаар нийгмийн сэтгэлзүйд нөлөөлөх оролдлого чинь дандаа хэрүүлийн чанартай, хүн муулсан, атаархсан өнгө аястай байх юм. Сэтгүүлзүйн салбарыг бүү гутаа... Ичиж амьдар ... 4 дэх засаглал болсон сэтгүүлзүйн салбараас зайлвал таарна.... Нийтлэлд нь авах юм даанч алга даа.... Гэр бүлийн суурь хүмүүжил их нөлөөтэй байдаг бололтой......
ИРГЭН · 2017/07/21
Согтуу СО хүн доромжлох архи уухийг заана өөр юу заадагийн
Зочин · 2017/07/21
толгойтын замыг харин ч нэг жилээр хойшлуулсан шүү МАНынхан хөрөнгийг нь буцааж татаад муу новшнууд
Зочин · 2017/07/21
гэр хороололд амьдардаг намайг нэг зөвлөхөөрөө сонгодоггүй юм байх даа ккк
Зочин · 2017/07/20
Баттулга Их тэнгэрийн аманд архидаж гэнэ гэдэг чинь хэний санаа вэ? тэр чинь архи уудаггүй билээ
Зочин · 2017/07/20
Заа болдоо энэ хэд юу зөвлөх юм Мэдлэг туршлагтай эрдэмтэд эдэдийн засагч нараасаа ажилуулах хэрэгтэй шүү дээ Еөрөнхий сайд агсан Бямсүрэн гуй шиг цөөн хүн хэрэгтэй болхоос олон хэргүй хүнээр юу хийх юм даанч дээ энгээд л гутаагаад байх юм
Иргэн · 2017/07/20
Бүгд л инээдтэйшдээ.
Зочин · 2017/07/20
Tolgoitiin zam n tyyliin Ariin zamiig tavij ugsun maniihandaa ard tvmen chini bayarlaj baigaa shv amjilt
Зочин · 2017/07/20
Tolgoitiin zam n tyyliin Ariin zamiig tavij ugsun maniihandaa ard tvmen chini bayarlaj baigaa shv amjilt
Зочин · 2017/07/20
Tolgoitiin zam n tyyliin Ariin zamiig tavij ugsun maniihandaa ard tvmen chini bayarlaj baigaa shv amjilt
Зочин · 2017/07/20
Ungu mungutei hvnd vilchildeg yls Turiin yanhnyyd bnaa ouyn gerel munhbayasgalan hylan metiin novsh
Зочин · 2017/07/20
Ungu mungutei hvnd vilchildeg yls Turiin yanhnyyd bnaa ouyn gerel munhbayasgalan hylan metiin novsh
боловсролгүй хэлгүй хүмүүсийг цуглуулага болгов · 2017/07/20
сосорбарам цагаанбатор нар огт боловсролгүй солиотой аск хүмүүс..ерөнхийлөгчид- түүхч улстөрч э/з хуульч олон хэлийн бичгийн өндөр боловсролтой хүмүүс хэрэгтэй. бөхчүүд урлагийнханг бүү цуглуулж шившиг болооч. алтанхуяг,болор. цагаан,баттулга/халзан/.багш дэмбэрэл,геологич хурц,батчимэг, гм-ийг ямар нэг ажилд ав.
зочин · 2017/07/20
З.Энхболд,Ц.Оюунгэрэл нар огт биш. Сосорбарам арай бишээ. Бусад нь боломжтой шүү. Гол цөм гадаад бодлого, гал тогоо хоёрыг харахаар Баттулга МОНГОЛ ерөнхийлөгч биш байна.
сүйрэл · 2017/07/20
За тэгээд Америкийн эдийн засгийн алуурчдын тавиулын эхнэр Ц.Оюунгэрэлийг зөвлөхөөр тавьж Элбэгдорж Баяр нарын эдийн засгийн алуурчдын замналыг үргэлжлүүлэх болж байна уу ариа үгүй байхаа .Үнэн бол ч бүр монголыг ялах бус сүйрүүлэх болох биз ээ
minii mongoliin ard tumeen · 2017/07/19
don't dream it's over
safa · 2017/07/19
yoronhiilogchoo sosorbaram duu duulahiig zowlohuu tsagaanbaatar uu samba bohiin meh zaahiig zowloh altan huyag toroos yaj hulgailahiig zowlohuu ene tomiloh geed baigaa humuuschin negel bishdee