Б.Баярмагнай: Мөнгөтэй нь цэргийн албанаас чөлөөлөгддөг, мөнгөгүй нь хаадаг хэлбэрийг хална
2024/05/09
2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж, дуусаад буй.
Цаашид хугацаат цэргийн албанд ямар өөрчлөлт оруулах талаар Батлан Хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай "Цэргийн албыг мөнгөөр хаадаг, мөнгөтэй нь цэргийн албанаас чөлөөлөгддөг, мөнгөгүй нь хаадаг хэлбэрийг яваандаа хална. Нийгмийн ялгааг хэт холдохоос цэргийн алба сэргийлдэг.
Тийм учраас бид тэр чиглэл рүү хандлагыг өөрчлөх судалгааны ажлуудыг эхлүүлээд байна.
Улс орны сүр хүч цэрэг, зэвсэгт хүчиндээ байдаг. Монгол Улсын хүндэт харуул алхаад явахад, есөн хөлт цагаан тугаа наадмын талбайд байрлуулахад Монголын ард түмэн монгол эрчүүдээр, монголын зэвсэгт хүчнээрээ бахархдаг гэж ойлгодог.
Дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэж хүүхдээ хараад эцэг эхчүүд бахархдаг гэж боддог. Тийм учраас бахархал байнга байгаа. Түүний хажуугаар муу зүйл маш их байгаа гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Буруу зүйлсийг засаж, залруулах нь бидний үндсэн үүрэг гэж бодож байна" гэж байр сууриа илэрхийлэв.
Засгийн газраас цэргийн дүйцүүлэх албыг 2023 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 11.9 сая (арван нэгэн сая есөн зуун гучин таван мянга гурван зуун найман) төгрөгөөр тогтоожээ.
Монгол Улсын Үндсэн хуулиар иргэн бүрийн биелүүлэх журамт үүргийн дагуу 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэгт биеэр алба хаана. Алба хаах хугацаа 12 сар байх бөгөөд иргэний хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаар 26 байна гэж заасан байна.
хүннү · 2024/05/10
Хэн тэгэж бахархаад байгаа юм?Догосцгоох гэж ядах юм. Цэргийн албанд ямар юмных нь омогшил бахархал байгаа юм? Бөөн айдас хүйдэс л байна. Хичнээн ч цэрэг цаг бусаар амиа алдав? ингэж ёстой юм уу? Үүнд хэн хариуцлага хүлээв? Яамны үйл ажилгаатай холбоотой биз дээ? Цаашид мэргэжлийн цомхон аримтай бол. Орчин үеийн зэвсэглэл танигдахааргүй шинэчлэгдсэн. Дайсны нэг онгоц орж ирээд бөмбөгдөөд эхэлвэл бид түүнийг юугаараа сөнөөх юм? Хаана байна тэр агаараас хамгаалах систем чинь. Болсон болоогүй 18 нас хүрсэн эрчүүд цэргийн алба хаах ётой гэсэн муйхар хуулиа боль. Харинч тэр зардлаараа доран, пуужингийн систем, бусад орчин үеий зэвсэг, онгоц авах хэрэгтэй биз дээ. Орчин үеийн аримтай болвол түүнд алба хаах хүмүүс олширно. Цалинг нь өндөр өг. Одоо баахан хүмүүсийг амьралд нь хүрэхгүй хэдэн төгрөгөөр голыг нь зогоодгоо боль. Цөөн хүмүүсээ өндөр цалин хангамжтай байлга. БХЯ, ЗХЖШ-ын орон тоог цөөл. Салбар нь сайжрахгүй байж баахан генералууд хөлхөлдөөд байх юм. Цаашид Ерөнхийлөгч, УИХ, ЗГ үүнийг анхаарах ёстой. Иргэд ч үүнд салаа өгөх биз. Улсын төсвийг үргүй зармааргүй байна.
Зочин · 2024/05/09
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/05/09
Эцэг эхчүүд бахархдаг биш айдаг аль болох явуулахгүй байх арга чарга хайдаг үнэн юм бичилдээ