Өнөөдөр МАН-ын бүлэг хэлэлцэж буй асуудлаас завсарлага авлаа. Цаашдаа Тусгай хяналтын дэд хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж асуудлыг эцэслэх хүртэл завсарлага авсан. Тэгэхээр эдгээр байнгын хороодыг хуралдаж асуудлыг шийдвэрлэхийг хүсч байна” гэлээ.

Дараа нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Таныг огцруулахаар тавьж буй үндэслэлийн тухайд?
-Хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгож байгаа, өмнө нь байгуулсан концессын гэрээг шинэчилж, 50 тэрбум төгрөгөөр бууруулсныг буруу байна гэж үзэн Ж.Эрдэнэбат гэж хүнийг огцруулна гэж байна. Хэрэв шаардлагатай бол надад итгэл үзүүлэх эсэх асуудлыг тавиад, энэ ажил үүргийг яаж, хэрхэн гүйцэтгэсэн юм бэ гэдэг дээр огцруулах асуудал тавьсан хүмүүст мэдээлэл хийхэд бэлэн байна.

-Ерөнхий сайд огцрох өргөдлөө өглөө гэсэн мэдээлэл өчигдөр гарсан. Яагаад ийм зүйл гарав?
-Тийм зүйл байхгүй. Би өргөдлөө өгөөгүй.

-Хэрэв өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэж шийдэхгүй бол Үндсэн хууль зөрчих гэж байна гэж байгаа. Тусгай хяналтын хороо хэдийд хуралдах вэ?
-Яаралтай хэлэлцэх байх. Тэгж байж асуудал цааш явна.