АНУ-ын Флорида мужид өнөөдөр сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь тулаанаа хийж, гуравдугаар үед буулган авлаа.

 

Ингэснээр тэр 10 тулаанд дараалан ялалт байгууллаа. Үүний тавд нь өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө буулган авч байгаа юм. Тэрбээр тулааны дараа 3-4 хоног амраад Бангкокийг зорьж, шигшээ багийнхантайгаа нэгдэж хамтарсан бэлтгэлд оролцоно.

 

Түүний өрсөлдөгч өдгөө 36 настай Пуэрто Рикогийн боксчин Альберто Меркадо нь мэргэжлийн рингэнд 17 ялалт байгуулж, зургаа ялагдаж, нэг тэнцсэн тамирчин байв. Сүүлийн зургаан тулааныхаа ердөө нэгт нь ялж, тавд нь ялагдаад байна.

Э.Цэндбаатар энэ ялалтынхаа араас Тайланд улсад тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 2-нд болох “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээний 63.5 кг-ын жинд өрсөлдөх юм. 

 

сонин mn

сонин mn