Хятадад үхсэн гахайнууд голоор хөвж байна
2013/03/13
Шанхай хотын Хуанпу голоор үхсэн гахай болон тооройнууд ундааны хуванцар савтай зэрэгцэн хөвж байна. Уг явдал энэ сарын 10-ны өдөр эхэлсэн бөгөөд үхсэн гахайн тоо өссөөр 6000-д хүрээд байгаа аж.
Голоос муудаж, ялзарсан өмхий үнэр үнэртэх болжээ. Үнэрээс гадна хотын оршин суугчдын сэтгэлийг үймрүүлж байгаа өөр нэг зүйл нь тус хотын крантны усны 20-30 хувийг уг голоос авдаг явдал юм.
Шанхайн Засгийн газар тэдгээр гахайг хөрш Зэйжан аймгаас ирж байгаа хэмээн таамаглаж байгаа аж. Гэвч ямар шалтгаанаар ийнхүү олон тооны гахай нэг зэрэг үхсэн шалтгаан тодорхойгүй хэвээр байна. Цаг агаарын таагүй нөхцөл байдлаас болсон ч байж болох юм хэмээн мэдээлж байгаа аж. Голын уснаас шинжилгээ авахад сөрөг хариу гараагүй аж. Энэ нь олон нийтийн түгшилтийг бага ч болов дарсан аж.
Хятадын хотуудын оршин суугчид өдөрт ус цэвэршүүлэх 4000-н станцаар дамжин ирсэн 60 тонн ус хэрэглэдэг. 2009 онд Хятадын Эрүүл мэндийн удирдах албанаас хийсэн усны чанарын судалгаагаар дээрх 4000 станцын 1000 нь шаардлага хангаагүй гэх дүн гарчээ. Энэ нь нийт крантны усны 80 орчим хувь нь л чанарын шаардлага хангадаг гэсэн үг юм.