Сайд болохгүй гэж амласан гишүүд хэлсэндээ хүрэх үү
2017/09/04
МАН-ынхан хэлсэндээ хүрч байсан тохиолдолыг сүүлийн үед нэг л санахаа байчихсан. Өнгөрсөн парламентын үед “Давхар дээл” гэж тэднээс өөр чанга хашгирсан улсын төрийн хүчин үгүй. Чингисийн талбайд "Дампуурсан төр, засаг давхар дээлээ тайл", "УИХ, Засгийн газрыг зайдалсан 17 сайд дээлээ тайл", "Шинэчлэлийн засгийн газар биш Шимэгчдийн засгийн газар болжээ" гэх уриа, лоозон барьж Засгийн газар, хотын даргыг огцортол, давхар дээлийг тайлтал жагсана хэмээн МАН-ын удирдлагууд уриалж жагсагчид "уухай"-гаар түрэн “Засгийн газрын 17 сайдын зурагтай баг нүүрэндээ зүүж, үстэй дээл, хантааз, дах өмссөн залуус гарч ирэхэд "огцор, огцор, давхар дээлээ тайл" хэмээн намын тугаа намируулж орилолдон Төрийн ордоны зүүн талын хаалган дээр ирж давхар дээлтэй сайдуудыг гарч ирэхийг шаардаж байсан цаг саяхан.
Тухайн үед зарим хэвлэлийнхэн “инээгээд” л өнгөрсөн. “УИХ-ын гишүүн Су.Батболд малын эмч мэргэжилтэй атлаа ХЗДХ-ийн сайд хийж даналзсан. Сү.Батболд гишүүн Гадаад хэргийн сайд, Ерөнхий сайд гэхчлэн давхар дээлийг бүр гурав, дөрвөөр нь давхарласан. Ц.Нямдорж гишүүн бүтэн 20 жил УИХ-ын гишүүн-ХЗДХ-ийн сайдын албыг давхар хашсанаараа бараг Гиннесийн номд бичигдэнэ дээ, сүүлийн хэдэн жил нь дан дээлтэй байгаа байх. Д.Хаянхярваа хэдхэн жилийн өмнө Сангийн сайд-УИХ-ын гишүүн байсан. Ч.Хүрэлбаатар гишүүн ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд байлаа. Ж.Энхбаяр нь БХ-ын сайд-УИХ-ын гишүүн байлаа. Ц.Дашдорж БХБ-ын сайд-УИХ-ын гишүүн байв. Д.Дэмбэрэл НХ-ын сайд-УИХ-ын гишүүн байсан. М.Энхболд дарга бол Их хурлын гишүүн-Шадар сайд байв. За тэгээд С.Баяр, Ө.Энхтүвшин, Ц.Цэнгэл, Г.Занданшатар, Даш.Зоригт, Ц.Мөнх-Оргил, Д.Одбаяр... дуусахгүй үргэлжилнэ дээ, энэ намын давхар дээлтэй байсан гишүүдийг тоочвол. Бараг УИХ-д сонгогдсон бүгд нь Засгийн газрын гишүүнийг хийж үзэцгээсэн нь ердөө хоёрхон жилийн өмнөх хэрэг явдал билээ” гээд л шоолонгүй бичиж байсан нь хэвлэлийн хуудаснаа үлджээ. Гэвч тэд хэнэг ч үгүй халуун зунаар давхар дээл нөмөрсөн. Нөгөөх эсэргүүцээд байсан давхар дээлээ тэд таатай гэгч өмсөж, МАН-ынхан дээлийг давхарлаж болно гэх ухааны юм ярих дөхсөн дөг.
Амлалтаа биелүүлээгүй дараагийн үйл явдал нь мөн л Засгийн газарт хамааралтай. МАН эдийн засгийг сайжруулж, ард түмний нуруун дээр үүрүүлсэн хүнд ачааг авна, цалингаараа нутагтаа сайхан амьдрах боломжоор бүрдүүлнэ гээд л дээд, доодгүй л амлаж байсан. Магадгүй энэ амлалтад нь ард түмэн итгэн дийлэнх нь МАН-д сонголтоо өгсөн биз. Гэтэл тэдний хэлж ярьж байсан нь 360 градусаар эргэсэн. МАН Олон улсын валютын сангийн даалгавраар нэлээд хэдэн татварыг нэмэгдүүлсэн. Биднээс л авч байвал хамаагүй гэсэн шиг төрийн данхайсан бүтэц, дарга нарын тансаглалыг танах тухай нэг ч үг өгүүлбэр цухуйлгаагүй нь бодит үнэн билээ.
Гэвч МАН-ын гишүүд одоо бас дахин амлалт өгөөд л байна. Үнэндээ тэдэнд итгэх итгэл алга. Өмнө нь өчнөөн сайхан зүйл амласан ч түүнээсээ ухарсан болохоор сайд болохгүй хэмээн ам гараад байгаа 31 гишүүнд хэлсэндээ хүрдэг л байгаа даа. МАН-ын бүлгийн 30 гаруй гишүүн Ерөнхий сайдаа огцруулахаар гарын үсэг цуглуулж, УИХ-д өргөн бариад буй. Улмаар УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлаж, чуулганаар Засгийн газрын хувь заяа шийдэгдэнэ гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдлаар бол Ерөнхий сайд огцрохгүй байсан ч Засгийн газрын сайдууд өөрчлөгдөх магадлал тун өндөр байгаа юм.
Улс төрийн хүрээнийнхэн болоод ажиглагчид үүнийг МАН-ын хоёрдугаар ээлжнийхэн хоолоо яарч байна хэмээж буй. Өөрөөр хэлбэл сайд Засгийн газраа унагааж, сайд болохоор санаархаж байгаа гэх. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнгөрсөн долоо хоногт болсон. Тус хурлын үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Гарын үсэг зурсан гишүүд сайд болохгүй гэсэн амлалтадаа хүрээрэй” хэмээн захисан гэдэг. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр гээд олон түшээ сайд болж, албан тушаалд хүрэхийн төлөө гарын үсэг зураагүй хэмээн мэдэгдсэн. Ерөөс гарын үсэг зурсан 30 гаруй гишүүн албан тушаалд хүрэх зорилгогүй хэмээн дор бүрнээ мэдэгдэл хийсэн. Тиймээс Засгийн газар огцрох юм бол. Эсвэл Ерөнхий сайд тэсч үлдээд, салбарын сайдуудын зарим нь ажлаа өгсөн ч “давхар дээл” нөмрөхгүй гэсэн амлалтдаа 31 гишүүн хүрэх эсэх нь энэ долоо хоногт харагдах биз ээ.
24tsag.mn
zochin · 2017/09/04
ENHTVUSHIN GEJ NEG BALAI VUMNII SHAHSAN NIIGMIIN DAATGALIIN HELTSIIN DARGA GEGCH BALAI AVGAI ALTANCHIMEG MERGEJILGVI VUM BAIJ ZAILAAD AJLAA OGOOCHEE OORIIGOO ENHTVUSHIN GISHVVNII HVN GEED L RSARAI ALDAAD SUUGAAD L BHIIN ICHHED YANAA
zochin · 2017/09/04
SAIDUUD OGTSOROH NI ZOV NOMTOIBAYAR ZAIL