МАХН-ын Гүйцэтгэх Товчоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн дараа хуралдан, УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намын Гүйцэтгэх Товчооноос хасч, цаашид улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан билээ. Товчхондоо бол тэрээр МАХН-ын удирдлагад ямар ч хамааралгүй болсон юм.

МАХН-ын нэр бүхий улс төрчид О.Баасанхүүг өөр намын улс төрчдийн эрх ашгийн төлөө ажилладаг, бүр тодруулбал Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарын ойрын хүн болсон гэж дүгнэдэг. Иймээс ч түүнийг МАХН-аас хасах шийдвэрийг албан бусаар гаргаж, албан ёсоор бол намын Гүйцэтгэх Товчооноос чөлөөлжээ. Гэтэл О.Баасанхүү үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа төдийгүй МАХН-ыг бужигнуулах төлөвлөгөө боловсруулсан байна. Тодруулбал тэрээр МАХН-ын зарим гишүүдийг цуглуулж, өөрийгөө МАХН-ын дарга болсон гэх шийдвэрийг гаргахаар зэхэж буй аж. Өмнө нь Хөдөлмөрийн Үндэсний Нам дээр Б.Найдалаа, Т.Доржханд гэх этгээдүүдийн хэрэгжүүлж, намаа хагалан бутаргасан энэ бохир тоглоомыг О.Баасанхүү чухам хэний заавраар хэрэгжүүлэх гэж буй нь маш сонирхолтой юм.

 

Л.Ганзориг

sonin.mn