УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайдаар томилогдсон П.Сэргэлэн гэдэг хүн  нийт тариаланч, малчиддаа зориулж мөн лус аргадаж 1500 гаруй ламаар Гандантэгчинлэн хийдэд ном хуруулсан нь ихээхэн шүүмжлэл дагуулж байлаа.

Гэхдээ ч түүний энэ үйлдэл УИХ-ын гишүүн Б.Батзоригийн : " Арслан, нохойны хөшөө баригдсанаар манай дүүргийн хэмжээнд муу муухай юмыг хаасан, гэмт хэргийн гаралт, нялхсын эндэгдэл буурч байгаа юм байна лээ"  гэдэг тайлбарын хажууд арай гайгүй гэж болох юм. Б.Батзоригийн Баянзүрх дүүргийн засаг даргаар ажиллаж байхдаа хийсэн хамгийн том ажлуудын нэг нь мөнөөх арслан, нохойны хөшөөнүүд гэнэ.

Гэтэл өнөөх УИХ-ын гишүүн Б.Батзориг шинээр байгуулагдах Засгийн газарт сайдаар ажиллах сонирхолтой байгаа гэх яриа улс төрийн хүрээнд дуулдах болжээ. Нийгмийн тулгамдсан асуудалд иймэрхүү хэт шашин, мухар сүсгийн байдалтай ханддаг сайд л Монгол улсад дутаж гэнэ.

 

С.Сарнай

sonin.mn