УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 14.00 цагаас хуралдах тов тогтоогоод байсан юм. Яг одоо бүлгийн гишүүдийн ирж бүрдсэн тул тус намын бүлэг хуралдаж эхлээд байна.

Хуралдаанаар намын дотоод асуудал болон Шадар сайд У.Хүрэлсүхийн ажлаа өгөх хүсэлт болон Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх юм.

Бүлгийн хуралдаанд У.Хүрэлсүх оролцож байгаа. Бүлгийн хуралдааны талаар бид эргэн мэдээлэх болно.