Ц.Элбэгдорж: Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ
2024/04/25
Цагдаагийн байгууллагаас өнөөдөр "Ачит Ихт" ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар өнөөдөр танилцуулсан.
Энэ үеэрээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон "Ачит Ихт" ХХК-ийн хувьцаа эзэмшигч П.Цагаан нарын харилцсан гэх "Viber"-ын зурвасыг харуулсан юм.
Харин хэрэгт авагдсан баримт хэмээн тодорхойлсон энэхүү зурвасын талаар иргэд олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлж эхэллээ. Тухайлбал "Viber"-т зурвасын доор ямар нэг зай гардаггүй учраас энэ бол эвлүүлэг гэх мэтчилэнгээр нотлох баримтад эргэлзэж буйгаа илэрхийлцгээж байгаа юм.
Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Сая харуулж байгаа "хэрэгт авагдсан" гэх зүйл ямар ч үндэслэлгүй. Энэ тухай Ес Оюун-Эрдэнэ мөн ярьсан. Хуулийн дагуу үнэн зөвийг тогтоолгох болно. Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ" хэмээн Х хуудсандаа бичсэн байна.
Оюун-Эрдэнэ фэйлдсээр бас хууль зөрчсөөр. Улс орны нэр хүнд хэцүүдлээ. Хуулийн байгууллагыг хөлдөө чирлээ. Москва төслийнхөн хоёр алхахгүй унах юм.
1. АТГ шалгаж алдаа гаргасан талаас Тодорхойлолт, мэдүүлэг авч эцэслэн шийдсэн. Хэрэгсэхгүй болсон.
2. Хэн ч хийчих эвлүүлэг Хүүхдүүд сая хийгээд явуулж.. хэмээжээ.
шаабар · 2024/04/26
Хэнд ч итгэхээ больдог цаг ирж дээ. Ийм том хэргийг ийм амархан илрүүлчихдэг гэхээр дэндүү сэжигтэй санагдаад байх юм. 13 сая төгрөг биш шүү дээ. 13 сая доллар. Ээлжит жүжиг л яваад байна даа. Оюун эрдэнэ нэгэнт хэлсэн үгсээ батлахын тулд юу ч хийхээс буцахаа больж л гэж ойлгогдоод байна. Нөгөө Зоригийг хөнөөсөн хэргээ хаяад сонгуулийн мөнгө хөөцөлдөөд эхэллээ. Саяханы вагон дүүрэн юань, машин дүүрэн доллар энэ тэр хаачив.
Зочин · 2024/04/25
hovdiin hogiin hulgaich gajig tumsug
Зочин · 2024/04/25
DYYDLGN80955877SERELN46 DSH
Зочин · 2024/04/25
SEXSY80955877