Атамануудын тэмцлээс болж "Авдрантын шорон" татан буугдсан
2017/08/04
Авдрантын шоронгийн ялтангуудыг 2 хэсэг хувааж, нэг хэсгийг нь Булган аймагт, нөгөө хэсгийг нь Дарханд цөлчихөөд байгаа билээ. Аль соц нийгмийн үеэс эхлээд олон жил оршин тогтносон Авдрантын шорон татан буугдах болсон шалтгааныг хүмүүс олон янзаар тайлбарладаг юм. Нэг хэсэг нь Авдрант хавийн чулууны нөөц дууссан тул ялтанууд хийх ажилгүй болсон. Ажлын фронт байхгүйн улмаас тус анги татан буугдахад хүрсэн гэдэг бол, нөгөө хэсэг нь Авдрантын шоронд олон жилийн турш амь бөхтэй зууралдсаар байгаа атамануудын тэмцлийг таслан зогсоохын тулд тус ангийг татан буулгасан хэмээн ярилцдаг билээ. Ийм явдал Халхын шоронгийн түүхэнд хэд хэдэн удаа тохиолдсон гэх зэргээр олон баримт байдаг.Жишээ нь : Бүдүүн Нармандах гэдэг сайхан залуу байсан. Үүнийг Өмнөговийн *Нохой* Равжих гэдэг хулгайч алсан. *Бүдүүн* Нараа уг нь хэнд ч саад болоогүй. Гэхдээ тэр Авдрантад үнэхээр том чухал нөлөөтэй ганц хоригдол байсан юм.
Гэтэл *Бүдүүн* Нараа, Нямлхагвыг онцгойд томрох атаман болход нь саад болоод байсан тул ил далд явуулга явагдаж *Бүдүүн* Нарааг РАвжих алах байдалд хүрсэн байгаа юм. Нэг үгээр хэлбэл суудал булаацалдсан юм. Мөн 1995 онд Авдрантын шоронд хэд хэдэн хүн алаад оргож явахдаа амь алдсан *Онгорхой* Чулуунбаатарын урхаг Авдрантын шоронд өнөө хүртэл үргэлжлээд байгаа гэж хоригдлууд ярьдаг юм. Чулуунбаатарыг хянагч нар л хэт их дарамталж байгаад л ийм том аллага хэрэг үйлдүүлсэн юм. Чулуунбаатар тэсэхээ байгаад л оргохоор шийдээд л нэг л орой Авдрантын шоронг самарсан юм. Мөн Нямлхагвын хувьд бол ахлах тогооч, зөвлөх хийж байсан. Тусдаа нэг өрөөнд байдаг байлаа.
Түүнийг хэн нэг нь зүгээр цохиод унагачихаж чадахгүй. Нямлхагва төмөр өргөж зодооноор хичээллэдэг, сайхан бие бялдартай залуу. Аргагүйн эрхэнд хүчинд автагдаад 30 гаруй хутгалуулаад үхсэн. Уг нь түүнийг алсан Баянмөнх Нямлхагвын хаана нь ч хүрэхгүй. Ер нь бие биенээ алах боломж бүрдчихсэн тийм л газар байсан Авдрант. Тэгээд ч бүх хоригдолыг нэг бүрчлэн хянаад байх боломж байхгүй. Мөн Шандын Батсайхан гэдэг цуутай эр мөн л Авдрантын шоронд алагдсан. Түүнийг Жамъянпэрэнлэйн Цогтсайхан алсан. Энэ эр гяндангаас дэглэм буугаад Нямлхагватай гал хам болсон юм. Ер нь эрүүгийн ертөнцөд олон жил гал хам явчихсан хүмүүс их аюултай байдаг. Цогтсайхан хүн чанарын хувьд дажгүй л эр байсан гэдэг. Харин архи уухаараа хүн дүрсээ алддаг айхтар агсам залуу байсан юм. Цогтсайхан , Нямлхагва 2 нэг өрөөнд амьдардаг гал хамууд. Гэтэл Шандын Батсайхан гэдэг нэлээд атамандуу залуу онцгой шоронд хүрээд ирсэн юм. Шандын Батсайхан ер нь их хэл ам гаргадаг, бас их нөлөөтэй байсан юм. Нямлхагва тэр үед :Бидний эрх мэдлийг булааж мэдэх хамгийн аюултай хүн бол Шандын Батсайхан байгаа юм гэж Цогтсайханд хэлж л дээ. Гэтэл Цогтсайхан шууд хайч барьж гараад Шандын Батсайханы өрөөний үүдэнд очоод түүнийг дуудаж гаргаад үгийн зөрөөгүй хайчаар хэд хэд бүлэн цустай нь холисон юм.
Шандын Батсайхан шархаа даалгүй газар дээрээ өөд болсон юм. Үүний дараа Баттогоогийн Өлзийсайхан гэдэг залуу гяндангаас дэглэм буугаад Авдрантад очсон юм. Энэ залуу мөн л олон жил онцгой , чангаар явчихсан хүн. Тэгээд Өлзийсайхан Нямлхагвын эрх мэдлийг булаах гээд бас баахан явуулга хийж байсан гэдэг. Нямлхагвыг алсан Батмөнхыг Өлсийсайханы явуулга байсан гэж Авдрантынхан ярьдаг юм билээ. Мөн Дарханы атаман Даваабаатар гэдэг залуу Авдрантын шоронд дээгүүр зиндаанд морилж байсан. Энэ залууг мөн л хэн нэг нь алах захиалга өгсөн ч юмуу нэг суурин дээр хэд хэдэн удаа хутгалуулаад бараг л үхээд боссон. Энэ мэтээр Авдрантын онцгойд гарсан атаман хулгар овгоруудын суудлаа булаацалдсан аллага олон байдаг юм. Авдрантын шорон бол хамгийн хүнд нөхцөлтэй газар, Чанга дэглэмтэй шоронгуудад байгаа хамгийн болохгүй, үл бүтэх ялтануудыг Авдрантын онцгойд аваачиж цөлдөг. Ер нь хүмүүс энэ газарыг цөллөг ч гэж ярьдаг. Хулгайч нар хэн нэгэн албан тушаалтныг томиглогдоод ирэхэд :Өө энэ ямар олигтойдоо энд ирж цөлөгдөх вэ дээ гэж ярьдаг. Тэгэхээр Авдрантын шорон ямархуу нөхцөлтэй газар байсан бэ гэдэг нь эндээс харагдаж байгаа биз.
Эх сурвалж: Улаанбаатарын 70 80 90 оны атамануудын түүх
Зочин · 2017/08/04
zailaa hugiin hulgaich nar hend hamaatai yum