НИТХ дахь МАН-ын бүлэг 34 төлөөлөгчтэй. Үүнээс 16 төлөөлөгч, НИТХ дахь АН-ын бүлгийн 11 төлөөлөгч нийт 27 төлөөлөгч ээлжит бус хуралдааныг зохион байгуулж, НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулахад гарын үсэг зурсан. Тэгвэл гарын үсэг зурсан МАН-ын 16 төлөөлөгчийн  9 нь тодорхой албан тушаалд томилогдсон “хурган” дарга нар ажээ.  

Тодруулбал

1.         Жанцангийн Батбаясгалан-Засаг даргын орлогч.  

2.         Дашням Мөнхжаргал - Азийн хөгжлийн банкны төслүүдийн удирдагч

3.         Борхүүгийн Сүхбаатар  Нийслэлийн орон сууцны корпорацын захирал

4.         Батсүрэнгийн Бямбадорж- Тохижилт үйлчилгээний газрын дарга

5.         Рэнцэндагвын Дагва – Төслийн зохицуулагч  

6.         Готовын Төмөрбаатар - Зорчигч тээврийн   нэгтгэлийн газрын дарга

7.         Нацагдоржийн Батсүмбэрэл Монгол наадам төслийн удирдагч  нар  60 тэрбумыг эсэргүүцэн гарын үсэг зурсан байгаа юм.

 

Бид дээрх нэр бүхий хүмүүсээс  та өнөөдрийн албан тушаалд очихын  тулд 60 тэрбумын бичлэг дээр гарч байгаа шиг мөнгө төлсөн үү хэмээн асуухаар  тус бүр рүү  2-3 өдөр залгав.

 

 

Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангийн утас нэг бол салгаатай, нээлттэй байсан ч танихгүй дугаар авдаггүй ажээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Азийн хөгжлийн банкны төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалын хувьд  ийм асуудлыг усаар ярих биш нүүр нүүрээ харж байгаад ярилцана.  Би яг одоогоор хуралтай байна. Эргээд залгая гэсэн ч эргэж залгасангүй.  

 

 

 

 

 

 

Нийслэлийн орон сууцны корпорацын захирал Б. Сүхбаатар:

Би мөнгө өгөөгүй. 60 тэрбумын яриа хэлцэлд орно гэдэг нь ёс суртахуунгүй асуудал. Би бол НИТХ-д нэр дэвшихдээ  Нийслэлийн намын хорооноос заалнаас гарч ирсэн. Нэг ёсондоо өөрийнхөө хүчээр явж байгаа хүн. Магадгүй би хамгийн сүүлд албан тушаал авсан хүн байх.   Ажилдаа 2-р сард очсон. Надад мөнгө өгөх шаардлага байхгүй. Харин ч эсрэгээрээ намайг энд ажиллаач ээ гэж урьсан.

 

 

 

 

 

 

 

 

Тохижилт үйлчилгээний газрын дарга Б.Бямбадорж: бид нар ямар ч мөнгө цаас өгөөгүй ээ. Тийм ёс зүй байхгүй ээ. Тийм болохоор л 60 тэрбумын  ёс зүйн асуудал  хэтэрсэн болохоор гарын үсэг зурсан.гадуур харин албан тушаал горьдсон хүмүүс гарын үсэг зурсан гэж ярьж, бичиж байна лээ.

 

 

 

 

 

 

 

Төслийн зохицуулагч  Р.Дагва  утсаа огт авдаггүй нэгэн ажээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зорчигч тээврийн   нэгтгэлийн газрын дарга Г.Төмөрбаатар эхний өдөр залгахад утсаа авсангүй. Дараагийн өдөр нь утсаа шууд л таслаад байв.  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол наадам төслийн удирдагч Н.Батсүмбэрэл  яг одоо хүмүүстэй уулзаж байна эргээд залгая гэв.  Харин маргааш нь эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна, эргээд залгая гэсэн ч залгаагүй юм.

Дээрх нэр бүхий НИТХ-ын төлөөлөгчид “хурган дарга” болох гэж мөнгө төгрөг өгсөн авсан зүйлгүй бололтой. Харин 2-р ээлжинд хоолонд орохыг  хүсэгчид МАН-ыг  муухай харагдуулахаар “хөдөлгөөнд орсон”.  Ямар сайндаа л НИТХ-ын төлөөлөгчийг  хоолонд орье гэж дуудаад юу нь мэдэгдэхгүй зүйлд гарын үсэг зуруулахыг завдсан.  Улмаар болохгүй болохоор нь хүзүү амыг нь мушгисан аж.  

 

Энэ талаар  НИТХ-ын төлөөлөгч Т.Цэрэнноров: “Манай намын хэсэг бүлэг хүмүүс “Blue sky” зочид буудлын 25 давхарт цуглаад, байж байсан. Намайг утсаар дуудсан. Надаас гарын үсэг зурахыг шаардсан. Тэр үед би “Шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй, мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа зүйлд итгэхгүй байна” гэж хэлсэн. Ингээд бидний хооронд бага зэрэг маргаан үүссэн. Миний хүзүүг мушгисан. Зочид буудалд зургаан хүн байсан. Тэдний нэрийг хэлэх боломжгүй.” Хэмээн мэдэгдсэн.  

Өдгөө асуудлыг  хуулийн байгууллага шалгаж байгаа. Харин шалгаж үнэн худлыг  тогтоохоос өмнө  ийнхүү тавьтаргүйтсэн  нөхдүүдэд хариуцлага тооцох эсэхийг  Нийслэлийн МАН одоогоор шийдээгүй байгаа гэнэ лээ.